Маш бага хүүтэй лизингээр машин авах боломжтой боллоо

Маш бага хүүтэй лизингээр машин авах боломжтой боллоо
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Сар шинийн баяраар унах машинаа авахаар зэхэж байгаа хэн бүхэн дараах мэдээлэлд анхаарлаа хандуулаарай. Япон улсын автомашины дуудлага худалдаанаас албан ёсны эрхтэйгээр Монголд оруулж ирэн хамгийн өргөн сонголттойгоор хүссэн машинаа худалдан авах боломжийг Авто маркет олгож байна. “Авто маркет” автомашины худалдааны төвөөс банк бус санхүүгийн байгууллагын хамгийн доод хүүтэй лизингийн нөхцлөөр машин худалдан авах боломжтойгоос гадна Монголдоо анх удаа хуучин машины худалдан авалтанд НӨАТ-ын баримт олгодгоороо ихээхэн давуу талтай юм.

Мөн Авто маркетаас худалдан авсан машин бүрт Монголын эрс тэс уур амьсгалд тохирсон тос, масло солих үйлчилгээг үзүүлэн, машины явах эд ангийн бүрэн оношлогоонд хамруулан, явах эд ангидаа баталгаа өгдөг зэрэг нь хэрэглэгчдийн сайшаалыг хүртээд байгааг дуулгахдаа таатай байна.  Бас нэгэн таатай мэдээ гэвэл машин худалдан аваад Авто тээврийн газарт очиж дугаар авах, даатгал хийлгэх зэрэг ажлуудыг Авто маркет бүрэн хариуцан хийж өгөх болно. Өөрөөр хэлбэл, та унах машинаа сонгоод бусад бүх үйлчилгээг Авто маркетд даатгахад болох юм.

Гадаадад осол аваарт орон эвдрэл үүсч, ашиглалтын хугацаа нь дууссан машиныг Монголд оруулж ирэн засварлаж худалдаалдаг болсон энэ үед найдвартай газраас, чанартай хүлэгээ аван салхи татуулан давхихыг хүсвэл Авто маркетыг сонгон үйлчлүүлэхийг зөвлөе.

Авто маркет худалдааны төв нь Баянзүрх дүүргийн 16-р хороолол, Батлан хамгаалахын их сургуулийн чанх урд байрлах бөгөөд өдөр бүр 09:00-20:00 цагийн хооронд ажиллаж байна.

Фэйсбүүк пэйж: https://www.facebook.com/AutomarketUB/  

Холбогдох утас: 7777-8999

Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.