1
"Эко" орон
Хэрвээ та экологийн цэвэр орчин гэгч юу болохыг мэдэж, ойлгохыг хүсэж байвал Шведийг зорих хэрэгтэй. Энэхүү орон нь бензинээс татгалзсан хамгийн анхны ул бөгөөд биотүлш ашиглаж эхэлсэн байна. Үүнээс гадна хог хаягдлыг боловсруулах арга барил нь дэлхий дахинд танигдсан билээ.Тиймээс Шведийн байгаль орчинд ард иргэд нь төдийгүй амьтад нь хүртэл талархдаг.
2
Жил бүр баригддаг зочид буудал
Шведэд дэлхийн хамгийн анхны мөсөн зочид буудал баригдсан бөгөөд жил бүрийн арванхоёрдугаар сараас дөрөвдүгээр сарын хооронд ашиглагддаг байна. Мөсөн зочид буудлын хана, хаалга, тавилга гээд бүх зүйл нь мөс аж. Буудлын өрөөний загвар жил бүр шинэчлэгддэг гэнэ шүү.
3
"Янте"-гийн дүрмээр амьдрах
Янтегийн хууль Норвеги, Дани болон Шведийн орнуудад үйлчилдэг хэдий ч Шведэд илүү ихээр хэрэгжүүлдэг байна. Үүнд:
- Өөрийгөө өвөрмөц гэж бүү бод.
- Өөрийгөө агуу хүн гэж бүү бод.
- Өөрийгөө ухаантай гэж бүү бод.
- Өөрийгөө бусдаас илүү гэж бүү бод.
- Өөрийгөө бусдаас илүү ихийг мэддэг гэж бүү бод.
- Өөрийгөө бусдаас илүү чухал гэж бүү бод.
- Өөрийгөө бүхнийг хийж чадна гэж бүү бод.
- Бусдыг шоолох хэрэггүй.
- Хэн нэгэнд өөрийгөө хамааралтай гэж бүү бод.
- Хэн нэгэнд өөрийгөө ямар нэгэн зүйл зааж чадна гэж бүү бод.
Янтагийн хуулиар бол та хэн ч биш бөгөөд энэ бүхнийг мэдрэхийн тулд дэлгүүрээр хэсэхэд л хангалттай. Шведүүд өөрийн эд хөрөнгө баялагийг огтхон ч гайхуулдаггүй. Энэ нь Янтегийн хуулийн гол зарчим юм.
4
Карлосон- үндэсний дуртай дүр биш
Шведүүд Карлсонд ихээхэн дургүй. Учир нь Астрид Линдгрен нь түүнийг амиа хичээсэн, зөрүүд бяцхан хүн мэтээр танилцуулсан байдаг юм. Шведүүдийн дуртай дүр бол Урт оймст Пеппи аж.
5
Самбу, сербу болон ибландбу
Шведэд гэр бүлийн хэд хэдэн харилцаа байдаг гэнэ. Жишээлбэл: Хосууд 10 жил амьдарч, хүүхэдтэй болсон ч нэг нэгнийхээ хувьд эхнэр, нөхөр биш байх магадлалтай. Харин:
-Самбу: Хосууд хамтран амьдарч, ахуйн зүйлээ хамтдаа хийдэг.
-Сербу: Хосууд хамтдаа амьдардаггүй ч амралтын өдрүүдээ хамт өнгөрүүлж, аялал зугаалганд явдаг.
-Ибландбу:Хааяа хамтдаа амьдардаг хосууд.
6
Фика
Өдөрт нэг удаа кофе уухаар амрах хэрэгтэй цагийг фика гэж нэрлэдэг. Шведүүдэд кофе эрүүл мэндэд хортой гэж хэлсэн ч тэд хэзээ ч танд итгэхгүй. Учир нь XVIII зууны хагаст Густав III хаан "Кофены туршилт" явуулсан бөгөөд тэрээр энэхүү туршилтаар кофег эрүүл мэндэд хортой гэдгийг харуулахыг зорьсон юм.
Туршилтанд цаазын ял сонссон ах дүү хоёр оролцжээ. Тэдний нэг нь үхэн үхтлээ өдөрт 3 литр кофе уух, нөгөөх нь 3 литр цай уух ёстой байсан гэнэ.
Ах дүүсийн биеийг эмч нар ажиглаж байсан бөгөөд хаанд тэдний биеийн байдлын талаар мэдээллийг дамжуулах ёстой байжээ. Гэтэл эмч нар хөгширч нас барж, Густав III хаан хүртэл туршилтыг дуусгаж чадалгүй амьсгал хураасан байна. Харин ах дүүсийн хувьд өдөрт 3 литр цай уудаг байсан нь 83 насандаа нас барж, кофе уусан залуугийн талаар тодорхой мэдээлэл байхгүй аж.
7
Өвөрмөц пиццанд дурлах
Шведэд маш олон Итали хоолны газар байдаг. Хамгийн алдартай пицца нь шорлогны махтай, өвөрмөц сүмстэй пицца байдаг гэнэ. Гэвч хамгийн хачирхалтай нь энд та гадилтай пиццаг амсаж үзэж болох нь ээ.
8
Хувийн орон зай
Шведүүдэд хувийн орон зайд халдах тал дээр нэлээд болгоомжтой байдаг учир яаралтай хэрэг гараагүй бол таны санааг зовоож, таниас ямар нэгэн зүйл гуйхгүй. Автобусны зогсоол дээр хүртэл тэд хоорондоо зайтай зогсдог.
9
Үндэсний тоглоом
Шведүүдийн үндэсний тоглоом нь торхонд давсалсан загас шидэх явдал юм. Хэрвээ онож чадвал танд тоглоомон загасыг шагнал болгож бэлэглэнэ.
10
Бэлэн бус гүйлгээ
Шведүүд бэлэн мөнгөний гүйлгээнээс татгалзсан учир нийтийн ариун цэврийн өрөөнд хүртэл картаар тооцоогоо хийдэг байна. Үүнээс гадна ариун цэврийн өрөөний хаалганы бариул дээр ногоон гэрэл асаж сул байгааг илэрхийлж, харин улаан гэрэл асаж хүнтэй байгааг илэрхийлэх гэрлэн мэдээлэгч байдаг гэнэ.
Бонус: Абба хамтлагийн гишүүд яагаад хачирхалтай хувцаслаж байсан бэ?
Абба хамтлагийн гишүүд их хэмжээний татвар төлөхгүйн тулд ийнхүү хачирхалтай хувцасладаг байсан гэнэ. Өдөр тутам өмсөх боломжгүй хувцаслалтанд Шведийн дүрмээр татвар ноогддоггүй байжээ.