Та бидэнтэй хамт амьдардаг хортой бичил биетүүд

Олон хүн  гэртээ нохой муур гэх мэт амьтан тэжээдэг. Тэгвэл та бидний эргэн тойронд нүдэнд үзэгдэхгүй амьтад асар олон тоогоор амьдардаг ажээ. Тэдгээр амьтад хэтэрхий жижигхэн учраас бид анзаардаггүй ч зарим нь энэ байдлыг ашиглан бидний амьдралд хор хүргэж эхэлдэг. Бид энэ үүднээс тэдгээр амьтдыг танилцуулахаар бэлтгэлээ. 

Та бидэнтэй хамт амьдардаг хортой бичил биетүүд

1 Домодекс

Хэрвээ таны нүүрэн дээр гарсан мөн батганаасаа салж чадахгүй байгаа бол энэ амьтан тань дээр үүрлэсэн байж болох юм. Домодекс өт нь 5х4 микрометр хэмжээтэй, өдөртөө нүүрний арьсанд шигдэж шөнө гарч ирдэг бөгөөд нүүрний тослогийн тэнцвэрийг алдагдуулдаг ажээ. 

Домодекс

2 Хеликобактер

Хеликобактери нь туузан хэлбэртэй, 5х3 микрометр хэмжээтэй, нэг талын төгсгөлдөө 4-6 ширхэг шилбүүртэй бөгөөд түүнийхээ тусламжаар хөдөлдөг, ходоодны салст бүрхүүлд амьдарч, ходоод 12 хуруу гэдэсний архаг өвчин үүсгэдэг нян юм. Хелико нь хоол боловсруулах ферментүүд болон давсны хүчил агуулсан ходоодны шүүс нь хоол тэжээлийг боловсруулахаас гадна хоол боловсруулах замд орж ирсэн нянг устгадаг.

Хеликобактери дамжих хэд хэдэн зам байдаг. Нэгдүгээрт, амнаас ам дамжин, хоёрдугаарт, ялгадаснаас амьсгалын замаар гуравдугаарт, бохироор дамждаг байна. Халдвар тархахад амьдрал ахуйн нөхцөл, ариун цэвэр зэрэг нь чухал нөлөөтэй бөгөөд эхний хоёр зам нь хүн амын дунд халдвар тархах гол зам болдог. Гэр бүлийн гишүүдийн дунд болон эцэг эхээс хүүхдэд халдвар дамжих нь элбэг.

Хеликобактер

3 Хейлетиелла

Хейлетиелла нь 0.385 мм хэмжээтэй бичил биет бөгөөд амьтдын арьсан дээр амьдардаг юм. Эдгээр нь хүнд халдсан тохиолдолд тууралт үүсгэдэг бөгөөд түргэн үрждэг. 

Хейлетиелла

4 Кожеед цох

Кожеед цох нь 0.5 мм хэмжээтэй, хүн амьтны арьс, цаас, мод зэргийг идэж амьдардаг. Хуурай, дулаан орчинд амьдрах дуртай энэ цох замдаа таарсан бүгдийг идэж дуусгадаг учраас аль болох түргэн устгах хэрэгтэй. 

Кожеед цох

5 Лэпизм

Лэпизм нь кожеед цохтой ижил замдаа таарсан бүгдийг идэх дуртай хорхой юм. Гэхдээ кожеедоос ялгаатай нь энэ амьтан нойтон сэрүүн орчинд үүрлэх дуртай. 

Лэпизм

6 Тоосны хачиг

Тоосны хачиг нь хамгийн элбэг тохиолдох шимэгч юм. Эдгээр нь агаарт хөвж буй тоосонцроор хооллож амьдардаг бөгөөд харшил, ханиад, бронхит зэрэг өвчнийг үүсэхэд нөлөөлдөг байна. 

Тоосны хачиг

7 Бясаа

Бясаа нь амьтны үсэн доор бус модон эдлэлийн завсар үүрлэдэг. Мөн тэд нь асар хурдан үрждэг бөгөөд зөвхөн шөнийн цагаар идэвхжиж бусад амьтны цусыг сорж амьдардаг. 

Бясаа

8 Чихүүр хорхой

Чихүүр хорхой нь бясаатай адил мод ялангуяа агааржуулалтын хоолойд үүрлэж шөнийн цагаар идвэхиждэгч амьтдын цус бус өөрөөсөө жижиг шавж болон тэдгээрийн өндгөөр хооллож амьдардаг. Эдгээр нь хүнд ямар нэг хор хүргэдэгшүй ч асар хурдан хугацаанд үрждэг учраас аль болох хурдан устгасан нь дээр.

Чихүүр хорхой

9 Хуурамч хилэнц

Хуурамч хилэнц нь гудас хөнжил, ном, модон эдлэлүүдэд үүрлэдэг. Гэхдээ хуурамч хилэнц нь хүнд ямар ч хор учруулдаггүй бөгөөд дээр дурдсан бичил биетүүдээр хооллодог учраас харин ч ашигтай шавжинд тооцогдож болно. Гэхдээ маш хурдан үрждэг учраас таны өдөр тутмын амьдралд саад болох нь гарцаагүй.. 

Хуурамч хилэнц

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()