Эрчүүдийг сэтгэл татам байдлаар нь ангилах нь

2019-01-26, 14:40
7,671

Эрчүүдийн гадаад дүр төрхийг бүсгүйчүүд янз бүрээр тодорхойлдог. Гэхдээ тэд яг ямар шалгуур дээр үндэслэж сайхан залуу, царайлаг залуу, халуухан залуу, хөөрхөн залуу гэж ангилаад байна вэ? Бас эдгээр ангиллуудад тэд тодорхой эрэмбэ, дэс дараа тогтоодог болов уу? Ингээд уншигч та бүхний дунд эрчүүдийн гадаад төрхийн сэтгэл татам байдал ямар төрлүүдэд хуваагддаг, тэдгээр нь яаж тодорхойлогддог талаар асуудлыг дэвшүүлье. 

Эрчүүдийг сэтгэл татам байдлаар нь ангилах нь

1 Сайхан залуу

Эр хүний гоо сайхныг тодорхойлно гэдэг нэлээн хэцүү зүйл. Энэ ойлголт нь маш субьектив буюу хүн хүний үзэмжээс шалтгаалах боловч олон субьектив үзэмж нийлж байж обьектив (бодит) ойлголтыг гаргаж ирдгийг санах хэрэгтэй. 

Сайхан залуу гэдэг ойлголт нь ерөнхийдөө сонгодог хэв маягийн, тухайлбал 30-50 оны Холливудын кинон дээр гардаг залуусыг хамруулж ойлгож болно. "Касабланка"-ийн Хамфри Богарт, "Дууч бялзуухайг хөнөөхүй" дээр гардаг Грегори Пек гэх мэт. Өндөр нуруулаг бие дээр царай нь ч бас зохисон. Өө сэв гэхээр юм бараг байхгүй. Хоёр нүд нь яг байраа олсон, өргөн ч биш жижигхэн ч биш духтай. Хамгийн гол нь шанаа, эрүү сайтай. Өнөө үеийн сайхан эрсийг Жорж Клүни, Жонни Депп нараар жишээ аван тодорхойлж болно.

Сайхан залуу

2 Хөөрхөн залуу

Тэврээд унтмаар чихмэл тоглоом мэт санагддаг залуус. Зөвхөн царай нь тийм зөөлөн, дур булаам бус зан чанар нь ч гэсэн тайван, уур уцааргүй мэт санагдана. Харахад дур хүсэл тийм ч ихээр төрүүлдэггүй. Гэхдээ ямар ч үед таныг өөрийн болгох эрч хүчээр дүүрэн мэт байна. 

Ийм залуус хөгширч овор суух нь бага, 10 жилийн дараа ч гэсэн одоогийн байгаа шигээ байхад гайхах зүйлгүй.

Хөөрхөн залуу

3 Сэтгэл татам залуу

Царайлаг залуу болгон сэтгэл татаж чадна, харин сэтгэл татам залуу болгон царайлаг байна гэвэл үгүй. Сэтгэл булаам залуу гэдэг гадаад төрхийн зарим шинжээрээ бүсгүйчүүдийнхтэй төстэй байдаг. Энэ нь тэдэнд тодорхой давуу тал болж, нууцлаг, төсөөлөхөд бэрх, ойртоход хэцүү мэдрэмжийг бусдад өгснөөр бүсгүйчүүдийн сонирхлыг улам л татдаг.

Нас явах тусмаа улам л сайхан болоод байдаг эрчүүд бий. Тэднийг царайлаг биш сэтгэл татам гэж тодорхойлж болно. Тийм эрийг харахад бишрэл, хүндэтгэл танд төрөхөөс бус шунал тачаал төрөхгүй. 

Сэтгэл татам залуу

4 Царайлаг залуу

Бүсгүйчүүдийн хамгийн сайн мэдэх төрөл. Гадаад төрхөнд нь ямар нэгэн өө сэв гэхээр зүйл байхгүй. Үүнтэйгээ нэгэн адилаар дур булаам ямар нэгэн онцгой шинж байхгүй. Ерөнхийдөө нүдэнд дулаахан, царайлаг иймэрхүү залуус маш олон бий. 

Царайлаг залуу

5 Халуухан залуу

Хамгийн том жишээ нь "Жэймс Бонд" Дэниэл Крэйг байна. Гайхалтай эршүүд шинжтэй, эртний хүний төрхтэй ч гэмээр эрчүүд ийм ангилалд орно. Царайлаг, нүдэнд дулаахан бус. Ерөнхийдөө тачаангуй байдал гэдгийг гадаад төрхөөс тусад нь авч үзэх хэрэгтэй. Халуухан шинжийг нь аваад хаячихвал тийм эрчүүд сонирхолгүй, царай муутай гэсэн ангилал руу л орно. 

Халуухан залуу

6 Царай муутай мөртлөө халуухан залуу

Ийм эрчүүд их ховор бөгөөд бүсгүйчүүд ч хайгаад байх нь бага. Та хос хоёрыг хараад бүсгүй нь энэ залууг яаж тоосон юм бол гэж хэзээ нэгэн цагт бодож байсан л биз дээ? Энэ нь гадаад үзэмжээс бус өөр хүчин зүйлсээс үүсдэг халуухан шинжтэй холбоотой. Жишээлбэл эршүүд чанар, буурь суурь, хошин шогийн мэдрэмж гэх мэт. 

"Зөрүүд эрийг номхотгосон нь" кинонд тоглодог Челентаног ямар ч бүсгүй царайлаг гэхгүй, гэхдээ түүний саналаас татгалзах хүн цөөхөн. Өөр нэг жишээ гэвэл төмс шиг хамар, дэлдэн чихнээсээ үл хамааран бүсгүйчүүдийг араасаа хуйлруулдаг байсан Францын жүжигчин Жан-Поль Белмондо байна.

Царай муутай мөртлөө халуухан залуу

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()