Тэрбумтнуудын нууцлаг үдэшлэг хэрхэн өрнөдөг вэ?

Заримдаа тэрбумтнууд гэдэг өөр ертөнцөөс манай ертөнцөд хамт ирж амьдарч буй нэгэн мэт санагдана. Гэтэл үнэн хэрэгтээ тэд бидэнтэй адил байсан шүү дээ. Харин тодорхой хэмжээний өндөрлөгт хүрэхэд түүний амьдралын хэв маяг хүссэн хүсээгүй өөрчлөгддөг нь жам юм. Хувийн нисдэг тэрэгтэй болж, энгийн байрнууд цамхаг болон хувирч харин үдэшлэгүүд нь нууцлаг байдалд шилжинэ. Үүнээс гадна тэд их хэмжээний мөнгө үрсэн ч үүнийгээ төдийлөн тоохоо больдог бөгөөд зардлын ихэнх хувь нь үдэшлэгт зарцуулагддаг юм. Гэхдээ л нууц бүхэн ил болдгийн адилаар тэдний зарим нэг зүйл ил болжээ. Энэ талаар  сонирхолтой мэдээллийг танд хүргэе.

Тэрбумтнуудын нууцлаг үдэшлэг хэрхэн өрнөдөг вэ?

1. Цахиурын хөндий дэх  секс үдэшлэг

Баячүүд энгийн иргэдийг тэд өөрийн ертөнцөд нэвтрүүлэхийг хүсдэггүй. Кинон дээрээс харахад маш олон ажилчин ангийн иргэд тэдний хоол, хүнснийг бэлдэж өгдөг бол бодит байдал дээр гэрийн эзэн ойр дотныхонтойгоо хамтарч бэлддэг байна. Харин зочид хүссэн зүйлээ хийх боломжтой боловч хамгийн гол нь утас хэрэглэж, цахим сүлжээнд л нэвтрэх хориотой гэнэ. Үүнээс гадна гэрэл зураг дарах ч хориотой байдаг. Энэ төрлийн үдэшлэгт хар тамхи, согтууруулах ундаа, хүүхэн их хэмжээгээр байдаг бөгөөд тиймдээ ч өөрийн нэр төрийг унагахыг хэн ч хүсэхгүй. Цахиурын хөндий дэх секс үдэшлэгт ирсэн хүмүүс өөрийн мэдэлгүй эхнэр, найз охидоо хооронд нь сольж, заримдаа олон хүүхнүүдтэй хамт нэг өрөөнд орох нь ч бий. Энэ бүхний хамгийн гол дүрэм нь бүх зүйл ямар ч хууль дүрэмгүй мэт байх явдал юм. 

2.Тэрбумтны төрсөн өдөр

Энэ бол баячуудын хувьд бас нэгэн тусгай өдөр юм. Бид ихэнхдээ найз нөхөдтэйгөө гадуур гарч даруухан үдшийг өнгөрүүлдэг бол тэрбумтнууд таны зарцуулдгаас 10 дахин их мөнгийг үрж, хэрэггүй олон зүйлсийг худалдаж авах болно. Энэ нь өөрийгөө баян гэдгийг илэрхийлэх нэг арга юм. Зарим нь хүүхдийнхээ анхны төрсөн өдрийг тэмдэглэхэд 200-300 мянган ам.доллар зарцуулдаг. Харин зарим нь найзуудтайгаа хамт хувийн  хөлөг онгоц дээрээ үдшийг өнгөрүүлнэ. Малайзын тэрбумтан Жо Лоу нь Вегас даяар үдэшлэг хийснээрээ алдартай. Хамгийн хачирхалтай нь түүний тэрбумтан болсон нууцыг мэдэх хүн үгүй. Гэхдээ л түүний төрсөн өдрөөр Канье Уэста, Ким Кардашьян, Ди Каприо нар ирж шуугиан дэгдээсэн юм. Тухайн үед Бритни Спирс, Крис Браун нарыг дуулж байх хооронд, зарим нэг нь үсэрч, зарим нэг нь тамхи татан сууж байсан зургууд интернэт ертөнцөд тархаж байсан. Ингээд төрсөн өдрийн үдэшлэг дуусахад тэнгэрт нүсэр салют буудаж харагдана. 31 насны төрсөн өдрөө Лоу гайхалтай тэмдэглэсэн юм.

3. Нууц байр

Баячууд үдэшлэгээ аль болох нууцлаг газар хийхийг эрмэлздэг гэдгийг бид дээр дурдсан билээ. "Broadcom" компанийн үүсгэн байгуулагч Хенри Николас нь Калифорнийн нэгэн агуулахыг худалдан авч өөрийн зугаа цэнгэлд зориулсан нууц байрыг босгожээ. Энэхүү байранд залуу охид, хар тамхи их хэмжээгээр байсан боловч энэ нь түүнд уйтгартай санагдаж тэрээр барилгачдыг хөлслөн газар доорх замаар үдэшлэгийн байраа гэртэйгээ холбуулахаар болсон байна. Гэвч Хенриг луйвар хийсэн хэргээр баривчилж энэ бүх үйл ажиллагаа төгсгөл болсон гэнэ.

