Дэлхийн II дайны үеэр дайсандаа хамгийн их хохирол учруулсан байлдааны шумбагч онгоцууд!

Дэлхийн II дайны цус урсгасан ширүүн тулаанууд зөвхөн хуурай газарт төдийгүй усан дээр, бас усан доор болж байсан юм. Байлдааны шумбагч хөлгүүд эсрэг талынхаа флотод асар их аюул учруулж байсан юм. Дайны энэ хүчирхэг шумбагч хөлгүүдийн хүчин чадал, чадварыг дутуу үнэлж болохгүй. Бид Дэлхийн II дайнд оролцсон улс орнуудын зэвсэглэлд байсан усан доогуур шумбагч таван хөлгийг нэрлэж байна.

Дэлхийн II дайны үеэр дайсандаа хамгийн их хохирол учруулсан байлдааны шумбагч онгоцууд!

5 Зөвлөлтийн “Дунд” загварын шумбагч

“С” буюу “Дунд”, бас “Сталинч” ч гэгдэх энэ хөлгийг ЗХУ 1936-1948 оны хооронд үйлдвэрлэж байсан юм. ЗХУ-ын Эх орны дайнд 30 ийм хөлөг л тулалдсан ч дайсныхаа сөнөөсөн онгоцтой харьцуулбал тун бага тоо ажээ. Дайны явцад “С” шумбагч Германы 19 хөлөг, байлдааны 7 хөлөг, 1 шумбагч хөлгийг устгасан юм. Зөвлөлтийн шумбагч хөлөг торпедын 6 сум, бөөрөндөө хэд хэдэн нөөц зэвсэг, 2 их буу, хэд хэдэн пулемёттой байжээ. Нөгөө талаар “С” дайсныхаа ямар ч хөлгийг гүйцэж түрүүлэх чадалтай байсан юм.

Зөвлөлтийн “Дунд” загварын шумбагч

4 Зөвлөлтийн "Нялх жаал" шумбагч

Дайны ид дундуур ЗХУ Номхон далайн флотоо бэхжүүлэх шаардлагатай болсон. Энэ зорилгоор хөнгөн маягийн 100 орчим шумбагч хөлөг үйлдвэрлэснээ төмөр замаар тээвэрлэхэд авсаархан байсан учраас “Малютка” буюу “Нялх жаал” гэж нэрлэсэн юм. Энэ хөлөг нь жижигхэн байснаас гадна байлдааны багахан зэвсэглэлтэй байж. Энэ хөлөг ердөө торпедын 2 сумтай ч, маш богино хугацаанд доош шумбаж, чадварлаг байдлаар Гуравдугаар Рейхийн ямар ч шумбагчийг живүүлж чаддаг байжээ.

Гэхдээ энэ хөлөгт бас дутагдалтай тал зөндөө байсан юм. Тухайлбал, орон зай багатайгийн хажуугаар байнгын сэгсчсэн байдлаас нь болоод цэргүүд хөлөгт тэвчиж суухын аргагүй байжээ. Хөлгийн дотоод байдал ийм байснаас  ихэнх тохиолдолд багийнхан бүгдээрээ амь алддаг байсан юм. Гэхдээ зөвлөлтийн “М” шумбагчидд Агуу эх орны дайны жилүүдэд Германы 61 хөлөг, байлдааны 10 хөлгийг устгасан юм.

Зөвлөлтийн "Нялх жаал" шумбагч

3 “Т” хэлбэрийн хөлөг, Их Британи

Их Британи “Т” (Triton Class) загварын усан доогуур шумбагчийг 1930-аад оны дунд үеэс бүтээж эхэлсэн бөгөөд нийт 53 ийм хөлөг үйлдвэрлэсний ихэнх нь Дэлхийн II дайнд оролцсон байна. “Тритон”  хөлөг нь байлдааны хүчин чадлаараа энэ дайны бусад хөлгүүдтэй адил байгаагүй юм. Энэ шумбагч нь 11 торпедын сум харваж, дайсныхаа цэргийн хөлгүүдийг тун амархан сөнөж чаддаг байснаараа дайснуудаа айлгаж байжээ. Шумбагч хамрын хэсэгтээ торпедын хэд хэдэн төхөөрөг, пулемёттой байлаа.

