1
Сансар эцэс төгсгөлгүй
“Хаббл” дуран авай сансар огторгуй эцэс төгсгөлгүй, бас манай галактикийн төвд наймын тоо мэт эрчилсэн хэлбэртэй мананцар байхыг олж харсан байна. Үүний урт нь 600 гэрлийн жил. Энэ хий тосон мананцар нь Сүүн замын төвд үл мэдэгдэх хэд хэдэн үйл явц болдгийг илэрхийлж байна. Тэнд хар нүх байгаа ч яг төв нь хаана байгаа нь тодорхойгүй.
2
Сансрын хаа тэртээ дэх үл ойлгогдох гялалзуур
Саутгемптоны их сургуулийн эрдэмтэд сансарт үл ойлгогдох 72 хурц гэрэл гялалзахыг олж бүртгэжээ. Тэд яг л шинэ одод шиг хурц болов ч үргэлжлэх хугацаа нь богинохон. Тооцоолж үзэхэд ийм гэрэл анивчуулах биетийн хэмжээ нь 150 сая км байх ёстой. Энэ бол Нарнаас манай дэлхий хүртэлх зай. Таамаглахад дэлбэрэлтийн өмнө халуун үүл мананцар ч юм уу маш их материал ялгаруулан цацаж байгаа хэрэг. Үүнийг л бид харж байгаа нь тэр.
3
Буд гаригийн хөх тогоо
Сансрын "Messenger" станцаар Буд гаригийг судлах үеэрээ сансар судлаачид тус гаригийн гадаргуу дээр олон тооны хөх өнгийн тогоо байхыг илрүүлжээ. Бас зарим тогоонууд нь голдоо уул маягийн өндөрлөгтэй байсан байна. Сансрын зураг сонирхогчид үүнийг шууд л харь гаригийнхны үйл ажиллагааны үр дүн гэж зарласан.
Гэхдээ шуудхан тийм гээд баталж болохгүй аж. Үнэндээ хөх өнгөтэй байгаагийн учир нь устөрөгч металлтай нэгдэх гидридийн үзэгдэл болж байгаагийн илрэл. Буд гариг анх үүсэх үедээ төвөөс зугтах хүчний нөлөөгөөр задгай сансарт хүнд хий ихээр алдсан тул хэмжээ нь жижгэрсэн байна. Ийм учраас гаригийн гидрид цөмийн бүрхүүл нь нимгэн байдаг аж. Нимгэн бүрхүүлийн нөлөөгөөр цөмөөс нь дулаан их алдагдаж улмаар гаригийн хувьсан өөрчлөгдөх хугацааг удаашруулжээ. Товчхон тайлбарлавал гарагийн гидрид цөмийг бүрдүүлдэг гол бодис болох силицид магни (Mg2Si) задарч амжихгүй байгаагаас хөх өнгөтэй харагдаж байгаа нь тэр аж.
Том хэмжээний солир Буд гараг дээр унаж нимгэн гадаргыг нь цоолох үед тэрхүү силицид магни цөм дотроос нь шахагдан гарч ирдэг байна.
4
Сансрын ус хаана байна вэ
Нарны аймгийн нийт усны ихэнх нь сүүлт одууд дээр нэгдмэл хэлбэрээр байдгийг Японы хэт улаан туяаны “Akari” дуран авай олж тогтоожээ. Энэ нэгдлийг “гидрат” гэнэ. Үүн дотор ус яг л энэ хэлбэрээрээ ОН бүлэгт байдаг шигээ байж, халах үед ялгарна.
Энэ гидрат нь тодорхой урт долгионы цахилгаан соронзон цацрагийг шингээдэг учраас тооцоолох боломжтой.
5
Эрдэнэсээр бүтсэн гариг
Нарны аймгийн гаднах гаригууд нь ододтой ойрхон үүссэн болохоор цөмийнх нь нягтрал бага байдаг. Ийм болохоор энэ гаригуудын цөм нь хөнгөн цагаан, кальциас бүрдэнэ. Үүнийг үүсгэдэг материал нь бадмаараг зэрэг эрдэнийн чулуу байдаг болохоор ийм гаригуудын бүрхүүл нь их хэмжээний эрдэнэсээр бүтсэн байна. Кембриж, Цюрихийн их сургуулийн эрдэмтэн Кэролин Дорин, түүний хамтрагчид энэ гаригуудын өнгө нь яг л эрдэнийн чулуу шиг улаан, хөх өнгөөр гялтганаж байдаг гэдэгт итгэлтэй байна.