Ямар ч тохиолдолд эмэгтэй хүнээс шаардаж болохгүй 10 зүйл

Амьдрал дээр та ямар ч шийдвэр гаргасан, ямар ч сонголт хийсэн таныг буруутгах хүн олон. Гэхдээ та энэ бүхэнд анхаарал хандуулах хэрэггүй бөгөөд өөрийн сонголтын төлөө бусдаас уучлалт гуйх хэрэггүй юм. Жишээлбэл: Та кофеингүй латте захиалсан гэж бодъё. Гэтэл танд давхар эспрессо аваад ирвэл та юу гэж хэлэх вэ? “Уучлаарай, энэ миний захиалсан зүйл биш байна” гэж хэлэх үү. Гэтэл та яагаад бусдын алдсан зүйлд түрүүлж уучлалт гуйх хэрэгтэй гэж? Тиймээс үнэхээр чухал шаардлагагүй бол "уучлаарай" гэдэг үгийг хэлэх хэрэггүй. 

Ямар ч тохиолдолд эмэгтэй хүнээс шаардаж болохгүй 10 зүйл

Саяхны нэгэн судалгаанд эмэгтэйчүүд эрчүүдээс хэд дахин илүү уучлаарай гэж хэлдэг нь тогтоожээ. Энэ нь эелдэг зантай холбоотой биш бөгөөд харин бид бүхий л амьдралынхаа туршид өөрийн хэрэглээ, хүсэл мөрөөдөлд өөрсдийгөө буруутгадагтай холбоотой гэнэ. Тиймээс та дараах тохиолдолд хэзээ ч битгий уучлалт гуйж байгаарай.

1. Ганц бие байгаадаа уучлалт гуйх

Ганц бие байх нь гэмт хэрэг биш бөгөөд ганцаараа байсныхаа төлөө уучлалт гуйх хэрэггүй. Үүнээс гадна та найз залуутай хэдий ч та хоёр албан ёсоор гэрлэлтээ батлуулаагүй байгаа нь мөн л буруу зүйл биш юм. Тиймээс найз залуутайгаа гэрлэсэнгүй, хэзээ хурим хийх вэ гэх мэт зэмлэлд "хурим хийхгүйгээр урт хугацааны турш сайхан амьдрах боломжтой" гэдгийг харуулж хариултыг нь өгөх хэрэгтэй.  

2. Хүүхэд төрүүлээгүй байгаадаа уучлалт гуйх

Хэрвээ таны ойр дотны найзууд бүгд хүүхэдтэй болж та ганцаараа төрөлгүй үлдсэн байсан ч энэ тал дээр мөн л санаа зовох хэрэггүй. Энэ нь та ээж болоход бэлэн биш байгаа л бол гэр бүл, ойр дотны хүмүүсээсээ уучлалт гуйж, өөрийгөө зовоох шаардлагагүй гэсэн үг. Хүүхэдтэй болох эсэх, хэдэн удаа төрөх, хэр ойрхон төрөх зэрэг нь зөвхөн таны шийдэх асуудал. 

Амиа хичээсэн хүн л ганцхан хүүхэд төрүүлээд больдог гэх юм уу аль эсвэл олон хүүхэдтэй болох хэцүү гэх мэт зүйлсийг хүмүүс ярьж байж болох ч энэ бол зөвхөн таны л сонголт юм. Эцэг эх болох гэдэг амьдралын чухал сонголт, хариуцлага учир хэн нэгний шахалтаар гэр бүл зохиох хэрэггүй.

3. Таны хүүхдээ хүмүүжүүлж буй байдал

Хүн бүрийн хувьд жинхэнэ ээж гэх ойлголт өөр өөр байдаг бөгөөд зарим бүсгүйчүүд төрсөн ч төрөөгүй мэт сайхан харагддаг бол зарим нь жинхэнэ гэрийн эзэгтэй болж өөрийгөө тоохоо больдог. Энэ хоёр тохиолдлын аль нь ч бай таныг хүүхдээ зөв хүмүүжүүлж байна уу, муу хүмүүжүүлж байна уу гэдгийг хэмжих хэмжүүр болохгүй. Тиймээс хүүхдээ хүмүүжүүлж чадахгүй байгаа юм биш биз гэж өөрийгөө буруутгах хэрэггүй. 

4. Сексийн харилцаа

Аз жаргалтай хосууд долоо хоногт 2-оос багагүй удаа дотно харилцаанд ордог гэсэн статистик тоо баримт байдаг. Гэхдээ та болон танай нөхөр долоо хоногт 1 удаа дотно харилцаанд ордог байлаа гээд хэвийн бус байна гэж өөрийгөө буруутгах ямар ч шаардлага байхгүй.

Өдөр бүр, долоо хоногт нэг удаа, сард нэг удаа аль нь байсан ялгаагүй та хоёр л сэтгэл хангалуун байвал бусдын бодлыг тоох хэрэггүй. 

