Таны өдөр тутмынхаа амьдралд ашиглаж болох тэрбумтнуудын шилдэг зөвлөгөө

Саятан болно гэдэг хүн бүрийн л хүсэл мөрөөдөл. Статистик судалгаанаас харахад саятнуудын талаас илүү нь өөрөө хөдөлмөрлөж, зүтгэж байж ийм хөрөнгөтэй болсон байдаг. Харин яаж ийм хөрөнгө хуримтлуулж чадсан бэ гэдэг нь сонин, тэгэхээр энэ талаар өгсөн тэдний зөвлөгөө сонирхолтой байх болов уу. Хэрхэн мөнгөө хэмнэх, яаж хөдөлмөрлөх талаар саятнуудын өгүүлсэн хамгийн мэргэн зөвлөгөөнүүдийг хүргэж байна.

Таны өдөр тутмынхаа амьдралд ашиглаж болох тэрбумтнуудын шилдэг зөвлөгөө

1 50/30/20-ийн дүрэм

Энэ дүрмээр та өөрийнхөө төсвийг төлөвлөж болно. Та орлогоо  дараах гурван хэсэгт хуваа.

  1. Хамгийн түрүүнд зардлын хэсэг. Энэ 50 хувийг орон сууц, цахилгаан, тээвэр, хог цэвэрлэгээ зэрэг үйлчилгээ, хүнс худалдан авах зэрэгт зарцуулна
  2. Хоёр дахь  буюу хувийн зардлын хэсэг бол 30 хувь. Үүнийг та зугаа цэнгэл, дэлгүүр хэсэх, хобби гээд өөрийгөө аз жаргалтай байлгахад зориулна
  3. Үлдэх энэ 20 хувь бол хэмнэлт, шууд банк руу явах мөнгө

Америкийн зохиолч, саятан Грант Кардон “Би ядуу байсан, мэдээж хүнд байсан. Ядуу байна гэдэг яах вэ, хэвийн л зүйл. Билл Гейтс нэг удаа “Чи ядуу төрсөн бол чи буруугүй. Харин ядуу хэвээрээ нас барж байгаа бол чи буруутай гэсэн үг” гэжээ.

50/30/20-ийн дүрэм

2 Хэрэгтэй зүйлсээ хямдарсан үед нь бөөнөөр нь авах

“Мөнгө зарах, ялангуяа байнга юм худалдан авах нь тун нарийн ажил. Хэрэгтэй зүйлсээ, тухайлбал оо гэхэд 50 хувийн хямдралтай байхад нь хоёр жилийнхээ нөөцийг авчих. Ийм байдлаар хөрөнгө мөнгө чинь эргээд халаасанд тань орно. Энэ бол та халаасандаа мөнгө хуримтлуулж байгаа жинхэнэ хэмнэлт” гэж Америкийн бизнесмен Марк Кьюбан хэлжээ. 

Хэрэгтэй зүйлсээ хямдарсан үед нь бөөнөөр нь авах

3 Зээлийн карт бүү ашигла

Таны хэтэвчинд зээлийн карт байгаа бол та хүссэн зүйл бүрээ дуртай цагтаа худалдаад авчих боломжтой гэсэн үг. Зээлийн карттай үед та өөрт байхгүй мөнгөө хүссэн үедээ үрж, эцэст нь өрөнд орохын эхлэл болдог.

Зээлийн карт бүү ашигла

4 Үйлдвэрлэгчээс нь худалдаж авахыг хичээ

Дэлгүүрт ороод бараа үзэж байхдаа өөрөөсөө “Үүнийг би шууд үйлдвэрээс нь авах боломжтой юу?” гэж асуу. Тэгэхэд л тэр барааг хамаагүй хямд үнээр захиалаад авчхаж болох нь мэдэгдэнэ. Цөөн тоогоор захиалуулахгүй гэсэн болзол байвал найз нөхөдтэйгөө нийлээд захиалахад дэлгүүрийнхнээс хамаагүй хямд өртгөөр авна.

“Байгалийн гаралтай хүнс өндөр үнээр худалдан авч байхдаа би энэ дэлгүүр үүнийг хаанаас авдаг юм бол гэж бодсон. Танилцуулгыг нь үзээд  үйлдвэрлэгчтэй нь холбоо бариад боломжийн хямд үнээр захиалсан. Ингээд л би найз нөхдөө зохион байгуулаад шинэ бүтээгдэхүүнийг бөөнөөр нь захиалаад авдаг болсон доо” "HomeTask"-ийг үндэслэгч, удирдагч саятан Жеррод Сесслер хэллээ. 

Үйлдвэрлэгчээс нь худалдаж авахыг хичээ

5 Өөрийн хөлсөө дуслуулж олсон мөнгөө хамаагүй бүү үр

Мэдээж та хэдий бага мөнгө үрнэ, төдий чинээ их мөнгө танд үлдэнэ. Тиймээс оновчтой, яг хэрэгтэй зүйлээ л худалдан аваарай. Дэлгүүр хоршоонд явж байхдаа, юм худалдан авах бүрийдээ “Энэ үнэхээр надад хэрэгтэй юу? Үүнийг худалдан авахгүй бол яах бол?” гэж өөрөөсөө асуугаарай.

“Танайх яагаад костюмаар дүүрэн хувцасны шүүгээгүй юм гэж олон хүн надаас асуудаг. Би таван жилд нэг удаа гурван костюм худалдан авдаг, надад нийтдээ 10 костюм л бий. Үүнээс илүүгээр би яах юм” Тэрбумтан Томас Бун Пикенс гэж өөрийн худалдан авалтынхаа тухай дурдсан байна.

