1
Очих газраа сайн судал
Очих хот, улс орныхоо соёл, зан заншил, түүх дурсгалын болон байгалийн үзэсгэлэнт газар, өнөөгийн байдал зэргийг эртнээс судал. Таныг очих үеэр үндэсний баяр ёслол таараад бүгд амарч байх ч юм бил үү. Заримдаа жуулчид тэр газрынхаа хууль дүрмийг мэдэхгүйгээс болоод хууль зөрчиж асуудалд орох нь байдаг. Тухайлбал Испанийн Мадридад цагдаагийн ажилтны зургийг авбал торгуулдаг юм шүү.
2
Хайртай хүмүүстэйгээ холбоо барих аргаа олох
Хол газар явахад гэр орныхон, дотны хүмүүстэйгээ байнга холбоо барин яриад байж чадахгүй байх нь бий. Тийм болохоор хаана яваа, ажил төрөл ямар байгаагаа хэзээ ярьж мэдэгдэх талаар эртхэн тохиролц, магадгүй интернет байхгүй газар очих ч юм бил үү. Тэнд гар утасны нэгж, карт хаанаас худалдан авч болохыг мөн тооцох хэрэгтэй.
3
Чухал баримт бичгүүдээ хуулбар хийж ав
Амар тайван аялж зугаалахын тулд эртнээс паспортдаа хуулбар хийлгэ. Жинхэнэ паспортаа буудалдаа үлдээгээд оронд нь гадуур явахдаа баталгаажуулсан хуулбараа авч явах хэрэгтэй. Гэнэт валют солих, дугуй түрээслэх хэрэг гарч мэднэ шүү дээ.
4
Үнэт эдлэлийнхээ тухай март
Бүх зүйл хаашаа явахаас шалтгаална. Гэхдээ хамгийн үнэтэй очир эдлэл, зүүлт гоёлоо авч явахгүй байх нь дээр. Гоёл чимэглэлүүд нь зүйл бусдын анхаарлыг татахаас гадна, юмыг яаж мэдэх вэ, үнэт эдлэлтэй ачаа тань огт өөр тийшээ солигдоод явчих ч юм бил үү?
5
Аялахаасаа өмнө эмчид үзүүлэх
Хэрвээ эмчид үзүүлээд эрүүл мэнд чинь таагүй байгаа бол аялалд бүү гараарай. Эмчид очиж эм уугаад удахгүй зүгээр болох юм уу, эсвэл аяллаа хойшлуулах хэрэгтэй юу гэдгээ мэдэж ав. Өөр нэг зайлшгүй мэдэж байх ёстой зүйл бол эрүүл мэндийн даатгал нь хилийн чанадад бүхнийг хариуцахгүй, тиймээс бүх зүйлд бэлэн байхын тулд урьдчилж эмчид үзүүлэх хэрэгтэй.
6
Банк руу урьдчилж утаст
Та хилийн чанадад картаар тооцоо хийнэ гэж бодож байгаа бол банк руу утастаж тэр улсад хаанаас, аль банкаар яаж үйлчлүүлж болохыг асууж лавлах нь зүйтэй.
7
Очих улсынхаа хэлтэй танилц
Аль нэг улс орон руу явах гэж байгаад, тэр чинь англи ч юм уу, таны мэдэх хэлээр ярьдаггүй бол тухайн хэлийг нь судалж өөрийгөө бэлтгэх хэрэгтэй. Дор хаяж хамгийн эн тэргүүнээ хэрэг болох “сайн байна уу”, “баярлалаа”, “тийшээ яаж хүрэх вэ?” гэх мэт үгийг тогтоон, цээжлээрэй. Энэ нь хэдий бүрэн хэрэгцээ хангахгүй ч нутгийн хүмүүстэй эелдэг харьцахад чинь тус болно.
8
Тээшээ хэрхэн баглах вэ?
Бүсгүйчүүдийн хувьд энэ нэлээд хэцүү асуудал. Унтлагын хувцас, даашинз, банзал гээд л төрөл бүрийн өмсөх боломжтой мэт санагдах олон хувцсыг багладаг. Харин эцэст нь тэдгээр хувцаснуудыг огт өмсдөггүй, илүү ачаа багласан болж үлддэг. Тэгэхээр ийм байдалд орохгүйн тулд бүхнийг эртнээс тооцож бэлтгэх нь чухал. Туршлагатай аялагч бол хамгийн үнэт зүйлсээ гар цүнхэндээ аваад нислэгийн үед ч, өөр буудалд түр саатаж унаа сэлгэхдээ юмаа үгүйлж тэвдэхгүй явдаг.
9
Бүхнийг урьдаас төлөвлө
Хэрвээ та зардлаа хэмнэхийг хүсэж байгаа бол, тэгтэл музей үзмээр байвал үүнийг анхаарах хэрэгтэй. Та бүхнийг эртнээс төлөвлөсөн бол, төдий чинээ олон газар очиж амжина.
10
Онцгой тохиолдолд ямагт бэлэн бай
“Алсын хараатай хүн амжуулдаг” гэсэн зүйр үг байдгийг сана. Аялалд гарахын өмнө тэндхийн чухал утасны дугааруудыг тэмдэглэж ав, жишээ нь, эмнэлэг, цагдаа, элчин сайдын яам, гадаадын иргэдэд тусалдаг байгууллагын гэх мэт. Энэ дугаарууд танд хэрэг болохгүй байлаа ч гэсэн та тайван аялж зугаалж болно гэсэн үг.