Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
Тайваны Тайпей хотоос гаралтай олон улсад нэрд гарсан нэр хүндтэй гэрэл зурагчин Анни Ванг (Annie Wang) эх, хүүхдийн хэвшмэл дүр төрхийг эвдэхээр шийдэж 17 жилийн турш өөрийнхөө болоод хүүхдийнхээ зургуудыг авчээ. "Ихэнх жирэмсэн болон эмэгтэй хүний зургийг эрэгтэйчүүд авсан байдаг. Тиймээс би өөрийнхөө зургийг өөрөө авч бүх зүйлийг эмэгтэй хүний өнцгөөс харуулахыг хүссэн юм" гэж Анни Ванг хэлсэн байна. Түүний үзэж байгаагаар эх хүн болно гэдэг дэлхий дээрх хамгийн төвөгтэй ажил бөгөөд эмэгтэй хүн өөрийгөө гаргуунд нь гаргаж байж түүнийг гүйцэлдүүлэх хэрэг гардаг ажээ. Мөн ихэнх уран бүтээлчид эх хүн байхыг их энгийн мэт харагдуулдаг нь тийм ч таатай санагдаагүй гэнэ.