5. Таны амжилт

Хэдийгээр та 30 нас хүрсэн ч одоог хүртэл санхүүгийн хувьд асуудалтай хэвээр байна уу? Зарим нь таныг өөрийн боломжоо ашигладаггүй, хичээл зүтгэлгүй гэж зэмлэж байна уу?

Гэхдээ энэ үгийг хэлж байгаа хүн бүр ядаж нэг удаа гэрийн эзэгтэй болж, хүүхэд өсгөж үзэх хэрэгтэй. Тэгвэл тэд гэрийн эзэгтэй байхад ямар их хүч хөдөлмөр, авьяас чадвар шаардагддаг болохыг ойлгоно.

Та ямар ч ажил хийдэг байсан, хэдэн ч төгрөгний орлоготой байсан хамаагүй таны хийж буй ажил танд төдийгүй, нийгэмд хэрэгтэй гэдгийг битгий мартаарай. Харин та таны өмнөөс бусдын тодорхойлсон тэрхүү хийсвэр амжилтад хүрэх гэж оролдоод хэрэггүй. 

 6.Таны нүүр будалт

Та нүүрээ будахдаа нэгээс илүү цагийг зарцуулж байна уу? Эсвэл сэрээд л 10 минутын дараа гэрээсээ гараад явчихдаг уу? Олсон мөнгөнийхөө ихэнх хэсгийг гоо сайхны бүтээгдэхүүнд үрдэг үү? Аль эсвэл огтхон ч мөнгө зарлагаддаггүй юу? Гэхдээ юу гээч энэ бүхний эцэст энэ бол таны л асуудал. 

Магадгүй энгийн бус өвөрмөц будалт таны сэтгэл санааг өөдрөг болгодог бол санаа зоволтгүй хийж буй зүйлээ үргэлжлүүлээд бай бүсгүй минь. Магадгүй та үсний засалт гадаад төрхөнд чухал гэж үздэг бол  үсээ өөрийн сонирхлоор засуул. Хамгийн чухал нь та өөртөө итгэлтэй байх хэрэгтэй. 

7. Таны хувцаслалт

Ихэнх хүмүүс бусдын бодлоос айж нийгэмд таалагдахын тулд хувцаслах болсон. Гэтэл та ямар ч хувцас сонирхдог байж болно шүү дээ. Ямартай ч та юун түрүүнд өөртөө эвтэйхнээр хувцаслах хэрэгтэй.

Мөн хувцасны сонголт сэтгэл санаанд ихээр нөлөөлдөг учир та өөрийнхөө дуртай хувцсаа өмсөөрэй. Хувцасны сонголтыг зөвхөн та өөрөө л хийж чадна. Таны найз нөхөд гэр бүлийнхэн энэ сонголтыг хийхгүй.

8. Таны бие галбир

Та зургаан булчингаараа эсвэл өгзгөөрөө бахархдаг байж болно. Гэвч биеийн жин ямар ч тоог зааж байсан энэ нь хүний зан чанарт огтхон ч нөлөөлөхгүй гэдгийг хэзээ ч мартаж болохгүй. Үүнд хөлийн урт, биеийн галбир, гэдэс гээд бүхий л зүйл хамааралтай. Хэн ч таны бие галбирыг дүгнэх ёсгүй. Та л өөрөө өөртөө дүгнэлт хийж ямар биетэй байхаа шийдэх болно. 

9. Таны нас

Эмэгтэй хүний насыг асуудаггүй гэдэгчлэн бүсгүй хүн олон шалтгаанаар насаа нуухыг эрмэлзэж байдаг. Гэхдээ энэ бол хуулиар  баталсан зүйл биш учраас та ч бас насаа нуух хэрэгтэй гэсэн үг биш юм. Жишээлбэл: Наснаасаа залуу харагдах хэрэгтэй гэсэн үзэл нь бидний байгалийн жамаараа хөгширч буй хөгшрөлтийн явцаасаа ичих хэрэгтэй гэсэн ойлголтыг төрүүлж байдаг. Харин насандаа харагдах хэрэгтэй гэвэл бас л өөрийнхөө наснаас ичиж, илүү залуу харагдах хэрэгтэй гэсэн бодлыг төрүүлнэ. Гэтэл хүн 90 нас хүрсэн ч эерэг байж, сэтгэл санаагаа залуу хэвээр нь хадгалах боломжтой. 

10. Жижиг зүйлд сэтгэл ханамжийг мэдрэх

Зарим хүмүүс өглөөг “Старбакс”-ын кофегүй л бол эхлүүлж чаддаггүй бол зарим нь долоо хоногт 2 удаа педикюр хийлгэх, гадаадад аялах зэргээр дуртай зүйлсээ хийдэг. Гэтэл хэн нэгэн “хэрэггүй зүйлд мөнгө зарцуулж яадаг байна” гэж хэлэх л байх. Ийнхүү та их хэмжээний мөнгө зарцууллаа гээд өрөнд ороогүй л бол сэтгэл ханамжийг мэдрэх зүйлсийг хийж л байх хэрэгтэй. Амьдрал богино учир боломжтой байгаа дээрээ санасан бүхнээ хий.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()