Британичууд “Тритон”-д анх удаа шинэ төрлийн "ASDIC" хэмээх усны локатор суурилуулсан юм. Дайны явцад энэ төрлийн Английн шумбагчид байлдааны урт зам туулж хэдэн арван удаа ялалт байгуулсан юм.

“Тритон” Атлантын далай, Газрын дундад тэнгист идэвхтэй ажиллаж, Номхон далайд Японы хэд хэдэн хөлгийг живүүлжээ. Дайны дараа “Тритон” 1970-аад он хүртэл Британийн тэнгисийн цэргийн флотод албаа хаасан юм.

“Т”  хэлбэрийн хөлөг, Их Британи

2 “Gato” шумбагч хөлөг, АНУ

1944 онд байлдааны ажиллагаанд оруулсан Америкийн “Гато” загварын шумбагч онгоц Япончуудад багагүй хохирол учруулсан юм. Чиглэл, холбоо гээд олон зүйлээрээ өндөр нууцлалтай энэ хөлөг Япончуудыг ямар ч хамгаалалтгүй болгож чадсан байна. Америкийн энэхүү шумбагчийн хайр найргүй довтолгооны улмаас Японы эзэн хааны флот нисэх онгоц тээвэрлэгч хоёр хөлөг, хэд хэдэн байлдааны том хөлөг, хоёр ч хөнгөн хөлгөө алдсан юм.

Аварга загасны нэрээр нэрлэсэн энэ хөлөг сайн чанартайгаас гадна хүчирхэг зэвсэглэлтэй байлаа. “Гато” хөлөгт торпедын 10 сум, шинэ төрлийн радио техник суурилуулсан байсан юм. Энэ шумбагч Хавай дахь баазаас хөдлөөд Японы эрэг хүртэл дахин цэнэглэхгүйгээр явах чадвартай байсан нь гайхалтай. Чухам энэ хөлгийн ачаар л Америкчууд Номхон далайд дайснаа дарж чадсан юм.

“Gato” шумбагч хөлөг, АНУ

1 Германы «VII» шумбагч хөлөг

Зөвхөн Дэлхийн II дайны төдийгүй усан доогуурх флотын түүхэнд хамгийн олноор үйлдвэрлэсэн шумбагч хөлөг бол Германы “VII” загварын хөлөг юм. Нацистууд 1935-1945 онд ийм хөлөг 703 ширхгийг үйлдвэрлэжээ.

Тооноос гадна энэ хөлөг бүх цаг үеийн хамгийн үр ашигтай ажилласан хөлөг гэж нэрлэж болно. Учир нь шумбагч хөлөг дайсныхаа бүхий л төрлийн хөлөг, нисэх онгоц тээгч, том хөлөг, хөнгөн хөлөг, шатахуун тээвэрлэгч, тэр бүү хэл нисэх онгоцыг ч устгаж чаддаг байжээ.

Германы энэ хөлгийн дайсандаа учруулсан хохирол үлэмж билээ. АНУ хэрвээ холбоотнуудад тусламж үзүүлээгүй бол Германы энэ хөлөг Англи Зөвлөлтийн флотыг бүр мөсөн устгаад дайны явцыг эргүүлж мэдэхээр байсан юм.

Германы энэ шумбагчийн амжилтын үндэс нь юуны өмнө харьцангуй хямд төсөр, энгийн хийцтэй, маш сайн зэвсгэндээ байсан юм. Холбоотнууд Германы усан доорх флотын бүхий л хүчин чадлыг мэдмэгцээ өөрсдөө усан доогуур шумбагчаа бөөнөөр нь үйлдвэрлэж эхэлснээр нөхцөл байдал эрс өөрчлөгдсөн юм.

Германы «VII» шумбагч хөлөг

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()