1
Шулуун жийнс
Жийнсний моод жил бүр өөрчлөгддөг билээ. Гэхдээ шулуун загвартай жийнс хэзээ ч хэлбэр хэв маягаа алддаггүй юм. Хамгийн гол нь өнгөө алдаагүй хар хөх өнгөтэй байх хэрэгтэй бөгөөд хуучирсан, сэмэрсэн байх ёсгүй.
Хэрхэн өмсөх вэ: Шулуун жийнсэн өмдтэй хүссэн хувцсаа хослуулан өмсөх боломжтой. Үүнээс гадна бүстэй хослуулснаар шинэлэг загварыг бүтээж чадна.
2
Урт жакет буюу урт хүрэм
Эмэгтэй загвартай хүрмийг жакет хэмээн нэрлэдэг бөгөөд Коко Шанелийн ачаар энэ нь хувцас загварт олон төрлийн өөрчлөлтийг авчирсан билээ. Нэг товчтой, хоёр давхар товчтой, бэлхүүс хүртэл урттай, өвдөг хүртэл урттай, хар, ягаан өнгөтэй гэх мэт. Гэхдээ хоёр давхар товчтой, уртасгасан загвар нь хэзээ ч хуучирдаггүй бөгөөд хар, цагаан, эсвэл хар хөх өнгө нь үргэлж загварлаг байсаар байх болно.
Хэрхэн өмсөх вэ: Хүссэн хувцастайгаа хослуулан өмсөж болно. Энгийн банзал, харандаа банзал, шулуун өмд, классик цамцтай гэх мэт. Хүсвэл нүцгэн бие дээрээ ч өмсөх боломжтой бөгөөд хамгийн гол нь өнгөний зохицлыг зөв сонгох нь зүйтэй.
3
Классик өмд
Коко Шанелийн зохион бүтээсэн бас нэгэн эрэгтэй загварын хувцас болох классик брюкэн өмд нь эмэгтэй хувцаслалтын нэгээхэн хэсэг болсон билээ. Бүх төрлийн хувцаслалттай хослуулахын тулд хамгийн гол нь яг өөрийн бие галбирт төгс зохицсоныг эсвэл доошоогоо өргөссөн өндөр суудалтай, сайн чанарын даавуугаар оёсон хар, хар хөх өнгийн өмдийг сонгох нь зүйтэй.
Хэрхэн өмсөх вэ: Классик загварын цамц, туфлитэй хослуулахаас гадна өдөр тутмын энгийн загвартай хослуулах боломжтой. Футболк, хантааз, бомбер, төрөл бүрийн урттай жакет, савхитай өмссөн ч болно.
4
Загасан сүлжмэл цамц
Энэхүү цамц нь Ирландын усан цэргийнхний хувцасны загвараас үүссэн бөгөөд эрэгтэй эмэгтэй хүмүүсийн аль аль хувцасны шүүгээний салшгүй нэг хэсэг болсон билээ. Загасан цамц нь сүлжмэл байдаг бөгөөд энэ нь загасны торыг санагдуулна. Энэ төрлийн цамц нь ихэнхдээ цагаан, биеийн өнгөтэй, ногоон, саарал, бор өнгөтэй байдаг бөгөөд хэрвээ та төгс загварыг хүсэж байвал цагаан эсвэл биеийн өнгөтэйг сонгосон нь зүгээр.
Хэрхэн өмсөх вэ: Урт загвартай банзал, бүх төрлийн жийнс, ноосон шорт, классик брюкэн өмд зэрэг нь загасан цамцны эрэгтэйлэг загварыг зөөллөж өгдөг байна.
5
Өвдөг хүртэлх урттай шорт
Хамгийн анх Бермудын арал дээр амьдарч байсан английн цэргүүдэд зориулж энэхүү шортыг бүтээсэн байна. Анхандаа ил халаастай байсан боловч хувьсан өөрчлөгдсөөр ил халаасгүй болж, эмэгтэйчүүдийн хувцасны гол хэрэгсэл болсон юм. Ямар нэг хувцаслалттай төгс хослуулахын тулд уламжлалт өнгүүдийг сонгох хэрэгтэй бөгөөд өвдөгнөөс 10см дээр, бэлхүүс хүртэл өндөртэй загварыг сонгоорой.
Хэрхэн өмсөх вэ: Улирлаасаа хамаарч бүх төрлийн цамц, футболка, хантааз, жакет, бомбертай хослуулж болно. Хэрвээ ажил хэрэгч хувцаслалтад бермудыг сонгосон бол шортныхоо доор биеийн өнгөтэй триког өмсөөрэй. Харин гутлын хувьд хүссэн гутлаа сонгох боломжтой бөгөөд хамгийн гол нь таны хувцаслалттай зохицох хэрэгтэй гэдгийг бүү мартаарай.
6
Цагаан кед
Улирал бүр спорт брэндүүд бидэнд төрөл бүрийн загвартай цагаан өнгийн кед, пүүзийг санал болгодог билээ. Гэвч цагаан өнгийн кед нь хэзээ ч хоцрогддоггүй бөгөөд хаана ч өмссөн болно. Кедээ бүх зүйлтэй хослуулахын тулд хамгийн энгийнийг нь сонгох нь зүйтэй.
