Эмэгтэйчүүд эрчүүдээс юу хүсэх эрхтэй вэ?

Эрчүүд ямар байвал эмэгтэйчүүдэд таалагдах вэ? Эмэгтэйчүүдийн нүдээр эр хүн ямар хариуцлага хүлээх ёстой вэ? «Эмэгтэй хүнд олон зүйл хэрэггүй», «Эмэгтэй хүнд юу хэрэгтэйг хэн мэднэ гэж?» гэх мэт асуулт нийгэмд түгээмэл сонсогдох болсон. Харин та доорх мэдээнээс эмэгтэй хүн эрчүүдээс юуг хамгийн их хүлээдгийг уншина уу.

Эмэгтэйчүүд эрчүүдээс юу хүсэх эрхтэй вэ?

1 Өдөр бүр магтаалын үг сонсох

Чанга бөгөөд тодоор хэлэх тусмаа сайн. Эмэгтэй хүний бэлхүүсээр тэврэх нь түүнд «Чи ямар хөөрхөн юм бэ» гэж хэлж байгаа гэсэн үг биш. Түүнд үг хэл амаараа эдгээр сайхан үгсийг хэлэхгүй л бол, ойлгохгүй юм.

Өдөр бүр магтаалын үг сонсох

2 Хошигнолыг маш сайн ойлгох

Эрчүүд өөрсдийгөө л зөвхөн хөгжилтэй хүмүүс гэж боддог. Гэхдээ үнэн хэрэгтээ эмэгтэй хүн ч мөн тоглоом хийж, наргиж чаддаг гэдгийг санах хэрэгтэй. Гэхдээ тэдний хошигнол яг л «Friends» цувралын Фибиг шиг ойлгоход бэрх байж болно. Гэхдээ эмэгтэй хүнтэй үргэлж хошигнож байж болохгүй, зарим үед тэд үнэхээр нухацтай яриаг өрнүүлэхийг үгүйсгэхгүй.

Хошигнолыг маш сайн ойлгох

3 Бэлгийн амьдралдаа сэтгэл хангалуун байх

Цалингийн хагасаар ч хамаагүй гоёмсог дотуур хувцас авч, гоо сайхны салонд олон цагаар сууж, фитнес клубт олон сарын турш хөлсөө урсган байгаа эмэгтэйчүүд ганцхан харцаар эр хүн түүнийг хүсэж байгааг ойлгохын тулд л энэ бүхнийг даван туулдаг. Гэтэл энэ их хүч хөдөлмөрийн дараа хажуу дахь эр хүнээсээ хайр мэдрэхээ боливол эмэгтэйчүүд маш олон бодлогогүй үйлдэл хийж эхэлдэг. 

Бэлгийн амьдралдаа сэтгэл хангалуун байх

4 Хэзээ зогсохоо мэддэг байх

Насанд хүрсэн хүмүүс хоорондын асуудлаа цаг тухай бүрд нь шийдэж бие биетэйгээ ямар ч сэдвийн талаар чөлөөтэй ярилцах нь хамгийн чухал.  Манай улсын геополитикийн бодлого, эсвэл шинэ булган дээл авах талаар маргалдаж байхдаа эрэгтэй хүн хэзээ зогсохоо мэддэг байх шаардлагатай. Эмэгтэй хүн ч мөн адил хэрүүлийг хэзээ зогсоохоо мэдэж «Би чамд хайртай» гээд эрэгтэйгээ чанга тэвэрч чаддаг байх ёстой.

Хэзээ зогсохоо мэддэг байх

5 Байнга залгаж байх

Нисэж явсан онгоц нь газардсан болов уу, очих газраа асуудалгүй хүрсэн болов уу гэх мэтээр эмэгтэй хүний санааг зовоолгүй байж байнга холбогдож (мессеж бичихийг тооцохгүй) байх шаардлагатай. Яагаад гэдгийг нь тайлбарлах илүүц биз ээ.

Байнга залгаж байх

6 Хүсэж байгаа бэлгийг нь өгөх

Мэдээж эмэгтэй нь юу хүсэж, яг ямар гутал авмаар байгааг  таахад амаргүй. Гэхдээ эмэгтэйчүүдэд шаардлагатай зүйлийг олохын тулд эр хүн хичээх хэрэгтэй. Зүгээр нэг аяга тавагны набор юм уу, таардаггүй гутал, хувцас авахыг ямар ч эмэгтэй хүсэхгүй. Зайлшгүй шаардлагад тулгуурлан бэлэг сонгосноос эмэгтэй хүний хүслийг даган бэлэг сонгох нь илүү.

Хүсэж байгаа бэлгийг нь өгөх

7 Эмэгтэй хүнд хоёр дахь боломжийг олгох

Эмэгтэй хүн хадам ээжийнхээ дэргэд санаандгүй ам алдаж, цахим шуудан руу тань зөвшөөрөлгүй нэвтрэх оролдлого хийж, өмнөх хайрттайгаа оройн хоол идсэн бол та хоёрдох боломж олголгүйгээр салах нь эр хүний гаргах үйлдэл биш. Эмэгтэй хүн танд хайртайгаа ахин батлах хоёр дахь боломжийг заавал олгоорой.

Эмэгтэй хүнд хоёр дахь боломжийг олгох

8 Гэрийн ажилд туслах

Гэрийн бүх ажлыг эмэгтэй хүн ганцаар хийх шаардлагагүй эрин зуунд бид амьдарч байна. Эр хүн ч гэсэн аяга таваг угааж, тоосоо соруулах боломжтой. Эмэгтэй хүнийг бага ядрааж, их жаргаах нь 21-р зууны эр хүний үүрэг юм.

Гэрийн ажилд туслах

9 Эмэгтэй хүний тусламж хэрэгтэй байгааг мэдэх

Мэдээж насанд хүрсэн, биеэ даасан эр хүн бүх асуудлыг өөрөө зохицуулж чаддаг. Ямар ч үед сэтгэл санаа нь өөдрөг байж, оройн хоолоо өөрөө бэлддэг, цамцаа индүүдэн, дунд насны хямралыг ганц биеэр давж чаддаг бол тийм эр хүнд эмэгтэй хүний хэрэг юу билээ гэсэн асуулт яах аргагүй эмэгтэй хүний толгойд орж ирдэг. Гэхдээ танд эмэгтэй хүний хайр халамж, туслалцаа үргэж хэрэгтэй гэдэг мэдрэмжийг хамтрагчдаа мэдрүүлэх хэрэгтэй. Эс бөгөөс эмэгтэй хүн өөрийгөө ямар ч хэрэгцээгүй мэтээр ойлгох нь түгээмэл юм.

Эмэгтэй хүний тусламж хэрэгтэй байгааг мэдэх

10 Ирээдүйг хамтдаа төлөвлөх

Эмэгтэй хүн аливаа зүйлийг төлөвлөх дуртай байдаг. Эмэгтэй хүн анхны хүүхдээ хэзээ төрүүлж, ямар нэр өгөх, аль спортын дугуйланд явуулах зэргийг түүнд эх хүний зөн совин бий болмогц төлөвлөж эхэлдэг. Мэдээж хэрэг ирээдүйгээ хайрттайгаа хамтдаа төлөвлөх нь эмэгтэй хүнд юу юунаас илүү аз жаргал бэлэглэдэг.

Ирээдүйг хамтдаа төлөвлөх

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()