Дэлхийн түүхэн дэх хамгийн хэрцгий армитай улс орнууд

Аль ч улс орон өөрийн гэсэн соёл урлаг, гүн ухаан, алдар гавьяатай байхаас гадна улс орноо хамгаалах хүчирхэг цэрэг, армитай байдаг. Тиймдээ ч Хятадын удирдагч Мао Зэдун “Улс гүрний засаглал гар буунаас эхэлдэг” гэж хэлсэн удаатай. Түүнчлэн зэвсэгт хүчний бүхий л төрөл мэргэжлээс хамгийн гол хүч нь хуурай замын цэрэг байдаг нь хүмүүс газар дээр төрж, тэндээ амьдарч, тэндээ л ирээдүйгээ хардагтай холбоотой. Харин энэ талаар нэрт улс төрч Жеймс Миршаймер “Нисэх хүчин, флотоор дэмжүүлсэн хуурай замын цэрэг л өнөөгийн ертөнцөд зэвсэгт хүчний төрлүүдээс хамгийн гол нь” гэжээ. Харин аль улсын цэрэг дайчид өөрийнхөө цаг үед хамгийн шилдэг нь, хамгийн хүчирхэг нь байсан бэ?

Дэлхийн түүхэн дэх хамгийн хэрцгий армитай улс орнууд

6 АНУ-ын арми

Түүхийнхээ ихэнх хугацаанд АНУ хүчирхэг армитай байсаар ирсэн. Түүнчлэн үндсэн хуульд зааснаар бол АНУ усан флоттой байх агаад шаардлагатай үед цэрэг, армиа боломжит бүх хэлбэрээр дэмжинэ гэсэн байдаг. 

Харин ХХ зууны эхнээс Америкийн арми асар хүчирхэг, илүү үр дүнтэй арми болж эхэлсэн юм. Түүнчлэн тус арми дэлхийн нэг, хоёрдугаар дайны жилүүдэд холбоотны талд чухал үүрэг гүйцэтгэсэн гэдгээрээ түүхэнд үлдсэн төдийгүй 1991 онд Кувейтэд, 2003 онд Иракт Саддам Хусейны армийг ялж байжээ.

Эдгээр ялалтын шалтгаан бол АНУ хуурай замын цэргийг хамгийн богино хугацаанд үр дүнтэй зохион байгуулж чаддаг цорын ганц улс юм. Нөгөө талаар АНУ-ын арми цэргүүдээ маш сайн сургаж, зэр зэвсгээр хангаж чаддагтай ч холбоотой байж болно.  

АНУ-ын арми

5 Зөвлөлтийн арми

1946 оныг хүртэл "Улаан арми" нэртэй байсан Зөвлөлтийн арми Дэлхийн хоёрдугаар дайны ялалтад асар их үүрэг гүйцэтгэсэн юм. Учир нь Сталинградын тулалдаанд Германы зургадугаар арми бууж өгсөн нь дайны хувь заяаг үндсэнд нь эргүүлсэн гэж хэлж болно. Түүнчлэн Зөвлөлтийн тал асар уудам газар нутаг, хүн ам, үйлдвэрлэлийн хүчин чадлаараа асар том байсан нь дайны хохирлоо богино хугацаанд нөхөхөд таатай нөлөө үзүүлж байв. 

Энэ талаар нацист Германы түүхч Ричард Эванс “Улаан арми дэлхийн хоёрдугаар дайнд 11 сая цэрэг, 100 мянган нисэх онгоц, 300 мянган их буу, 100 мянга гаруй танк, өөрөө явагч их буугаа алдсан. Зарим эх сурвалж дайнд ЗХУ 26 сая хүнээ алдсан ч гэж бичдэг” гэдгийг онцолжээ.

Хүйтэн дайны жилүүдэд ч ЗХУ өрсөлдөгчдөөсөө нэг их дутаагүй, цэргийн тоо бүрэлдэхүүн, зэвсэглэл гээд олон үзүүлэлтээр дайснуудаасаа давуу байсан юм.

Зөвлөлтийн арми

4 Нацист Германий арми

Нацист Германы зэвсэгт хүчин вермахт дэлхийн нэгдүгээр дайны үед Төв, Баруун Европын ихээхэн хэсгийг эзэлж байжээ. Түүнчлэн тус арми энэ хүчээ алдалгүй дэлхийн хоёрдугаар дайны эхний жилүүдэд аварга том ЗХУ-ыг тэвдүүлж байсан юм. 

Германы арми тухайн үед хуягт танкийн цэрэг, моторжуулсан явган цэрэг болон нисэх хүчний дэмжлэгтэйгээр дайсны галын шугамыг сэтэлж, бүслэн хаах тактик хэрэглэдэг байв. Чухам ийм учраас л дайны эхний үед Зөвлөлтийн арми Германы армийн эсрэг хүчтэй эсэргүүцэл үзүүлж чадахгүй байсан юм.

