1
Хулгана
Ажил амжилт
Ирж байгаа онд та өмнө нь хуримтлуулсан нөөцийнхөө ачаар санхүүгийн тал дээр сэтгэл хангалуун байх төлөвтэй. Үл хөдлөх хөрөнгө мэтийн томоохон зүйл худалдан авах, шинэ төсөл эхлүүлэх, аялж зугаалахад эерэг сайн. Таны ажил амьдралд чухал үүрэг гүйцэтгэх шинэ холбоо харилцаа тогтоох, хувь хүн, албан байгууллагатай санхүүгийн хувьд сайн үр нөлөө бүхий гэрээ хэлцэл байгуулах магадлалтай.
Хайр сэтгэл
Ганц биечүүд найз нөхөд, хамт ажиллагсад гэх мэт ойр тойрныхон дундаасаа амьдралын ханиа олох өндөр боломжтой. Иймд хайр дурлалын тал дээрээ илүү нухацтай хандах нь нэн чухал.
2
Үхэр
Ажил амжилт
Ирэх жил ажлын талбар дээр асуудал ихтэй, ердийнхөөс илүү ачаалалтай байх боловч ашиг орлогын хувьд хангалттай байх нигууртай. Дутагдаж байсан зүйлсээ худалдан авахад эерэг сайн. Гэхдээ ажлын ачаалал таныг ядрааж мэдэх тул ажил амралтаа зохицуулж, биеэ энхрийлж байхыг зөвлөе.
Хайр сэтгэл
Хэрэв та ганц бие нэгэн бол таныг бүхий л үед дэмжиж, тантай хамт сайхан ирээдүй бүтээх чин хүсэлтэй нэгэнтэй учрах магадлалтай. Харин та гэр бүлтэй бол ажлаа нэгдүгээрт тавихаас татгалзаж үр хүүхэд, ханьдаа илүүтэйгээр анхаарал хандуулахыг зөвлөж байна.
3
Бар
Ажил амжилт
Ирж байгаа гахай жилд та өмнө нь хийж байсан бүхнээ орхиж цоо шинэ, огт төлөвлөөгүй зүйлийг хийж эхлэх магадлалтай. Өөрөөр хэлбэл ирэх жилд эрсдэл гаргаад үзэхэд алдах юмгүй байх нь. Цаашлаад санхүү, нийгмийн байр суурийн тал дээр амжилт олох бололцоотой.
Хайр сэтгэл
Хувийн амьдралын хувьд тийм ч таатай биш байх нигууртай. Дотны найз гэх мэт ойр дотны хүмүүсийн танд тавих шалгуур өндөрсөх бөгөөд түүнээс нь улбаалан та тэднээс зайгаа барих шаардлагатай болж магадгүй.
4
Туулай
Ажил амжилт
Гайхалтай жил таныг хүлээж байна. Ажил амжилтыг тань жинхэнэ ёсоор үнэлдэг хүмүүс таныг хүрээлнэ. Мэргэжлийн түвшинд таны байр суурь тогтвортой байж, сэтгэлийг тань чилээж байсан зүйлсээс салах тул сэтгэл зүйн хувьд тун өөдрөг, амгалан тайван жил үргэлжлэх төлөвтэй. Шинэ тавилга авах юм уу, засвар хийх зэргээр гэр орноо тохижуулж өөр уур амьсгал оруулахад эерэг сайн.
Хайр сэтгэл
Санаа бодол, сонирхол нийлэх хэн нэгэнтэй учирч хайр дурлалын харьцаа үүсгэх магадлалтай. Харин гэр бүлтэй хүмүүсийн тухайд өмнө нь төдийлэн амсаж байгаагүй, удаан хүсэн хүлээсэн аз жаргалыг мэдрэх нь.
5
Луу
Ажил амжилт
2019 онд та олон жил хуримтлуулсан туршлагынхаа ачаар амжилт бүтээл, ашиг орлого арвинтай байх нь. Тэр ч байтугай амжилтаар дүүрэн, ирээдүй сайтай шинэ бизнесийн эхлэлийг ч тавьж магадгүй. Нийгмийн байр суурийн хувьд та өмнөх жилүүдийг бодвол олны анхааралд ихээр өртөж, аливаа арга хэмжээнд голлох байр суурьтай оролцох нигууртай.
Хайр сэтгэл
Танилын хүрээн дотроосоо насны ханиа олох магадлалтай. Харин та гэр бүлтэй, эсвэл үерхдэг хүнтэй бол санхүүгийн болон хувийн амьдралын асуудал бага сага учирсны эцэст та хоёрын холбоо, харилцаа улам нягтарших бололтой.
6
Могой
Ажил амжилт
Ирж байгаа гахай жилд ажил мэргэжлийн хүрээнд нэлээн барцад тохиож чухал, үнэ цэнэтэй гэж үздэг зүйлс тань ач холбогдлоо алдаж орхигдох төлөвтэй. Гэхдээ тэдгээрийг хүндээр тусгаж авалгүйгээр өөрт тань туршлага болох зүйлс мэтээр харж, нөхцөл байдал зөв тийшээ эргэхийг хүлээх нь эерэг үр дүн авчирна.
Хайр сэтгэл
Дурлалын амьдралын хувьд ч гэсэн тийм ч таатай жил болохгүй шинжтэй. Ямар нэг талаараа тэвчмээргүй хүнтэй холбогдож магадгүй. Хэрэв та хостой бол харилцаа холбоогоо хадгалахын тулд хүчин чармайлт гаргах шаардлагатай болох нь.
