1
Лакота Бүгд Найрамдах Улс /Republic of Lakota/
Лакотын Бүгд Найрамдах Улсын 4 төлөөлөгч 2007 онд Вашингтоныг зорьж “АНУ-тай хийсэн өв уламжилсан гэрээ”-нээсээ нэрээ татаж өөрийн гэсэн төр улсыг байгуулж байгаа болохоо зарласан байна. Энэтхэгийн иргэн Рассел Минсоны үүсгэн байгуулсан Лакота нь Хойд болон Өмнөд Дакота, Вайомин, Монтана зэргийн газар нутгийг хамарсан байдаг.
2
Малу-Венту Бүгд Найрамдах Улс /The Republic of Malu-Venta/
2008 оны 9 сард ачааны машины жолооч Сальватор Мелони болон түүний хамтрагчид Сардинийн эрэг дээрх жижиг арлыг эзэлсэн бөгөөд энэхүү газраа тусгаар улс хэмээн нэрлэжээ. Ингээд Мелони өөрийгөө Малу-Вентугийн ерөнхийлөгчөөр өргөмжилж, өөрийн төрийг майхан дотор байгуулсан байна. Гэвч 2012 оны зун Сальваторыг тус арлыг эзлэн, түрэмгийлсэн хэмээн 20 сарын хорих ял оноожээ. Тэрээр 2017 оны 4 сард дахин баривчлагдсан бөгөөд өөрийг нь улс төрийн хоригдол хэмээн нэрийдсэнд эсэргүүцэл үзүүлэн өлсгөлөн зарлаж байгаад 2 сарын дараа нас барсан байна.
3
Христиания /Christiania/
Христиания чөлөөт хот нь Копенгагенд байрлах “улс доторх улс” юм. Хиппичүүд хууль бусаар орхисон баазыг эзэлж, өөрийн төр улс болох Христианияг 1971 онд үүсгэн байгуулжээ.
4
Эллеор хаант улс /Kingdom of Eleleor/
Энэхүү хаант улс нь "Roskilde Fjord" арал дээр оршдог бөгөөд Дани улсад хамаардаг. Арлыг 1944 онд Копенгагены багш нар зуны зуслан нээхээр худалдаж авсан бөгөөд удалгүй тэд арлыг тусгаар, хаант улс хэмээн зарлажээ. Өнөөдрийн байдлаар Эллеор хаант улсад 260 хүн амьдардаг бөгөөд улс төрийн бүх эрх мэдлийг ламтан Лео.Ш барьдаг.
5
Ужупис Бүгд Найрамдах улс /Republic of Uzupis/
1996 онд Литвийн зураачид Вильнюс “Алтернатив Урлагийн Төв”-ийг нээсэн бөгөөд жилийн дараа дүүргийн иргэд энэхүү газрыг “Ужупис Бүгд Найрамдах Улс” хэмээн зарлажээ. Тэд бүр өөрсдийн хууль, мөнгөний нэгжийг зохиож, ерөнхийлөгчөө сонгон 12 хүнтэй өөрийн гэсэн зэвсэгт хүчинтэй болсон байна.
6
Вестарктик /Westarctic/
Агуу Вестарктик улсыг 2001 оны 11 сард тэнгисийн аялагч Тревис Макгенри үүсгэн байгуулсан бөгөөд Баруун Антарктидад оршдог улс юм. Энэ газар Антарктидын баруун хэсэгт байрлах Мэри Бэрдийн аралд харьяалагддаг. Өнөөдрийн байдлаар Вестарктик дээр 30 орчим иргэн бүртгэлтэй байна.
7
Конк Бүгд Найрамдах Улс /Republic of Conk/
1982 онд Ки-Уэстын хотын захирагчаар Деннис Уардлоу томилогдсон бөгөөд энэхүү газар нутаг Флорида-Кэисд байрладаг. Конк Бүгд Найрамдах улсад өөрийн гэсэн нисэх онгоцны буудал байдаг бөгөөд аялагчид Конкийн иргэний үнэмлэхийг бэлэг дурсгалын зүйл болгон худалдаж авах боломжтой.
8
Ладония /Ladonia/
Энэхүү газар нутаг нь Шведийн өмнөд хэсгийн Куллабергт оршдог бөгөөд Ладонигийн тунхаглалыг 1996 онд зураач Ларс Вилкс зарласан байдаг. Өнөөдрийн байдлаар Ладони 20 мянган хүн амтай боловч өөрийн газар нутагтаа амьдрахгүйгээр дэлхий даяар тархсан байдалтай аж төрдөг.
9
Виртланд /Wirthland/
Энэхүү төр улс нь ямар нэгэн газар нутгийг хамардаггүй бөгөөд зөвхөн интернэт орчинд л байрладаг тусгаар улс юм. 2008 оны 8 сард үүсгэн байгуулагдсан энэхүү улс одоогийн байдлаар 8000 гаруй хүн амтай. Виртландын хамгийн алдартай оршин суугчид бол Жулиан Ассанж болон Эдвард Сноуден нар юм.
10
Асгард /Asgardia/
Асгард улсын үүсгэн байгуулагдсан болохыг 2016 оны 10 сард Оросын эрдэмтэн, бизнесмэн Игорь Ашурбейли зарласан юм. Мөн Асгард улс нь сансар дахь “Асгардия-1” хиймэл дагуулын ойролцоо байрладгаараа хамгийн их анхаарал татдаг. Энэхүү арал дээр 1000 хүний бүртгэл байдаг бөгөөд тэдгээрийн хөдөлгөөнийг вэбсайтаар дамжуулан харах боломжтой. Асгардчууд “сансрын иргэншил” авахыг хүсэж байгаа хүсэлтээ хүртэл илгээсэн байна.