4. Ротшильдын Иллюминатуудын үдэшлэг

Мэдээж баячуудын гол зорилго нь нэг нэгнээсээ илүү гарах байдаг учир тэд бусдаас илүү тансаг, өвөрмөц үдэшлэгийг хийхийг эрмэлздэг. 1972 онд Мари-Элен Ротшильд нь Иллюминатуудын хэв маягаар үдэшлэг зохиожээ. Уг үдэшлэг дээр олон урлагийн алдартнууд байсан бөгөөд тэдний тоонд Одри Хепберн, Сальвадор Дали, Мариса Беренсон нар байсан аж. Энэхүү үдэшлэгийн ачаар Сальвадор Далигийн “Eyes Wide Shut” зураг зурагдсан гэх яриа бий.

Үдэшлэг өөрийн хэв  маягт төгс зохицсон байсан бөгөөд урилгыг нууц үсгээр бичиж, зочид ээдрээтэй замаар алхаж явсаар гол танхимд орж толгой дээрээ алтан эвэртэй сууж буй үдэшлэгийн эзэнтэй уулзах юм. Одууд ч гэсэн хувцаслалтдаа төдийлөн санаа зовоогүй бөгөөд үсэн дээрээ шувууны үүр тавьсан хүн ч байжээ. Харин эргэн тойрон улбар шар өнгөөр гэрэлтэж байсан гэнэ. 

5. Каннын кино наадмын сөрөг тал

Каннын кино наадам 60 жилийн турш кино сонирхогчдын анхаарлыг ихээр татаж байгаа билээ. Энгийн ард иргэд улаан хивсний ёслол, алдартнуудыг зурагтаар харах боломжтой байдаг ч баячуудын бас нэгэн анхаарал татдаг зүйл нь секс юм. Тиймээс зарим охидын хувьд энэ наадамд ирснээр бүтэн жил ажил хийхгүйгээр хангалттай амьдрах боломжтой орлогыг олдог. Кинон наадмын үдшийн цэнгүүнд бүх төрлийн биеэ үнэлэгчдийг дууддаг аж. Канн дээр 30-40 орчим тансаг зэрэглэлийн хөлөг онгоц байдаг бөгөөд хөлөг онгоцон дээр онгоцны эзэн болон 10 орчим охид байдаг гэнэ. Охид бүр 40 мянган ам.долларын цалинг нэг шөнийн дотор авах боломжтой. Хөтөлбөр нь ерөнхийдөө энгийн: секс, хар тамхи, согтууруулах ундаа багтана.

6. Уоллстрит дахь наадам

Энэхүү газар үнэхээр сонирхолтой үдэшлэг болдог бөгөөд баячууд өөрийн давуу талыг ихээр харуулж чаддаг. Үдэшлэгийг үеэр төрөл бүрийн сексийн агуулгатай хошигнол үзүүлдэг бөгөөд ижил хүйстнүүд ч энэ үдэшлэгт ирж өөрсдийгөө шоолох нь бий. Өөрөөр хэлбэл, олон нийтийн өмнө хийж болохгүй бүхий л зүйлийг тэд хийдэг юм. Гэхдээ энэ үдэшлэгт тийм ч таатай хүмүүс оролцдоггүй. Тухайлбал, 2008 онд дэлхийг эдийн засгийн хямралд оруулсан төрийн албан тушаалтнууд өөрийн хийсэн алдааг шоолж, инээж байжээ. Энэ нь зөвхөн тэдний хувьд л инээдтэй байсан юм.

7. Бильбергийн баг

Төрөл бүрийн цуу ярианаас сонсоход энэ бүлгэмийн хүмүүс тун удахгүй дэлхийг эзэгнэх магадлалтай гэнэ. Магадгүй эдгээр бүлгэмийн гишүүдийн бидний амьдралыг удирдаж байж юуны магад. Бүлгэмийн хуучин гишүүдийн дунд Тони Блэр, принц Чарльз, Билл Клинтон, Маргарет Тэтчер болон Билл Гейтс нар багтдаг юм.

8. "Burning man" фестиваль

Блэк Рокын цөлд наймдугаар сарын сүүл үеэр зохион байгуулагддаг буй алдартай наадмуудын нэг бол "Burning man" юм.  Сэрүүхэн шөнө, халуун өдрүүд, шороон шуурганаас болж энэхүү газарт юу болж байгаа нь бараг л харагддаггүй. Үүнээс гадна хүн бүр энэ газар очиж чадахгүй бөгөөд замын зардалд нэлээд өндөр үнэ хэрэгтэй. Харин баячуудын хувьд энэ наадамд нь энгийн хүмүүстэй уусаж, таатай орчинд цагийг өнгөрүүлэх гайхалтай боломж болдог юм. "VIP" хэсгээс гадна нэг шөнө нь 1000 ам.доллар, өдрийн хоол нь 250 долларын үнэтэй буудал ч бий. Тиймээс энэхүү нууцлагдмал газар нь баячуудын хувьд хамтрагчтайгаа уулзаж гэрээ байгуулах нь хамгийн зөв сонголт байдаг ажээ. 

