Таны амьдралыг хялбарчилж, эмх замбараатай байхад туслах хялбар аргууд

2019-01-01, 13:42
4,897

Амьдралын хэмнэл хурдассаар байгаа өнөө үед аливаа зүйлийг эмх цэгцтэй байлгахад тун ярвигтай болсон шүү дээ. Гэвч замбараагүй, эмх журамгүй байдал хүмүүсийн бие махбодын болон сэтгэл санааны байдалд муугаар нөлөөлдөг. Тиймээс та бүхний амьдралыг хялбарчлахын зэрэгцээ эмх замбараатай байхад туслах жижигхэн бөгөөд үр дүнтэй аргуудыг зааж өгье.

Таны амьдралыг хялбарчилж, эмх замбараатай байхад туслах хялбар аргууд

1 Өмсөх хувцасныхаа долоо хоногийн төлөвлөгөөг гаргах

Өглөө бүр тухайн өдөр өмсөх хувцсаа сонгоно гэдэг их төвөгтэй зүйл билээ. Эмэгтэйчүүд өдөрт дунджаар 15 минутыг юу өмсөхөө шийдэхэд зарцуулдаг гэсэн судалгаа бий. Иймд долоо хоногийн бүх өдрүүдэд өмсөх хувцсаа өмнө нь нэг мөсөн төлөвлөөд ялгачихсан байхад тэгж цаг алдах асуудал гарахгүй.

Өмсөх хувцасныхаа долоо хоногийн төлөвлөгөөг гаргах

2 Усны саван дээрээ уух цагаа тэмдэглэх

Эрүүл биеийн үндэс бол ус байнга ууж хэвших явдал гэдгийг та мэднэ. Тиймээс өдөрт уух усны хэмжээгээ цаг бүрт хуваарилан тооцохын усны саван дээрээ зурагт үзүүлсэн маягаар тэмдэглэгээ хийгээрэй.

Усны саван дээрээ уух цагаа тэмдэглэх

3 Пүршний тусламжтайгаар кабельнуудыг цэгцтэй байлгах

Олон утас, кабельнуудыг орооцолдуулахгүй байлгахын тулд пүршийг ашиглаж болно.

Пүршний тусламжтайгаар кабельнуудыг цэгцтэй байлгах

4 Самбар дээр төлөвлөгөөний цаг байрлуулах

Хуралтай өдрийг байнга мартдаг эсвэл хоцордог ажилтнуудад зориулж самбар дээр зураг дээрх шиг цаг байрлуулаарай. 

Самбар дээр төлөвлөгөөний цаг байрлуулах

5 Халаастай тогтоогчийг шүүгээ болгож ашиглах

Цэвэрлэгээний бодисууд, бичгийн хэрэгслүүд, утас, зүү, гоёл чимэглэл гээд бүхий л жижиг сажиг зүйлсийг хананд өлгөдөг тогтоогчийн тусламжтайгаар эмх цэгцтэй байлгаж болно.

Халаастай тогтоогчийг шүүгээ болгож ашиглах

6 Эд зүйлсээ сагсанд ангилан хийх

Байнга хэрэглэдэг эд юмсаа жижгэвтэр сагсанд ангилан хийгээд шошго хадаж өгөөрэй. 

Эд зүйлсээ сагсанд ангилан хийх

7 Ариун цэврийн цаасны голын тусламжтай утас, кабельнуудыг эмх цэгцтэй хадгалах

Танд гутлын цаасан хайрцаг, ариун цэврийн цаасны хэдэн гол л хэрэг болно. Хаа сайгүй хөглөрөх кабель, залгууруудыг эмх журманд нь оруулаарай.

Ариун цэврийн цаасны голын тусламжтай утас, кабельнуудыг эмх цэгцтэй хадгалах

8 Хувцасны хог авагчаар цэвэрлэгээ хийх

Чийдэнгийн бүрхүүл, буйдан, элгэн гутал гэх мэт цэвэрлэхэд хэцүү зүйлсийг хувцасны хог авагч хялбархан бөгөөд үр дүнтэйгээр цэвэрлэж чадна.

Хувцасны хог авагчаар цэвэрлэгээ хийх

9 Резинэн боолт ашиглаж хувцсыг өлгүүр дээр тогтоох

Өлгүүрийн хоёр гаран дээр резинэн боолтууд тогтоосноор өлгөсөн хувцас гулсаж унаад байхааргүй болно.

Резинэн боолт ашиглаж хувцсыг өлгүүр дээр тогтоох

10 Стикерээр гуталд тэмдэглэгэээ хийх

Хүүхдийг гутлаа зөв харуулж өмсөж сургахын тулд зурагтай стикерийг хуваагаад гутал тус бүрт нь наагаарай. 

Стикерээр гуталд тэмдэглэгэээ хийх

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()