Валентинаар хайртай дотны хүнээ баярлуулах шилдэг санаанууд

2019-02-13, 14:48
8,465

Бүх л хосууд гэгээн Валентины өдрийг хайртай хүнтэйгээ хэзээ ч мартагдашгүйгээр гайхалтай өнгөрүүлэхийг хүсэж байгаа нь дамжиггүй. Гэхдээ дөнгөж үерхэж байгаа залуу хосуудад, эсвэл гэрлэсэн эхнэр, нөхөр хоёрт ч ялгаагүй 2-р сарын 14-нд төгс болзооны санаа олно гэдэг тийм ч хялбар зүйл биш байдаг. Тиймээс та бүхэнд Валентины өдөр хайртай хүнтэйгээ юу хийх, ямар бэлэг өгөх, ямар хоол хийхэд тохиромжтой болохыг хос хоёрын харилцааны төвшин ямар шатанд байгаа дээр үндэслэн ангилсан цогц мэдээллийг хүргэж байна. 

Валентинаар хайртай дотны хүнээ баярлуулах шилдэг санаанууд

1 Дөнгөж үерхэж эхэлж байгаа бол:

Болзооны санаанууд:

  • Амттан идэж, коктейл ууж суух. Сүртэй оройн зоог барихаас аль болох татгалзаарай.
  • Тэшүүрээр гулгах. Гар гараасаа барилцаж, хөгжилтэйгөөр инээлдэн гулгах нь романтик биш гэж үү? Монголд том заалттай ролик тэшүүрийн төв нээгдсэн тул очоод үзээрэй.
  • Бүжгийн клубд явах. Бүжгийн клуб эсвэл жижигхэн газар болдог амьд хөгжмийн тоглолтыг хамтдаа үзэж болно.
  • Оддыг ажиглах. Хотоос ойрхон гарч, дарс уунгаа шөнийн тэнгэрийн оддыг ажиглаж болно.
  • Спортын тэмцээн, наадам үзэх. Хайртынхаа сонирхдог спортын тэмцээнийг үзэж, түүний дуртай багийг хамт дэмжих нь сонирхолтой биш гэж үү?
  • Хамт зүгээр л алхах. Анх удаа хотоор зугаалж байгаа юм шиг алхаж, эсвэл нэгнийхээ очих дуртай хотын аль нэг хэсэгт болзож болно.

Ямар бэлэг өгөхөд тохиромжтой вэ?

  • Энгийн баглаа цэцэг
  • Чихмэл тоглоом
  • Дуртай хамтлаг, дуучных нь тоглолтын тасалбар
  • Шоколад, макароны набор
  • Шампанск, дарс

Дөнгөж үерхэж эхэлж байгаа бол:

2 Та хоёрын анхны валентин биш бол:

Болзооны санаа:

  • Дуртай ресторандаа тансаг оройн зоог барих. Хамтдаа оройн зоог барьж, өөрсдийн ирээдүйг ярилцаж романтик оройг өнгөрүүлээрэй.
  • Хамтдаа бүжиг сурах. Салса, твист зэрэг бүжгүүдийг заалган сурч болно. 
  • Хамтдаа өвөрмөц хоол хийж идэх. Эсвэл шоколадаар амттан хийж болно.
  • Дуурь үзэх
  • Уран зургийн галерей, музей үзэх

Ямар бэлэг өгөхөд тохиромжтой вэ?

  • Сарнайн баглаа
  • Чанартай чихэвч
  • Гэрийн торгон халаад
  • Гоо сайхны бүтээгдэхүүний бэлгийн иж бүрдэл
  • Өөрийнх нь нэрийг сийлсэн зүүлт

Та хоёрын анхны валентин биш бол:

3 Бие биедээ дассан бол:

Болзооны санаа: 

  • Караокед дуулах. 
  • Бассейнд сэлэх.
  • Амралтанд явах, аялалд гарах.
  • Галт тэргээр нэг тийшээ явах. 
  • Хошин шог, комеди үзэх

Ямар бэлэг өгөхөд тохиромжтой вэ?

