1
Зүрхний хэмнэл
Калифорнийн их сургуулийн эрдэмтэд хосуудыг зэрэгцүүлэн зогсоогоод зүрхний хэмнэлийг нь бичжээ. Сонирхолтой нь 3 минутын дотор тэдний хэмнэл яг ижилхэн болсон байна.
2
Допамин ялгарсан эмэгтэйчүүдийн ой санамж сайжирдаг
Допамин ялгарсан эмэгтэйчүүдийн тархины мэдээлэл хадгалах чадвар нэмэгддэг учраас тэд эрчүүдээс илүү сайн санах ойтой байдаг.
3
Хайр бол олон төрлийн химийн урвалаас үүсдэг мэдрэмж юм
Хайр бол хүний тархинд их хэмжээний допамин хэмээх даавар ялгарснаас үүсдэг мэдрэмж юм. Допамин нь аз жаргалын даавар бөгөөд хэт их ялгарвал хүн ямарваа нэг зүйлд донтох аюултай байдаг.
Хэн нэгэнд дурласан хүний допамин дааврын үйлдвэрлэл 30 орчим сар үргэлжилнэ. Энэ бол хайрын эхний шат юм.
Үүнээс гадна тестостерон, окситоцин, норэпинефрин зэрэг дааврууд хайртайгаа учирсан эрэгтэй, эмэгтэй хүмүүсээс ялгардаг юм.
4
Хайр дурлал гэдэг сэтгэлийн асуудал болохоос үүрдийнх биш
Ерөөс хайр дурлал үргэлж сайн сайхныг авчирдаггүй тул хэт их сайхан зүйл хүлээх хэрэггүй. Тиймээс хайр дурлал зарим хосуудад удаан хугацааны хамтын амьдрал авчирдаг хэдий ч зарим хосуудад хагацал, шаналал л авчирдаг.
5
Дурласан эрэгтэйн нүд өөрчлөгддөг
Допамин нь ялгарсан эрэгтэй хүний хүүхэн хараа нарийсч илүү сайн харж чаддаг.
6
Допамины хэмжээ буурах нь аюултай
3 жил гаран допамин нь ялгарсан хүний бие тус дааварт донтсон байдаг. Тиймээс допамин нь ялгарахаа байсан хүн маш амархан сэтгэл гутралд өртдөг байна.
7
Үнсэлцэж буй хосууд илүү амьсгалдаг
Үнсэлцэж буй хосууд энгийн үеэс 3 дахин их агаар сордог.
8
Өмнө нь хайртай байсан хүмүүс илүү тод дурсамж үлдээдэг
Хүн допамин нь ялгарч байсан үеийн дурсамжаа илүү сайн санадаг. Тиймээс бид хайртай байсан хүмүүсээ байнга дурсаж явдаг.
9
Зарим хүмүүс хайрлаж чаддаггүй
Зарим хүмүүс гипопитиризм хэмээх өвчин тусдаг. Харин ийм өвчтэй хүмүүс допамин мэтийн тодорхой гормон үүсгэх боломжгүй байдаг байна. Тиймээс зарим хүмүүс хайрлах мэдрэмжийг огт мэдэрч чаддаггүй.
10
Хайртай байсан хүнтэйгээ буцаж нийлэх
Стрессийн гормон болох адреналин ихээр ялгарч эхлэх үед зарим хүмүүст допаминтай адилхан мэдрэмж төрж хуучин хайртай байсан хүн рүүгээ буцаж очих хүсэл төрдөг байна.