Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж, хүнтэй хэрхэн сайн хэл амаа олдог болох вэ?

Орчин үеийн техник технологийн сөрөг тал бол хүмүүс хоорондын амьд харилцаа үгүй болсон явдал юм. Хүн төрөлхтөн үүсэж хөгжсөн цагаас эхлэн өөр хоорондоо ойлголцохын тулд дуу авиа, дохио зангаа гарган улмаар хэл яриагаараа хоорондоо ойлголцож эхэлсэн билээ. Орчин үед хувь хүн өөрийн үзэл бодлыг зөв илэрхийлэх, бусадтай гарамгай харилцах чадвар маш чухал гэдэгтэй хүн бүр санал нийлэх байх. Учир нь хүн үзэл бодлоо зөв илэрхийлэхгүй бол нэгдүгээрт, буруу ярьснаар янз бүрийн хэрэгт орох магадлалтай, хоёрдугаарт, өөрийнхөө эрхийг хамгаалах ёстой юм. Энэ утгаар бид уншигчдадаа бусдад хэрхэн санаа бодлоо зөв ойлгуулах, хүнтэй хэрхэн хэл амаа амархан олох тухай зөвлөгөөг хүргэхээр бэлтгэлээ. 

Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж, хүнтэй хэрхэн сайн хэл амаа олдог болох вэ?

1 Ой тогтоолтоо сайжруулах

Ой тогтоолт сайтай байна гэдэг нь хэл ярианы баялаг сайтай байхын нэг жишээ юм. Хэрвээ та тухайн хүнтэй өмнө нь уулзаж байснаа санах эсвэл өөрийн мэдлэгийг бусдад харуулж чадвал та олны дунд нэр хүндтэй нэгэн болно. Тиймээс ой тогтоолтоо сайжруулахын тулд оройд нэг мөр өгүүлбэр цээжлэх, эсвэл бусад төрлийн ой тогтоолт сайжруулах дасгалыг хийх боломжтой. Үүнээс гадна жижиг зүйл дээр тэмдэглэл хөтлөхөөс татгалз. Энэ нь таныг муу занд сургана. Тиймээс өөрийнхөө ой тогтоолтод анхаарал хандуулсан нь зүйтэй. 

Ой тогтоолтоо сайжруулах

2 Хенри Клейгийн зөвлөснөөр нэр тогтоох

Шинэ танилцсан  хүмүүсийнхээ нэрийг тогтоох нь таны ой тогтоолтод гайхалтай дасгал болно. 19-р зууны үеийн Америкийн алдарт хуульч Хенри Клей тухайн цаг үедээ маш их нэр алдарт хүрсэн гол шалтгаан нь тэрээр хүмүүстэй хоёр дахь удаагаа уулзахдаа шууд л нэрээр нь дуудаж харьцдаг байсанд оршино. Клей хүнтэй анх уулзаад л нэрийг нь тогтоож тэдэнтэй анх танилцсан нөхцөл байдлаа сайн санаж байдаг байсан учир ийнхүү үйлчлүүлэгчдийг өөртөө татаж чаддаг байжээ. Танд ч гэсэн арга зам тусална гэдэгт итгэлтэй байна.

Хенри Клейгийн зөвлөснөөр нэр тогтоох

3 Өөрийн үзэл бодлыг цаасан дээр буулгах

Өөрийн үзэл бодлыг зөв бөгөөд чөлөөтэй илэрхийлэхийнхээ өмнө хэлэх зүйлээ цаасан дээр аль болох бусдад ойлгомжтойгоор бичихийг эрмэлзээрэй. Энэ үедээ мөн тохирсон үг хэллэг сонгохыг хичээ. Энэ  дадал нь бидний хэл ярианд ч нөлөөлөх бөгөөд үүний ачаар улмаар бид бичиж тэмдэглэлгүйгээр үзэл бодлоо зөв илэрхийлж сурна. Гэхдээ тийм болохын тулд хэлэх зүйлээ цаасан дээр буулгаж сургуулилт хийх нь зөв юм.

Өөрийн үзэл бодлыг цаасан дээр буулгах

4 Ном унших

Хэл яриагаа хөгжүүлэх хамгийн шилдэг аргуудын нэг бол ном унших юм. Мэдээллийн эх үүсвэр болох ном нь хүнд мэдлэгийг нэмэгдүүлж, ой тогтоолт, сэтгэн бодох үйл ажиллагааг сайжруулж, үгийн баялагтай болгож өгдөг. Тиймээс ном уншсанаар таны хэл ярианы хөгжил хурдтайгаар сайжрах болно.

Ном унших

5 Үргэлж болгоомжлохоо зогсоо

Хэдийгээр хүн өөрийн хэл яриагаа байнга хянах хэрэгтэй, ялангуяа бусадтай бүдүүлэг харьцах, хэт их сэтгэл хөдлөлтэй байхаас зайлсхийх шаардлагатай. Гэсэн хэдий ч хэт боловсон үг хэллэг, эсвэл хэт хүнд үг хэрэглэх нь тухайн хүн өөрийгөө ухаантай мэт харагдуулахыг хүсэж байгаа мэт харагддагийг санаарай. Харин товч бөгөөд тодорхой, илүү сул үг ашиглахгүй ярих нь хамгийн зөв арга юм.

Үргэлж болгоомжлохоо зогсоо

6 Бусдыг сонсох чадвар

Хувь хүн ярихаас илүү бусдыг сонсох чадварыг хөгжүүлэх хэрэгтэй. Хүн тантай өглөөний 5 цагт ярьж байсан ч сайн сонсогч, хүмүүжилтэй нэгэн бол эелдгээр хүлээн авч, анхааралтай сонсдог.  Гэхдээ хуурамч дүр эсгэх хэрэггүй. Хэрвээ та харилцагчийнхаа ярьж буй зүйлтэй санал нийлэхгүй байгаа бол өөрийнхөө үзэл бодлыг чөлөөтэй илэрхийлэх нь зүйтэй гэдгийг санаарай. Харин үүнд буруу зүйл огт байхгүй.

Бусдыг сонсох чадвар

7 Сонирхолтойгоор ярих

Таны яриа зөвхөн мэдээлэл хүргэсэн, агуулгын хувьд зөв байхаас гадна сонирхолтой байх хэрэгтэй. Ийнхүү сонирхолтой болгохын тулд инээж, сэтгэл хөдлөлөө илэрхийлж, заримдаа хошигнож ч болно. Энэ тохиолдолд бусад хүмүүс тантай дахин ярихдаа ч дуртай байна.

Сонирхолтойгоор ярих

8 Та ямар алдаа гаргаж болохгүй вэ?

Худлаа ярих, хов ярих, бусдыг шоглох, өөрийн гаргасан алдааг ярих гэх мэт нь таны талаар бусдад буруу, сөрөг ойлголтыг төрүүлнэ. Та зөвхөн өөрийнхөөрөө байснаар бусдын анхаарлыг татаж чадна. Өөртөө итгэлгүй хүмүүсийн үг яриа хэзээ ч бусдад итгэл төрүүлдэггүй. Харин хуурамч байдлаар бусдын анхаарлыг та хэзээ ч татаж чадахгүй. 

Та ямар алдаа гаргаж болохгүй вэ?

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()