  • Цаг
  • Хоббид нь зориулсан хэрэгслүүд
  • Тасалгааны гоёмсог цэцэг

Бие биедээ дассан бол:

4 Гэрлэсэн бол:

Болзооны санаа: 

  • Анхны болзоогоо дахин хийх. Хамтдаа анх орж байсан ресторандаа дахин орж болно.
  • Хамтдаа хийх романтик зүйлсийн төлөвлөгөөг гаргах. Цаашид хийх болзооны санаануудаа жижиг цааснууд дээр бичиж шилэнд хийн хадгалаарай.
  • Алжаалаа тайлах. Спа, массажинд орж болно.
  • Тэжээвэр амьтантай болох. Амьтны дэлгүүр ороод үзээрэй. Гэр бүлдээ гишүүн нэмж яагаад болохгүй гэж?
  • Хуучин зургуудаа үзэх. Дурсамж болсон зургуудаа үзэж, шинээр угаалгаж, жаазлан тавьж болно.
  • Нэг нэгнийхээ хоббиг туршиж үзэх

Ямар бэлэг өгөхөд тохиромжтой вэ?

  • Хамт өнгөрүүлсэн жилийнхээ тоогоор сарнай бэлэглэх
  • Гоёмсог савхин түрийвч
  • Арьсан хүрэм
  • Сэтгэлийн үг, зураг хэвлүүлсэн утасны гэр

 

Гэрлэсэн бол:

5 Хоолны жорууд

Хоолны жорууд

1. Терияки соус, ногоотой тахианы мах

Орц: 

  • Давс багатай буурцагны соус
  • 4-5 ц.х зөгийн бал 
  • 3 ц.х цагаан будааны уксус 
  • 1 ц.х гүнждийн тос 
  • Хярж хэрчсэн сармис 3 ширхэг 
  • Үрсэн цагаан гаа тал ц.х
  • 1 ц.х цардуул 
  • Бага зэргийн ус 
  • Давс, хар перец
  • Тахианы ясгүй цээж мах 3 ширхэг (дундуур нь хуваана)
  • Хэрчсэн брокколи байцаа 3 аяга 
  • Хэрчсэн лууван 1 аяга 

Хийх арга: 

Юуны өмнө дунд зэргийн гал дээр  буурцгийн соус, зөгийн бал, уксус, гүнждийн тос, сармис, цагаан гаа, цардуул, усаа хийж хөөсөртөл нь хутгаад хажуу тийш нь тавьж амраана. Бичил долгион зуухаа урьдчилан 400 хэмд халаагаад шарах тавиураа мөнгөлөг цаасаар бүрнэ. Тахиагаа нэг бүрчлэн давс, хар перецэнд өнхрүүлэн амтлаад урьдчилан халаасан зуухандаа 20 минутын турш шарж, шарах тавцангаа авч тахиагаа нөгөө тийш нь харуулж эргүүлээрэй. Үүнийхээ дараа хэрчиж бэлтгэсэн ногоонуудаа тойруулан тарааж тавина. Хар перец, гүнждийн тос, соусаараа амтлаад ахин зуухандаа хийж 20 минут болгоно. Будаатай хольж идэх юм уу, ногоон сонгино, гүнждийн үр зэргээр амталбал илүү сайхан амттай болдог.

1. Терияки соус, ногоотой тахианы мах

2. Гахайн шарсан хавирга

Орц: 

Гахайн хавирга - 700 гр

Сүмсний орц:

  • Зөгийн бал - 2-3 хоолны халбага
  • Гич - 1 х.х
  • Кетчуп - 3 х.х
  • Нимбэгний шүүс
  • Шар буурцагны сүмс - 1-2 х.х
  • Давс - 0.5 цайны халбага
  • Элсэн чихэр - 0.5 ц.х
  • Нунтаг хар перец - Өөрөө тохируулна
  • Ургамлын тос - 2 х.х

Хийх арга:

  1. Сүмсэнд орох бүх орцыг хольж хутгана.
  2. Бэлтгэсэн сүмсээрээ хавиргануудаа бүрж амтална.
  3. Амталсан хавиргаа хөргөгчинд 3 цаг амраана.
  4. Хавтан дээр хавиргаа тарааж тавиад шарах шүүгээнд хийж 180 градуст болтол нь шарна. Эсвэл грилл дээр шарсан ч болно. Бэлэн болсон хавирган дээрээ сүмсээ хийнэ.