Өөрийн хөлсөө дуслуулж олсон мөнгөө хамаагүй бүү үр

6 Хэмнэ

Олон хүний хувьд олсноосоо илүү зардаг нь хамгийн том асуудал. Ийм алдаа гаргалгүй төсвөө нэмэгдүүлж амьдрах цор ганц арга бол хэмнэлттэй амьдрах. Тансаг хороололд үнэтэй байр худалдан авч бусдад сайхан харагдах гэсэн хүмүүс эргэн тойронд чинь зөндөө байгаа. Бодвол тэд найз нөхөд, төрөл төрөгсдөө юу гэхийг нь хүлээдэг биз. Юун түрүү хүнд таалагдах тухай биш, харин өөрийгөө, өөрийнхөө амьдралыг бод. 

“Өөрийнхөө бизнесийг хөл дээрээ босож тогтворжих хүртэл  би тансаг машин, цаг худалдан авч байгаагүй. Саятан болж байхдаа би "Toyota Camry" машинтайгаа л байсан. Өөрийнхөө анхаарлыг бусдын худалдан аваад байгаа тансаг зүйлд биш, хийж байгаа ажилдаа л хандуул” хэмээн зохиолч, бизнесмен Грант Кордон хэлэв.

Хэмнэ

7 Өөрийгөө хасах орлоготой болго

Зоос бүрийн төлөө хөдөлмөрлөж хөрөнгөжихөд чинь хэн ч хэзээ ч туслахгүй гэсэн нэг зарчим бий. Энэ тохиолдолд цаг хугацаа бүр мөнгө байдаг. Бүх цагаа ажил дээрээ өнгөрүүлдэг тэрбумтныг та мэдэх үү? Гэтэл тийм хүмүүс маш ховор байдаг юм шүү. Учир нь тэд цаг хугацаа бол мөнгөнөөс илүү үнэ цэнтэй гэдгийг мэддэг. Тиймээс зарим үед мөнгө олох гэж улайрахаасаа илүү зүгээр л гэртээ амрах нь дээр. Харин ингэж амрахын тулд та бага мөнгө үрж орлогоо хасах хүртэл нь үрэхгүй байхад анхаарах нь чухал.

Өөрийгөө хасах орлоготой болго

8 Өөрийгөө амжилттай хүмүүсээр хүрээлүүл

Та бидний амьдрал, оюун ухаанд ойрын хүрээлэл маш их нөлөөтэй. Эргэн тойронд тань авьяаслаг хүмүүс байвал таны үзэл бодлыг хуваалцаж, шинэ санаа гаргаж түүнийгээ амьдралд хэрэгжүүлэхэд амар байх болно. Тийм хүмүүстэй цагаа өнгөрүүлэхэд зөвхөн урам зоригтой байгаад зогсохгүй илүү ихийг мөрөөдөж, хийдэг.

“Ихэнх тохиолдолд таны хөрөнгө таны дотнын нөхдийн түвшнөөс хамаарч орж ирдэг. Амжилттай авьяаслаг нэгэнтэй хамт байхад  та өргөн хүрээтэй сэтгэж, ашиг орлогоо нэмэгдүүлж чадна. Саятнууд мөнгөний тухай бодохоосоо илүүтэй бидний дундаж гээд байдаг тийм хүмүүстэй харилцаж байвал тэднээс тун ихийг сурч мэддэг” хэмээн “Баячуудын тухай бодол” номын зохиогч, өөрийн хүчээр саятан болсон Стив Сейбл хэллээ.

Өөрийгөө амжилттай хүмүүсээр хүрээлүүл

9 Мөнгө гэдэг бүх зүйл бас биш

Мэдээж мөнгө бидний амьдралын чухал хүчин зүйл. Мөнгө л бидний хаана амьдрах, юу идэж уух, юу эзэмшихийг тодорхойлдог. Гэхдээ мөнгө хамгийн гол зүйл биш. Та байшин худалдаад авч болох ч гэр бүлээ худалдаад авч чадахгүй. Мөнгө амьдралыг өөд нь татна. Гэхдээ гэр бүл найз нөхөд, эрүүл мэнд, аз жаргалтай харьцуулж яаж болох билээ.

“Мөнгөний төлөө эрүүл мэнд, гэр бүл, найз нөхөд, амьдралынхаа чухал хэсгүүдийг золиосолж болохгүй. Би ажил дээрээ байнга оройтож, амралтын өдрүүдээр ажилладаг байснаас болоод олон нөхдөөсөө харилцаагаа тасалсан. Тэгж л би мөнгө хүнд эрх чөлөө  олгодог хэдий ч хамгийн чухал зүйлүүдээс минь огт өөр зүйлүүдийг олж авах багаж хэрэгсэл гэдгийг ухаарсан” хэмээн Америкийн тэрбумтанд Грант Сабатье хожуу дуурсан хэлсэн юм.

Үнэнийг хэлэхэд дүрэм журмыг яг таг баримтлаад та мөнгө олж чадахгүй. Харин санхүүгийн зөв дадал хэвшил л амжилтад хүрэхэд чинь том алхам болно. Таны мөрөөдөл, зорилго хоёрыг зааглах цор ганц ялгаа нь мөнгөтэй харьцах соёл юм шүү. 

Мөнгө гэдэг бүх зүйл бас биш

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()