Арьс биржийвэл үс хурдан ургадаг

2018-12-16, 15:11
3,563

Хүйтэн температурт гарахад эсвэл ямар нэгэн сэтгэл хөдөлгөм зүйл тохиолдоход бидний арьс ирвэгнэж, биржийдэг шүү дээ. Арьс ингэсэн үедээ яг л өдийг нь зумласан галууны арьс мэт харагддаг тул барууныхан энэ үзэгдлийг “goosebump” буюу “галууны арьс” гэж нэрлэдэг байна. Харин саяхан Харвард их сургуулийн эрдэмтэд арьс ингэж биржийснээр шинэ үсний уутанцаруудыг үүсгэдэг буюу үсний ургалтанд сайн нөлөө үзүүлдэг болохыг судалгаагаар тогтоосон байна. 

Арьс биржийвэл үс хурдан ургадаг

Арьс биржийхэд нөлөөлдөг булчин болон мэдрэлийн судаснууд нь арьсан доорх эсүүдэд нөлөөлж үсний шинэ уутанцаруудыг үүсгэдэг байна. Энэхүү судалгааг хийсэн Харвард их сургуулийн эрдэмтэн Шю Я Чигийн үзсэнээр арьсны биржийлт нь амьтдын арьс тийм үслэг болоход нөлөөлсөн ажээ.

Нүдний хүүхэн хараа өргөсөх, зүрхний цохилт түргэсэх гэх мэт хүний биед өөрөө үүсдэг процессуудыг удирддаг мэдрэлийн судаснууд нь үсний уутанцарыг үүсгэдэг арьсны эсүүдийн дэргэд байрладаг. Мэдрэлийн судаснууд нь “миелин” хэмээх нимгэхэн хальсаар бүрхэгдсэн, өөрөөр хэлбэл цахилгааны утас адил хамгаалалттай байдаг аж. Харин Шю Я Чигийн удирдсан эрдэмтдийн багийн судалгаагаар тэдгээр мэдрэлийн судаснууд нь төгсгөлдөө бүрхэвчгүй байдаг бөгөөд тэр хэсгээрээ үсний уутанцар үүсгэгч эсүүдэд хүрэлцэж байдаг гэдгийг тогтоожээ.

Мэдрэлийн судаснууд “норадреналин” гэх дааврыг ялгаруулж байдаг. Эрдэмтдийн үздэгээр тэрхүү даавар нь үсний ургалтанд сайн нөлөөтэй аж. Зүрхний бета-блокатор эм болон норадреналин тэнцвэржүүлэгч эмнүүдийн гаж нөлөө халзралтаар илэрдгийн учир нь энэ ажээ.

Үсний уутанцаруудын дэргэд байрлах тэдгээр мэдрэлийн судаснууд нь “arrector pili” гэх булчингийн эдүүдтэй холбоотой байдаг аж. Тэрхүү булчин агших үед биеийн үс босож улмаар арьс биржийдэг байна.

Халзарсан эрчүүдийн хуйханд “arrector pili” булчин бага байдгийг мөн эрдэмтэд тогтоосон байна. Тиймээс хүний арьсан доорх мэдрэлийн судас болон булчингуудын ажиллагааг сэргээх замаар үсний ургалтанд нөлөө үзүүлж болох ажээ.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()