2019 онд трэнд болох загварын чиг хандлагууд

Шинэ он гарах мөч улам ойртсоор охид бүсгүйчүүд хувцасны шүүгээгээ шинэчлэхээр яарч байгаа нь гарцаагүй. Хэрвээ тийм бол бид та бүхэнд 2019 онд трэнд болох загварын чиг хандлагыг хүргэж байна. 

2019 онд трэнд болох загварын чиг хандлагууд

1 Өдөн хувцас

Зөвхөн загварын тайзан дээр гарч ирдэг өдтэй хувцас хавар намрын нөхцөлд тун тохиромжтой учраас трэнд болох хандлагатай байна. 

Өдөн хувцас

2 60-аад оны загвар

"Michael Kors", "Gucci" мөн "Miu Miu" зэрэг брэндүүдийн ирэх оны цуглуулга тэр чигтээ 60-аад оны өнгө аястай болжээ. Тийм болохоор та ч бас 60-аад оны хэв маягийг дуурайхад илүүдэхгүй. 

60-аад оны загвар

3 Барын өнгө

"Prada" брэндийн шинэ цуглуулга барын арьс мэт судлан өнгөтэй болсон нь цаанаа нэг зүйлийг хэлээд байгаа. Ирэх онд ийм хувцсаар биеэ гоёсон хүмүүс олон байх нь тодорхой.

Барын өнгө

4 Могойн арьсан хээ

Барын хажуугаар могойн арьсан хээг мөн томоохон брэндүүд түлхүү хэрэглэх болсон. Мэдээж хэрэг могойн арьс мэт харагдах хүрэм, гутал, цүнх зэрэг хэзээд эрэлттэй байдаг. Тиймээс энэ трэнд хэзээд таны шүүгээг чимэх болно. 

Могойн арьсан хээ

5 Урт эмжээр

Ганцхан ковбойчууд урт эмжээртэй хувцас өмсдөггүй бололтой. Учир нь эмэгтэйчүүд ч бас урт эмжээр сонирхох болсон бөгөөд 2019 онд хүн бүр урт эмжээр хийлгэдэг болох юм. 

Урт эмжээр

6 Бариу богино шорт

90-ээд оны үед хүн бүр өмсдөг байсан бариу богино шорт эргэн ирлээ. Гэхдээ үүнийг зөвхөн зуны улиралд бус хавах намар өмсөхөд тохиромжтой гэж загвар зохион бүтээгчид үзсэн учраас зарим нэг хавар намрын цуглуулгад багтсан байна. 

Бариу богино шорт

7 Неон өнгө

Неон буюу хэт тод өнгө нэг хэсэг хуучраад байсан бол эргээд трэнд болж эхлээд байна. Ялангуяа эмэгтэйчүүдийн хувьд ягаан болон ногоон өнгийн неон хувцас илүү эрэлттэй байх бололтой. 

Неон өнгө

8 Сүлжмэл хувцас

Нэхэж хийсэн цамц болон банзал зэрэг нь харьцангуй үнэтэй ч бүсгүй хүнийг илүү цэвэрхэн харагдуулдаг гэдэгтэй хэн ч маргахгүй биз. Тиймээс ирэх жил заавал нэг нэхмэл хувцас худалдан аваарай. 

Сүлжмэл хувцас

9 Цэцэн хээ

"Phillip Lim" болон "Valentino" брэндүүд шинэ цуглуулгуудаа тэр чигт нь цэцгийн хээгээр гоёсон байсан нь олон хүний анхаарлыг татаж чадсан. Тиймээс ийм хээтэй хувцас 2019 онд эрэлттэй байх нь тодорхой биз. 

Цэцэн хээ

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()