Хэрхэн өмсөх вэ: Хэдийгээр кедийг эр, эм аль ч хүйсний хүмүүс өмсдөг хэдий ч цэцэгтэй даашинз, эсвэл унтлагын хувцас мэт даашинзтай хослуулснаар та илүү эмэгтэйлэг харагдах болно. Үүнээс гадна классик костюм, смокинг ч өмсөх боломжтой.
7
Ноосон пальто
Хэдийгээр тэмээний ноосон пальто нь илүү сонгодог талдаа байдаг хэдий ч хэрвээ та бүх хувцас дээр тохирох пальтог сонгохыг хүсэж байвал хар, цагаан эсвэл хар хөх өнгийг сонгох нь зүйтэй. Мөн хоёр талаар нь өмсөж болдог бие барьсан пальтог сонгох нь зүйтэй. Үүнээс гадна товчгүй загварыг сонгох хэрэггүй. Сэрүүн улиралд тийм ч тохирох зүйл биш.
- Хэрхэн өмсөх вэ: Энэ бол бүх төрлийн гутал, хувцсанд тохиромжтой таны хувцасны шүүгээнд заавал байх ёстой хувцасны нэг юм. Энэ төрлийн пальтотой өмсөж болохгүй цор ганц зүйл нь спортлог загварын хувцас аж.
8
"Парка" куртка
Ихэнхдээ энэ төрлийн хувцсыг жуулчдын, аялал зугаалгын куртка хэмээн нэрлэдэг ч сүүлийн үед загварлаг бүсгүйчүүдийн хувцасны шүүгээнд заавал байдаг болсон юм. Үүнээс гадна энэ нь булган шубыг орлох нэгэн төрөл бөгөөд бүх хувцсанд тохируулан өмсөхийн тулд даруухан өнгийн паркаг сонгосон нь зүйтэй.
Хэрхэн өмсөх вэ: Хэдийгээр парка зөвхөн өмдтэй зохицох мэт харагддаг ч үнэн хэрэгтээ даашинз, банзал, түрийтэй гутал, туфли, зузаан трикотой ч зохицно. Үүнээс гадна классик, ажил хэрэгч загварыг ч бүтээх боломжтой.
9
Хар хоолойтой цамц
1960-аад оны үеийн загварлаг бүсгүйчүүд хар хоолойтой цамцыг өмсөж эхэлсэн бөгөөд энэ нь одоог хүртэл үргэлжилсээр байгаа билээ. Энэ төрлийн цамцыг Мэрилин Монро, Одри Хепберн нар өмсөж байсан. Мөн орчин үеийн загварлаг бүсгүйчүүд ч өмссөөр л байгаа. Тиймээс загварлаг бүсгүйчүүдийн хувцасны шүүгээнд хар хоолойтой цамц заавал байх хэрэгтэй.
Хэрхэн өмсөх вэ: Бүх төрлийн хувцастай өмсөх боломжтой бөгөөд та хүссэн газраа ямар ч үед өмсөж болно.
10
Сорочкон урт цамц
Хэдийгээр сорочкон цамц нь эрчүүдийн хувцасны шүүгээний гол зүйл боловч эмэгтэйлэг загварыг бүтээхэд ч сорочкон цамц тустай. Эмэгтэйчүүдэд зориулсан энэ төрлийн урт цамц нь олон төрлийн хээ хуартай байдаг. Хэрвээ та бүх төрлийн хувцаслалтад зохицуулахыг хүсэж байвал нэг өнгийн цамцыг сонгоорой.
Хэрхэн өмсөх вэ: Сорочкон урт цамцыг даашинз маягаар өмсөж болох бөгөөд бусад төрлийн хувцастай ч хослуулж болно. Нарийн шулуун загварын жийнстэй хослуулахдаа бэлхүүс дээрээ бүслэх, эсвэл товчийг нь задлаад өмсөөрэй. Намхан гутал, кед, пүүз гутлан дээр ч тохирно.
11
"Лофер"- ботинк
Энгийн мэт харагдах лофер гутал нь загварлаг бүсгүйчүүдийн гол хэрэглээ болж болно. Энэхүү намхан ултай гутал нь хатуу ултай, жижиг өсгийтэй, ирмэгээрээ нэхээсэн хүрээтэй байдаг. Грейс Келлигийн ачаар 1960 онд загварын ертөнцөд хөл тавьсан энэхүү гутал одоог хүртэл загварын тайзнаас буугаагүй байгаа билээ. Банзал, жийнсэнд тохируулан сонгохоор шийдсэн бол бор эсвэл хар өнгийг сонгох нь зүйтэй. Харин нэмэлт чимэглэлийн хувьд төмөр, эсвэл арьсан байх хэрэгтэй.
Хэрхэн өмсөх вэ: Ерөнхийдөө ажил хэрэгч хувцас доогуур энэ гутал төгс зохицно. Брюкэн өмд, банзал, сорочкон цамц, жакет гэх мэт. Хэрвээ өнгөө зөв сонгож чадвал бүх төрлийн лофер загварлаг харагдаж чадна. Өөрийнхөө эмэгтэйлэг байдлыг тодотгож даашинзын хамт өмсөхийг зөвлөж байна.