1
Тавигдах шаардлага
Аль аль тэмцээнд нь оролцохоор бүртгүүлэхийн тулд заавал нөхөр хүүхэдгүй, төрөлх хэлнээсээ илүү нэг хэл мэддэг байх хэрэгтэй бөгөөд дээд боловсролтой байх шаардлагуудыг хангасан байх ёстой. Мөн өмнө нь нүцгэн зургаа авахуулж байсан бол тэмцээнээс шууд хасагддаг байна.
2
Бонус
Аль аль тэмцээний ялагчид титэм, мөнгөн шагнал, ивээн тэтгэгчдийн шагнал авдгаас гадна бүтэн жилийн амьжиргааны зардлыг нь тухайн тэмцээний зохион байгуулагчид даадаг байна. Гэхдээ мэдээж ялагчид жилийн турш дэлхийн өнцөг булан бүрээр аялж буяны ажил хийдэг гэнэ. Мөн тухайн тэмцээнээс авсан мөнгөн шагналаа буяны байгууллагад хандивлах нь бараг л уламжлал болсон гэж болно.
"Miss World"
"Miss World" нь анх 1952 онд зохион байгуулагдаж байсан анхны олон улсын хэмжээний миссийн тэмцээн юм.
Энэ оны "Дэлхийн мисс" тэмцээний ялагчаар Мексикийн мисс Ванесса Понс Пе Леон (Vanessa Pons de Leon) болсон байна. Тэрбээр шагналдаа нийт 1.5 сая ам.долларын мөнгөн шагнал, бүтэн жилийн хүнс, гоо сайхны бүтээгдэхүүн болон брэндийн хувцас авахаар болжээ.
"Miss Universe"
"Miss Universe"-ийн зохион байгуулах эрхийг АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп эзэмшдэг билээ. Энэхүү тэмцээн нь 1957 оноос хойш зохиогдож байгаа нэр хүндээрээ "Miss World"-той тэнцэхүйц цорын ганц миссийн тэмцээн юм. Мөн бүх тивийн эмэгтэйчүүд энэхүү тэмцээнд ялж байснаараа "Miss World"-оос ялгардаг. "Miss Universe" тэмцээний ялагч нь нэг дор их хэмжээний мөнгөн шагнал авдаггүй ч сарын зуун мянган ам.долларын цалин авдаг байна. Мөн "Miss Universe"-ийн зохион байгуулагчид ялагчийг бүтэн жилийн гоо сайхны бүтээгдэхүүн, брэндийн хувцсаар хангахаас гадна Нью-Йорк хотын төвд байрлах пентхауст нэг жилийн хугацаатай амьдрах эрхийг өгдөг аж. Мэдээж хэрэг ялагч нь нэг жилийн турш сайн үйлст хүчин зүтгэх үүрэг хүлээдэг.
2017 оны "Miss Universe"-ээр Францын гоо бүсгүй Ирис Миттенар (Iris Mittenar) шалгарсан билээ.