9. Саудын Арабын ханхүүчүүд ислам шашныг үл ойшоодог

Саудын Арабт өв залгамжлагч байгаад зогсохгүй хааны удмын гэр бүлийн гишүүн байх нь хамгийн дээд заяа юм. Гэр бүлийн гишүүдийн тоо 10 мянга орчим бөгөөд тэдэнд ислам шашны дэг журам огтхон ч үйлчилдэггүй. Жишээлбэл, ханхүү нарын нэг нь Сүнсний баярт зориулж үдэшлэг зохион байгуулжээ. Мэдээж энэ үдэшлэгт ислам шашинтнуудын хувьд хориотой бүх зүйл байсан бөгөөд үүнд их хэмжээний согтууруулах ундаа, дуудлагын хүүхнүүд, хар тамхи багтана. Хэрвээ ханхүү шашиндаа ингэж ханддаг бол хаад яах нь хачирхалтай.

10.Богемийн ойн нууц бүлгэм

Тэрбумтнууд болон улс төрчдийн амрах бас нэгэн хэлбэр нь "Богемийн ойн" нууц бүлгэм юм. Билл Клинтон нэг удаа энэхүү газар аялсан бөгөөд баячууд улаан модны эргэн тойронд нүцгэн зогсож нэг нэгнээсээ санаа зовохгүйгээр бясалгаж байсан гэнэ. Хамгийн гол зарчим бол Богемийн ойд байх үедээ утсаар бизнес, улс төр ярихгүй, модны доор шээхгүй, үргэлж согтуу байх хэрэгтэй гэсэн дүрмийг баримталдаг байна. Гэхдээ хамгийн сүүлийн дүрмийг л хамгийн ихээр баримталдаг аж. Энэхүү үйл ажиллагаа аль эртнээс зохион байгуулагдаж байсан бөгөөд 1968 онд Америкийн Ерөнхийлөгч Рональд Рейган, Ричард Никсон нар улс төрийн сонгуулийн үйл ажиллагаанд оролцохгүй хэмээн тохиролцож байсан гэх яриа бий.

11. Хачирхалтай хүмүүнлэгийн үйл ажиллагаа

Хэрвээ орж буй орлогын ихэнх хувь хүмүүнлэгийн үйл ажиллагаанд зарцуулагдаж байгаа бол энэ мөнгөө ямар аргаар олох нь хамаагүй гэж тэрбумтнууд боддог. Нөгөө талаас энэхүү хүмүүнлэгийн үйл ажиллагаанууд ихээхэн хачирхалтай байдаг. Жишээлбэл, “Ерөнхийлөгчийн холбоо” хэмээх хүмүүнлэгийн оройн зоогны үйл ажиллагаа байдаг бөгөөд энэ оройн зоогонд оролцож буй хүмүүс хоорондоо хүмүүнлэгийн үйл ажиллагааны талаар ярилцана. Гэхдээ зөөгчөөр модель төрхтэй бүсгүйчүүдийг сонгодог гэнэ. Тусгай төлбөр төлснөөр бүсгүйчүүд зөвхөн дотуур хувцастайгаа байдаг аж. Ийнхүү согтсон эрчүүд шүлсээ гоожуулж их хэмжээний мөнгө зарцуулдаг бөгөөд орлогоо сайн дурын, буяны үйл ажиллагаанд зориулдаг гэнэ.

12.“Бөгжний эзэн” сэдэвтэй хурим

Хэрвээ та тэрбумтан бол “үгүй” гэх хариулт таны сэтгэлд төдийлөн нийцэхгүй болов уу. 2013 онд Америкийн бизнесмэн Шон Паркер тансаг хуримын ёслолыг зохион байгуулсан бөгөөд энэ хуримын ёслол энэ зуунд дахин давтагдахгүй биз. Түүний хуримд уригдсан 364 зочид “Бөгжний эзэн” киноны дүрээр хувцасласан бөгөөд тэрээр уур амьсгалыг бүр яг л тус кинонд байгаа мэтээр тохижуулжээ. Жишээ нь, зочдын сандлын бүрээс хийхийн тулд олон тооны туулай агнаж, олон гайхай нядалж шорлог хийжээ. Мөн хуримын бялуу 3 метр гаруй өндөртэй байсан гэнэ. Гэвч олон нийтийн мэдээллийн хэрэгслээр энэхүү хуримыг шүүмжилсэн учир Паркер уучлалт хүсэж, торгууль төлсөн байна.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()