1
Гадил жимс идэх
Хэрвээ та гадилыг идэхдээ угаас нь задалж иддэг бол цаашид үзүүрээс нь эхэлж идэх хэрэгтэй. Ингэснээр та илүү цэвэрхэн харагдах болно.
2
Ундаа хөргөх
Хэрвээ та савтай ундаагаа хөргөхийг хүсвэл нойтон салфеткаар ундаагаа ороож 15 минутын турш хөргөгчинд хийгээд үзээрэй.
3
Шүдний оо дуусах
Хэрвээ таны шүдны оо дуусаад хичнээн шахаад ч гарахгүй байвал савыг нь хайчлаад дотор талаас нь шууд авах боломжтой.
4
Пицца идэх
Пиццаг идэхээ голоор нь нугалах хэрэгтэй. Ингэснээр гарт илүү барьцтай болж идэхэд илүү амар болно.
5
Хумсны будгаа хатаах
Хэрвээ та хумсны будгаа түргэн хатаахыг хүсвэл хүйтэн усанд хуруугаа дүрээд үзээрэй.
6
Хадаасаар тогтоох
Хэрвээ та хавчаар мэтийн жижиг зүйлсийг тогтоохыг хүсвэл жижиг хадаас наагаарай.
7
Цамцны захаа индүүдэх
Хэрвээ та цамцны захаа түргэн индүүдэхийг хүсвэл үсний индүү ашиглаж болно.
8
Алим идэх
Алимыг хажуу талаас нь биш дээрээс нь идэж сурах хэрэгтэй. Ингэснээр бид алимыг идэлгүй дутуу хаядаг зуршлаа хаяж чадна.
9
Зураг дээр инээмсэглэх
Хэрвээ та зураг дээрх инээмсэглэлээ илүү дур булаам болгохыг хүсвэл нүдээ онийлгоорой. Ингэснээр инээмсэглэл тань илүү жинхэнэ мэт харагдах болно.
10
Түлхүүр ангилах
Хэрвээ танд ижил өнгөтэй олон түлхүүр байдаг бол тус бүрийг нь өөр өнгөөр будаарай.
11
Хэрэглэсэн утсаа цэгцлэх
Хуучин утсаа ангилахыг хүсвэл дууссан ариун цэврийн цаасны голоор ороогоорой.
12
Юм будаг
Хэрвээ та шинээр юм будахаар шийдсэн бол будгийн савны голоор нь резин наагаарай. Ингэснээр та багсан дээр үлдсэн будгийг амархан цэвэрлэж болно.
13
Чанасан өндөг
Чанасан өндгийг түргэн хөргөхийг хүсвэл мөстэй усанд хийгээрэй.
14
Лаазтай ундаанд соруул хийх
Лаазтай ундааны гогцоонд байдаг нүхэнд соруул хийж ууж болно.
15
Пүүзээ үдэх
Та пүүзэнд илүү үдээсний нүх байдгийг анзаарсан уу? Энэхүү нүхийг дасгал хийдэг хүмүүст зориулж хийсэн бөгөөд үүнийг "Үдээсэн түгжээ" гэж нэрлэдэг аж. Тэрхүү нүхийг пүүзээ үдэхдээ ашигласнаар та шагай болон өсгийндөө ирж буй ачааллыг бууруулах болно.