2. Гахайн шарсан хавирга

3. Оргилуун дарстай кекс

Орц:

  • 110 гр цөцгийн тос
  • 200 гр элсэн чихэр
  • 2 өндөг
  • Ванил
  • 210 гр гурил
  • ½ цайны халбага сод
  • ¼ цайны халбага исгэгч
  • ¼ цайны халбага давс
  • 115 гр цөцгий
  • 120 мл оргилуун дарс

Крем хийхэд:

  • 400 гр сахарын пудр
  • 220 гр цөцгийн тос
  • Ванил
  • 3-4 хоолны халбага оргилуун дарс
  • Гүзээлзгэнэ
  • Чихрийн үйрмэг

Хийх арга:

Элсэн чихэр болон цөцгийн тосоо миксердээд дээрээс нь өндөг, ванил хийж холино. Гурил, сода, хөөлгөгч болон давсыг өөр саванд хийж хутгана. Ахин өөр саванд цөцгийн тос болон оргилуун дарсаа хийж хутгах бөгөөд бэлэн болсон зүйлсээ бүгдийг нь хольж хутгана.

Тусгай жижиг бялууны хэвэнд зуурмагаа хийгээд 180 градус хүртэл халаасан шарах шүүгээнд 18-20 минут шарна. Болсон эсэхийг нь шүдний чигчлүүрээр шалгаж үзэх хэрэгтэй. Бэлэн болсон кексээ хөргөөрэй.

Сахарын пудр болон цөцгийн тосыг миксердээд ванил, оргилуун дарс хийгээд сайтар хутгана. Ингээд бэлэн болсон кремээрээ кексээ чимэглээрэй. Үүнээс гадна хүссэнээрээ жимсээр чимэглэж болно.

3. Оргилуун дарстай кекс

4. Шоколадан эклер

Орц:

Зуурмаг хийхэд:

  • Бага зэргийн ургамлын тос
  • 150 гр гурил
  • 40 гр какао
  • 300 мл сүү
  • 50 гр сахар
  • 120 гр цөцгийн тос
  • ½ цайны халбага давс
  • 2 өндөг

Крем хийхэд:

  • 120 гр сүүтэй шоколад
  • 480 гр сливки
  • 40 гр элсэн чихэр

Чөмөг хийхэд:

  • 250 гр хар шоколад
  • 240 гр сливки
  • 1½  хоолны халбага эрдэнэ шишийн сироп

Хийх арга:

Хоёр лист тослож, дээр нь 12 ширхэг зүрхэн хэв гаргана.  Гурил болон какаогаа хутгана. Кастрюланд сүү, элсэн чихэр, цөцгийн тос, давс хийж хутгаад дунд зэргийн гал дээр элсэн чихрээ уустал буцалгана. Буцалсных нь дараа какаотай гурилаа хийнэ.

Зуурмагаа дахин дунд зэргийн гал дээр тавьж нэг минут орчим буцалгаад өндгөө хийж миксердэнэ.

Листэн дээр тавьсан зүрхэн дээрээ зуурмагаа хийгээд шарах шүүгээгээ 220 градуст халааж, 200 градус хүртэл галыг нь багасгаад 10 минут шарна. Листээ дахин эргүүлж, 180 градус хүртэл галаа багасгаад дахин 7 минут шарах хэрэгтэй. Бэлэн болсон эклерээ голоор нь хувааж хөргөнө.

Энэ хооронд сүүтэй шоколадаа блендерт хийж жижиглэнэ. Тал сливки болон элсэн чихрээ зөөлөн гал дээр буцалгаж шоколадтайгаа холино. Кремээ гүйцэд хөргөх хэрэгтэй.

Чөмгөнд зориулсан шоколадаа блендэрт хийж жижиглэнэ. Сливки болон сиропоо зөөлөн гал дээр буцалгаад шоколадтайгаа холино. Эклерний дээд талыг кремээрээ түрхээд нөгөө талыг нь давхарлаж тавиарай.

4. Шоколадан эклер

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()