7
Морь
Ажил амжилт
Хүсч мөрөөддөг бүхнээ гүйцэлдүүлэхэд таатай жил ирж байна. Материаллаг хэрэгцээг хангах санхүүгийн бололцоо хангалттай байх нигууртай. Ар гэртээ илүү цаг зарцуулж, хариуцлагатай байх нь тустай. Мөн аялж жуулчлах, хобби, сонирхдог зүйлсээ хийхэд тань хөрөнгө санхүү дутагдахгүй.
Хайр сэтгэл
Ганц бие бол та удаан хугацааны турш тантай ойр байсан хэн нэгэнд сэтгэл алдарч магадгүй. Харин та ханьтай юм уу хостой бол харилцаа тань улам төгөлдөржиж, нэг нэгнийгээ хүндлэх сэтгэл улам нэмэгдэнэ.
8
Хонь
Ажил амжилт
Сонирхолтой жил ирж байна. Олон тооны төсөл, шинэ ажилд таны оролцоо их байх бөгөөд тэдгээрийн үр шимийг та харамгүй хүртэх нь. Үүнийг дагаад эрсдэлтэй, маргаантай асуудлууд ч их гарах төлөвтэй. Гэхдээ танд санхүүгийн талын амжилт ололт, өөртөө итгэх итгэлээ сайжруулах боломжууд дутагдахгүй.
Хайр сэтгэл
Эсрэг хүйстнүүдийнхээ анхааралд ихээр өртөх, тэд ч таны анхаарлыг татах гэж хичээх явдлуудаар дүүрэн жил хүлээж байна. Хайр дурлалын шинэ харилцаа нэг биш хэд хэдэн удаа бий болох ч урт удаан хугацаанд үргэлжлэх харилцаа төдийлэн гарахгүй шинжтэй.
Харин та гэр бүл, хайртай хүнтэй бол харилцаа тань улам нягтран сайжрах төлөвтэй.
9
Бич
Ажил амжилт
Ирж байгаа жилд олон шинэ ажил, төсөл хөтөлбөрт оролцох ч тэр бүхэн бүгдээрээ ашиг, амжилт авчрахгүй. Бэлтгэл султай байснаас эсвэл тооцоололт буруу байснаас үүдэн тийм үр дүн гарах боломжтой тул аливаа ажлыг урьдчилан сайн бодож төлөвлөж байж эхлүүлэхийг зөвлөе. Үүний зэрэгцээ энэ жилд та ойрын хүрээллийнхэнтэйгээ зөрчилдөж муудалцах, түүнээс болж барцадтай учрах нигууртай тул үг үйлдэлдээ анхаарч байх нь нэн тохиромжтой.
Хайр сэтгэл
Ойр дотныхон чинь таныг төдийлөн үнэлж, хүндэтгээд байхгүй шинжтэй. Гэхдээ тэдгээр зөрчил дундаас та дурлалт нэгнээ олж магадгүй. Харин та хостой, ханьтай бол түүнийг уурлуулж, гомдоохгүйн тулд өөрийн дотоод араншиндаа хяналттай хандах шаардлага гарах нь.
10
Тахиа
Ажил амжилт
Ирж байгаа жил танд орлого олох хэд хэдэн эх сурвалж гарч ирэх магадлалтай. Гагцхүү та тэдгээр олон ажлыг зэрэг хийхийн тулд ажлын их ачаалалд бэлтгэж, цагаа зөв тооцоолж төлөвлөх, зугаа цэнгэлийн үйлээс татгалзах хэрэгтэй болно.
Хайр сэтгэл
Урьд өмнө нь төдийлэн таашаадаггүй байсан нэгэндээ сэтгэл алдрах магадлал өндөр. Тэр хүнтэй дотносоход танд нэг их цаг хугацаа шаардагдахгүй бололтой. Харин та хань ижилтэй, үерхдэг хүнтэй бол хоорондын харилцаа тань өөрөө түүнд хэрхэн хандаж байгаагаас ихээхэн шалтгаална.
11
Нохой
Ажил амжилт
Таатай зүйлс өөрөө хүрээд ирэхгүй шинжтэй тул та энэ жилд ихээхэн хөдөлмөрлөж хичээнгүй хандах нь зохилтой. Зарим үед өөрийн хэтийн зорилгоосоо хазайх хэрэг гарч магадгүй. Санхүү болоод хувийн амьдралын тал дээр бага зэрэг барцад учирч магадгүй. Иймд та мөнгөтэй харьцах хандлагаа өөрчилж, хэмнэх, зөв зарцуулахад суралцах хэрэгтэй болох нь.
Хайр сэтгэл
Санхүү, мөнгөний боломжинд тань санаархсан хэн нэгэнтэй учрахаас болгоомжлох нь зүйтэй. Ханьтай юм уу, үерхдэг хүнтэй бол түүндээ илүү ойр дотно байж, саад тотгор учрахад нь хамт байж туслахыг хичээх хэрэгтэй.
12
Гахай
Ажил амжилт
Ирж байгаа жилд та ажил төрөл, албан тушаал, уран бүтээл, гэр орон гээд бүхий л талд амжилт бүтээл, магтаал сайшаалаар бялхах төлөвтэй. Өмнө нь таныг үнэлдэггүй байсан хүмүүс ч санаагаа өөрчилцгөөх болно. Нийгмийн шинэ бүлэгт орох магадлалтай бөгөөд таны үүрэг оролцоо тэнд ч мөн өндөр байх нь.
Хайр сэтгэл
Хувийн амьдралд мөн л сайн сайхан зүйлээр дүүрэн байна. Та ганц бие бол цаашдын амьдралын тань нэгэн хэсэг болох хүнтэй учрах шинжтэй. Хань ижилтэй, үерхдэг хүнтэй бол хоорондын харилцаанд тань гэнэтийн сайхан зүйл их тохиолдож, нэг нэгэндээ итгэх итгэл улам л бэхжих төлөвтэй.