10
Доутзен Кроес (Doutzen Kroes) - 8 сая ам.доллар
Тэрээр “Victoria’s Secret”-ийн гэрээт загвар өмсөгч байсан бөгөөд “Tiffany&Co.,”, “Samsung”, “Calvin Klein”-ий нүүр царай юм.
9
Жоан Смоллс (Joan Smalls) - 8.5 сая ам.доллар
Жоан Смоллсын ээж охиноо загварын салбарт оруулж, хөгжүүлэх болсон байна. Ингээд өнөөдөр тэрээр хамгийн амжилттай яваа Латин Америк гаралтай загвар өмсөгчдийн нэг болтлоо хөгжиж чадсан байна.
8
Белла Хадид (Bella Hadid) - 8.5 сая ам.доллар
Жижи Хадидын дүү загвар өмсөгч Белла Хадид алдарт "Dior" брэндийн нүүр царай болсон төдийгүй өөрийн гоо сайхны бүтээгдэхүүнийг гаргаад амжжээ.
7
Жижи Хадид (Gigi Hadid) - 9.5 сая ам.доллар
Тэрээр дөнгөж 2 настай байхдаа модел ээжийнхээ нөлөөгөөр “Guess” брэндийн хүүхдийн хувцсыг өмсөн тайзнаа анх гарч байжээ. Өдгөө тэрээр загварын акулуудын нэг "Tommy Hilfiger" брэндтэй хамтран ажиллаж, өөрийн нэрийн хувцсыг гаргаад байгаа юм. Үүнийхээ зэрэгцээ "Vitoria's Secret" шоуны сахиусан тэнгэрээр ажиллаж жилд 9 сая ам.долларын ашиг олдог байна.
6
Кара Делевинь (Cara Delevingne) - 10 сая ам.доллар
Өвөрмөц төрх, алиа хошин, өхөөрдөм зангаараа дэлхий нийтийг байлдан дагуулж буй Кара “DKNY”, “Burberry” зэрэг брэндүүдийн нүүр царай болсоор даруй хэдэн жилийг ардаа үдсэн билээ.
5
Жизель Бундхен (Gisele Bundchen) - 10 сая ам.доллар
Бразил гаралтай Жизель Бундхен өөрийн нэрийн гутлын брэндтэй болсон бөгөөд “Channel”, “Carolina Herrera” зэрэг брэндүүдийн гэрээт загвар өмсөгчөөр ажилладаг.
4
Рози Хантингтон-Уайтли (Rosie Huntington-Whitely) - 11.5 сая ам.доллар
Рози Хантингтон-Уайтли Английн сүлжээ гоо сайхны дэлгүүр "Marks & Spencers"-ээр өөрийн "Rose" брэндийн бүтээгдэхүүнээ борлуулж эхэлсний дээр шинэ онлайн худалдааны вэбсайт хүртэл нээжээ.
3
Крисси Тейген (Chrissy Teigen) - 11.5 сая ам.доллар
Алдарт дуучин Жон Леженд (John Legend)-ийн гэргий загвар өмсөгч Крисси өнгөрсөн хугацаанд алдарт “Vogue” сэтгүүлийн нүүрэнд 50 удаа зургаа авахуулжээ. Түүнчлэн орлогынхоо ихэнх хувийг “Lancome”-ийн нүүр будалтын зар сурталчилгаанд тоглож олдог гэнэ.
2
Карли Клосс (Karlie Kloss) - 13 сая ам.доллар
Түүнийг хүмүүс “Victora’s Secret”–ийн модел, дуучин Тайлор Свифт (Taylor Swift)-ийн сайн найз гэдгээр нь илүүтэй таньдаг. Тэрээр “Victora’s Secret”–ээс гарсныхаа дараа “Kode with Karlie” нэртэй охидод зориулсан тэтгэлэгт хөтөлбөр зохион байгуулсан юм.
1
Кендалл Женнер (Kendall Jenner) - 22.5 сая ам.доллар
Түүнийг одоо танихгүй хүн үгүй биз ээ. Тэрээр энэ жил “Calvin Klein”, “Fendi”, “Marc Jacobs”, “Karl Lagerfield”, “Estee Lauder” зэрэг дэлхийд нэртэй брэндүүдийн нүүр царай болжээ. Түүнчлэн Кендалл өөрийн загварын брэндээр дамжуулж багагүй хэмжээний орлого олсон байна.