Энэ талаар түүхч Эндрю Робертс “Германы офицер, генералууд дээд зэргийн бэлтгэлтэй байснаараа давшилт, хамгаалалтынхаа хувьд дэлхийн хоёрдугаар дайнд Британи, Орос, Америкийн талаас хэдэн арван алхмын урд байсан" хэмээжээ. Гагцхүү Германы арми зэвсгийн нөөц, цэргийн тооны хангалтгүй байдал зэргээсээ шалтгаалж дайнд ялагдсан юм.

Нацист Германий арми

3 Османы арми

Османы арми тухайн үедээ Ойрх Дорнод, Балканы хойг, Умард Африкт нэр алдраа цуурайтуулж, бараг 500 жилийн турш бүс нутагтаа гол тоглогч нь байсан бөгөөд 1453 онд  Константинополийг бүрэн эзэлжээ.

Тухайн үед Османы арми их буу ашиглан дундад зууны зэвсэглэлтэй өрсөлдөгчдөө нүд ирмэхийн зуур буулган авдаг байсан бөгөөд чухам энэ давуу тал нь Константинополийг эзэлж, Перс, Египет, Мамелюкуудыг сөхрүүлэхэд нь тусалсан гэдэг. Түүнчлэн энэ арми "Янычар" хэмээх явган цэргийн элит салаануудтай байсан нь бусдаас ялгарах гол онцлог нь байжээ. Янычаруудыг бүр хүүхэд байхаас нь цэргийн эрдэмд сургадаг байсан гэлцдэг.

Османы арми

2 Монголын эзэнт гүрний арми

Ердөө нэг сая орчим хүн амтай Монголчууд 1206 оноос аян дайнд мордож өөрөөсөө хэд дахин давуу хүчтэй улс орнуудыг өмнөө сөхрүүлэн Евроазийн ихэнх нутгийг эзэлсэн юм. Монголын эзэнт гүрнийг байгуулсан Чингис хаан цэрэг дайны олон гарамгай тактик бий болгосон нь энэ армийн ялалтын үндэс байсан гэгддэг. Учир нь Чингис хаан тагнуул туршуул гаргах, давуу хүчтэй дайсныг хууран мэхлэх, төөрөлдүүлэх, бүслэн хаах, шаардлагатай үед ухрах гээд байлдааны олон арга тактик хэрэглэдэг байсан юм. 

Угаас Монголчууд нүүдэлчин амьдралтай, багаасаа морин дэл дээр өссөн нь дайн тулааны үед богино хугацаанд байрлалаа солих, олон арван хоног өл даах чадвартай зэрэг нь алсын замыг ядралгүй туулах нөхцөл нь болж байлаа. Түүнчлэн Монголчууд морин дэл дээрээс харваж чаддаг, хатуу сахилга, зохион байгуулалттай байжээ. Гэхдээ Монголчууд бас харгис хэрцгийгээрээ нэртэй байсныг дурдах нь зүйн хэрэг. Учир нь Монголын арми дайснаа эсэргүүцэл үзүүлснийх нь төлөө хотыг тэр чигт нь үнсэн товорго болгож, эрчүүдийг нь бүгдийг нь хүйс тэмтэрч байсан түүх ч бий.

Монголын эзэнт гүрний арми

Чингис хааны хөшөө /Монгол улс/

1 Ромын арми

Ромын арми барууны ертөнцийг хэдэн зуун жил эзэгнэсэн бөгөөд хүнд тулааны дараа ч хүчирхэгжин эргэн ирдэг байснаараа алдартай. Хэдийгээр тэдгээр дайчид дайсныхаа талаар мэдээлэл муутай байсан ч асар их тэвчээр эр зоригоороо Римийн дайнд Карфагенчуудыг ялж чадсан байдаг.

Харин Ромын төр дайчдаа эр зоригтой, шийдэмгий тулалдуулахын тулд хангалттай урамшуулал өгч дайнд ялсан тохиолдолд газар олгодог байжээ. Мөн үүний цаад учир нь газартай хүн өөрийн өмчтэй болохын зэрэгцээ түүнийгээ хамгаалах хэрэгтэй болдогтой холбоотой байсан юм. Бас нэгэн онцгой зүйл бол ромын арми зохион байгуулалт сайтайн дээр тулааны үед цэргүүдийг шилжүүлэн байрлуулах буюу эхний эгнээг арын эгнээгээр нь солих ажлыг шуурхай хийдэг байжээ. Энэ бүхний дүнд Ром Газар дундын тэнгис болон түүний эргэн тойрны бүс нутгийг 300 жил захирч байсан юм.

Ромын арми

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()