1
Анна Пакен болон Стивен Мойер (Anna Pacwin, Stephen Moyer)
Анна Пакен болон Стивен Мойер нар 2008 онд "True Blood" телевизийн цуврал дээр цуг тоглож байхдаа танилцсан бөгөөд 2010 онд гэрлэжээ. Тэд 3 жилийн өмнө ихэр охидтой болсон байна.
2
Клэр Дэйнс болон Хью Дэнси (Claire Danes, Hugh Dancy)
Клэр Дэйнс болон Хью Дэнси нар "Evening" киноны зураг авалтын үеэр танилцсан бөгөөд тэд гэрлээд 10 жил өнгөрч байна.
3
Меган Фокс болон Брайан Остин Грин (Megan Fox, Brian Austin Green)
Тэд анх "Queen of the Screen" телевизийн цувралын үеэр анх танилцжээ. Хэдийгээр тэдний нас 11 жилийн зөрүүтэй байсан ч тэд бие биедээ үнэхээр дурласан бөгөөд 2007 онд гэрлэж, 3 хүүтэй болсон байна.
4
Уилл Смит болон Жада Пинкетт-Смит (Will Smith, Jada Pinkett-Smith)
Вилл болон Жада нар Холливудын хамгийн хүчирхэг хосуудын нэг юм. Тэд 1994 онд нэгэн сурталчилгаанд тоглож байхдаа танилцсан бөгөөд 1997 онд хуримаа хийсэн байна.
5
Майкл Ж. Фокс болон Трэйси Полан (Michael J. Fox, Tracy Pollan)
Майкл, Трейси нар гэрлээд 20 жилийг өнгөрүүлжээ. Тэд "Family Ties" цуврал дээр тоглож байхдаа танилцаж удалгүй болзож эхэлсэн бөгөөд 2 жилийн дараа гэрлэсэн байна. Тэд 4 хүүхэдтэй болсон учраас Трэйси Полан жүжигчний мэргэжлээ орхиж хүүхдүүдээ асрах болжээ.
6
Эван Петерс болон Эмма Роберт (Evan Peters, Emma Roberts)
Эван, Эмма хоёрын харилцаа "American Horror Story" цувралд тоглож байхад нь эхэлсэн бөгөөд жилийн өмнө сүй тавьсан билээ.
7
Том Холланд болон Зендаяа (Tom Holland, Zendaya)
"Spider-Man: Homecoming" кинонд хамтран тоглосон 22 настай жүжигчин Том Холланд болон 21 настай Зендаяа нар болзож эхлээд жил гаруй болж байна.
8
Келли Рипа болон Марк Консуэло (Kelly Ripa, Mark Consuelo)
Келли, Марк хоёр 90-ээд онд алдаршсан "All My Children" кинонд тоглосон юм. Тэд 22 жилийн турш аз жаргалтай амьдарч байгаа бөгөөд тэд 3 хүүхэдтэй билээ. Жүжигчид бараг бүх чөлөөт цагаа хамтдаа өнгөрөөх дуртай гэнэ.
9
Милла Йовович болон Пол Андерсон (Mila Jovovich, Paul Anderson)
Жүжигчин Милла Йовович найруулагч Пол Андерсонтой 2002 онд "Resident Evil" киноны зураг авалтын үеэр танилцжээ. Хосууд 2004 онд гэрлэсэн бөгөөд 2 охинтой болж хэд хэдэн кино хамтран бүтээсэн байна.
10
Гвин Стефани болон Блэйк Шелтон (Gwen Stefani, Blake Shelton)
Энэ хүчирхэг хосууд "The Voice" хэмээх алдарт шоуны шүүгчид байсан. Тэд 2 жилийн турш хамтарч ажилласан бөгөөд хамтран амьдардаг болоод 3 жил өнгөрчээ. Тэд мөн хэд хэдэн дуу хүртэл хамтран дуулсан байдаг.