1
Нүүрний шөнийн тос
Шөнийн тосонд өдрийн цагаар үйлчилдэггүй зарим нэгэн бодис агуулагдсан байдаг гэнэ. Тэдгээрийн нэг нь ретинол юм. Гэхдээ арьсны мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар, өдрийн туршид арьсаа зөв хамгаалж, арчилж чадвал заавал өндөр үнэтэй шөнийн тос худалдаж аван түрхэх шаардлагагүй гэжээ.
2
Эмэгтэй хөөс
Үс хусдаг сахлын хөөс болон гель нь арьсыг зөөлрүүлэх, чийгшүүлэх үйлчилгээтэй байдаг. Тиймээс эрэгтэй, эмэгтэй хөөсний найрлага яг ижилхэн байдаг боловч ялгарах ганц зүйл нь савалгаа болон үнэртүүлэгч нь юм. Хэрвээ таны хувьд үнэр тийм ч чухал биш бол заавал эмэгтэй хөөс авах гэсний хэрэггүй. Мөн эмэгтэй хөөс эрэгтэй хөөснөөс үнэтэй байдгийг санах хэрэгтэй. Үүнээс гадна биеийн шингэн саван, үсний тэжээлийн тос нь мөн л арьсыг зөөлрүүлэх үйлчилгээтэй.
3
Хар батганын эсрэг маск
Хар батга нь нүүрний тослог ихэссэнээс болж үүсдэг. Тиймээс хар батганын эсрэг маск нь эхний ээлжид нүүрэн дээрх илүүдэл тослог, бохирдлыг арилгадаг хэдий ч арьсны хамгаалалтын бүрхэвчийг устгадаг юм. Хар батганын маск нь батга арилгахад төдийлөн нэмэр болохгүй учир салицилийн хүчилтэй цэвэрлэгч бодис авсан нь илүү тохиромжтой.
4
Хүзүүний үрчлээ арилгах тос
Хүзүүний арьс нь маш нимгэн, эмзэг байдаг учир тос түрхье гэвэл зөвхөн үргэлж чийгшүүлэгч тос ашиглах шаардлагатай байдаг. Гэхдээ заавал хүзүүнд шаардлагатай тос худалдаж авсны хэрэггүй бөгөөд зүгээр л нүүрнийхээ тосыг доороос нь дээш түрхэхэд л хангалттай.
5
Нүүрний цацдаг чийгшүүлэгч - "мист"
Хэрвээ сурталчилгаанд итгэх юм бол нүүрний цацдаг чийгшүүлэгч нь арьсыг бүтэн өдөр чийглэг байлгахад тустай гэдэг. Харин арьсны эмч нарын үзэж байгаагаар нүүрний цацлагад агуулагдах ус нь арьсны чийгшлийг үгүй хийж, арьсыг илүү хуурайших нөхцөлийг бүрдүүлдэг. Тиймээс энэ төрлийн гоо сайхны бүтээгдэхүүнээс татгалзсан нь зүгээр.
6
Нүүрний тослог шингээгч цаас
Өөрөөр хэлбэл нүүрний тос шингээгч цаас гэдэг бол нүүрний тосыг өөртөө шингээдэг энгийн нэгэн цаас юм. Тиймээс үүрний илүүдэл тосоо арчихын тулд заавал зориулалтын гэгдэх үнэтэй цаас худалдан авах шаардлагагүй. Энэ асуудлыг энгийн цаасан салфетка, алчуур шийдэж чадна.
7
Үс гэмтэхээс хамгаалсан цацлага
Үс гэмтэхээс хамгаалсан цацлага нь үсний чийгшлийг халууны нөлөөллөөс алдахаас сэргийлдэг. Харин хамгаалах үйлчилгээ нь силиконы тусламжтай үүсдэг юм. Гэхдээ силикон нь бүх төрлийн үсний бүтээгдэхүүнд ордог учир үс гэмтэхээс хамгаалсан цацлага худалдаж авах шаардлагагүй.
8
Хумсны будаг бэхжүүлэгч
Хумсны будагны тогтоц нь нэн түрүүнд хумсны будагны чанараас шалтгаалдаг. Харин та бэхжүүлэгч түрхсэн үү үгүй юу гэдэг нь тийм ч чухал биш юм. Тиймээс хамгийн гол нь чанартай хумсны будаг худалдаж авах нь зүйтэй.
Бонус: 100 жилийн дотор арьс арчилгааны хэрхэн өөрчлөгдсөн бэ?
Орчин үед ихэнх гоо сайхны компаниуд 3 шатлалтай нүүр арчилгааг санал болгож байгаа бөгөөд үүнд цэвэрлэгээ, чийгшүүлэгч, тос багтдаг. Гэхдээ эрт үед энэ төрлийн арчилгааг үргэлж хийдэггүй байсан бололтой.