1
Түгээмэл шинж тэмдгүүд:
- Үзүүртэй юмаар хатгаж байгаа юм шиг жирвэгнэх
- Тухайн хэсэг бадайрч унтаа байдалд орох
- Таны биеийн тухайн хэсэг юу ч мэдрэхгүй байх
- Арьс халах, эсвэл хүйтэн болох
- Загатнах мэт мэдрэмж төрөх
2
Эдгээр шинж тэмдгийн шалтгаанууд:
Витамины дутагдал нь хөл гар бадайрч мэдээ алдахын хамгийн түгээмэл шалтгаан юм. Витамин B,B1,B6,B12 мөн витамин Е дутагдал нөлөөлдөг байна. Үүнээс гадна витамин D, витамин B6 –ийн илүүдэл мөн шалтгаан болж болно.
Херпис, үлд, ДОХ –н халдварын үед таны арьс халуун, хүйтэн болох эсвэл чичигнэх мэдрэмж төрдөг.
Хэтэрхий хүнд жинтэй гантель өргөх зэрэг буруу дасгал хөдөлгөөн хийснээс болж таны мэдрэлийн эсүүд дарагдсан байж болно. Үүнээс гадна мултарсан яс зэрэг гэмтлүүд үүний шалтгаан болдог.
Бид бүхний мэдэж байгаачлан архи спиртийн төлийн ундаа бидний биед сайнаар нөлөөлдөггүй. Архи,спиртийн бидний биед үзүүлдэг олон муу нөлөөллийн нэг нь мэдрэлийн эсийн гэмтэл билээ.
Байгальд байдаг хорт бодисууд болох хар тугалга, хүнцэл , мөнгөн ус зэрэг нь мэдрэлийн эсийн үйл ажиллагаанд нөлөөлдөг. Үүнээс гадна цацрагийн эмчилгээ, зарим төрлийн антибиотокууд муугаар нөлөөлдөг.
- Биеийн системд нөлөөлдөг өвчнүүд.
Элэгний гэмтэл, цусны өвчин, саахрын шижин зэрэг биеийн хэд хэдэн эрхтэн эсвэл биед бүхэлд нь нөлөөлдөг өвчнүүд мэдээ алдалд үүсгэдэг.
- Амьтан болон шавжинд хазуулах
- Бусад шалтгаан
Үүнд цус харвах, 2-р төрлийн саахрын шижин зэрэг өвчнүүд орно.
3
Ямар хүний биед "парестезия" түгээмэл тохиолддог вэ?
Хүйс - Эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээс нарийн мэдрэлийн сувагтай учир тэдний биед мэдээ алдалт илүү тохиолдох боломжтой.
Бамбай булчирхай - Бамбайн булчирхай эмгэгтэй хүнд бугуйн судасны өвчлөл тохиолдох эрсдэл өндөр байдаг байна.
Удаан хугацаанд хэвтэрт байх - булчингаа ажиллуулахгүй удаан хугацаанд хэвтэрт байх нь мэдээ алдалд үүсэхэд нөлөөлдөг.
Таргалалт - илүүдэл жингээс болж мэдрэлийн эсүүд дарагддаг.
Хөдөлгөөний дутагдал - Удаан хугацаанд сууж ажилладаг хүмүүст мэдээ алдалт тохиолдох боломж өндөр.
4
Эмчилгээ
Амралт - дарагдсан мэдрэлийн эсүүдийг амраах нь хамгийн түгээмэл эмчилгээ юм. Амарч нөхөн сэргэсний дараа эсүүд хэвийн байдалтай болдог.
Физик эмчилгээ - тухайн дарагдасан эдүүдийг тойрох булчинг сунгах дасгал болон физик эмчилгээ хийлгэснээр мэдээ алдалд байхгүй болдог. Мөн ингэж дасгал хийсний дараа хөдөлгөөн болон уян хатан чанар дээшилж дахин мэдээ алдах, чичрэх гэх шинж тэмдэг илэрхээс сэргийлж өгдөг байна.
Эмийн эмчилгээ – Таны хэрэглэж болох хэд хэдэн эм байдаг ч , эмийн гаж нөлөө илэрч болох тул эмчээс зөвлөгөө авах хэрэгтэй.
5
Урьдчилан сэргийлэх
Эдгээр жижиг дүрмүүдийг дагаснаар та мэдээ алдалт болон биеийн хэсэг ирвэгнэх, бадайрах шинж тэмдгүүдээс өөрийгөө сэргийлж чадна.
- Тогтмол дасгал хөдөлгөөн хийх
- Хүнд жинтэй зүйл өргөж байхдаа өөрийгөө гэмтээхээс сэргийлж байх
- Өдөр бүр ижилхэн хөдөлгөөн хийхгүй байх. Жишээ нь та оффист ажиллаж өдөр болгон олон цаг суудаг бол хэсэг суугаад хэдэн минутын завсарлага авч алхах зэрэг хөдөлгөөн хийх хэрэгтэй.