ХААН Банк МУИС-д сүлжээний тоног төхөөрөмж хандивлалаа

ХААН Банк тогтвортой хөгжил, нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэх зорилтын хүрээнд өөрийн үйл ажиллагаанд ашиглаж байсан CISCO брэндийн сүлжээний тоног төхөөрөмжийг МУИС-ийн Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургуулийн компьютерийн сүлжээний лабораторид хандивлалаа. Дотоодын болон олон улсын хэмжээний томоохон бизнесийн байгууллагуудын өдгөө ашигладаг CISCO брэндийн энэхүү тоног төхөөрөмж нь сүлжээний аюулгүй байдлыг найдвартай хангадгаараа дэлхийд алдартай төдийгүй сүлжээг хуваарилах, сервер хооронд өндөр хурдаар өгөгдөл дамжуулах, аюулгүй байдлыг хангах зориулалттай аж.

ХААН Банк МУИС-д сүлжээний тоног төхөөрөмж хандивлалаа

Их, дээд сургуулиудын хувьд нийгмийн хэрэгцээ, шаардлагад нийцсэн чадварлаг боловсон хүчин бэлтгэж, чадавхижуулахад орчин үеийн төхөөрөмж бүхий лаборатори шаардлагатай байдаг. Тэгвэл ХААН Банкаас хандивласан, нэг дор 100 хүн ашиглах боломжтой эдгээр тоног төхөөрөмжийн тусламжтайгаар оюутнууд практик мэдлэгээ бататгах, төгссөний дараа ажлын байранд  гараад сүлжээний тоног төхөөрөмж дээр шууд ажиллах боломжтой болох юм.

ХААН Банкны хувьд 2018 оноос нийгмийн хариуцлагын чиглэлээр хэрэгжүүлдэг ажлуудаа өргөтгөн банкны бүхий л үйлчилгээ, үйл ажиллагаагаа тогтвортой хөгжлийн зарчимтай нийцүүлэн ажиллаж байна. Энэ удаад тогтвортой хөгжлийн 17 зорилтын нэг болох “Чанартай боловсрол олгох” зорилтыг дэмжин ийнхүү МУИС-ийн Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургуульд сүлжээний тоног төхөөрөмж хандивласан юм.

ХААН Банкны тогтвортой хөгжил, нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч ХААН Банк Сангаас 2018 оны байдлаар нийгмийн сайн сайхны төлөө нийт 370 гаруй төсөл, хөтөлбөрийг 4 тэрбум гаруй төгрөгөөр санхүүжүүлэн, улс орны тодорхой салбаруудад тогтвортой, бодитой хувь нэмэр оруулаад байна.

Бид зогсолтгүй бүтээсээр...

Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.