"Forbes" сэтгүүл 2018 оны хамгийн өндөр орлоготой "Youtube" сувгуудыг шалгаруулжээ!

“Forbes” сэтгүүлээс "YouTube" дэх сувгаараа хамгийн өндөр орлого олдог хүмүүсийн жагсаалтыг шинэчлэн гаргасан бөгөөд өнгөрөгч даваа гарагт өөрсдийн цахим хуудсандаа нийтэлсэн байна. Ингээд та бүхэнд тус жагсаалтыг хүргэж байна. 

"Forbes" сэтгүүл 2018 оны хамгийн өндөр орлоготой "Youtube" сувгуудыг шалгаруулжээ!

10 Логан Паул (Logan Paul) - 14.5 сая ам.доллар

23 настай Логан Паул энэ оны нэгдүгээр сард өөрийн "Youtube" хуудсандаа Японд амиа хорлогчдын ой хэмээн нэрлэгддэг "Aokigahara" ууланд очин дүрс бичлэг хийснээ байршуулсан нь ихээхэн шүүмжлэлд өртсөн ч орлогынх нь хэмжээнд нөлөөлөөгүй юм. Өдгөө түүний "Youtube" суваг 18 сая дагагчтай бөгөөд өөрийн сувгаараа сурталчилдаг брэндүүдээсээ багагүй хэмжээний төлбөр авдаг байна. 

Логан Паул (Logan Paul) - 14.5 сая ам.доллар

9 "Pewdiepie" - 15.5 сая ам.доллар

"Youtube"-ийн хамгийн олон буюу 73 сая дагагчтай Швед залуу "Pewdiepie" 2018 оны эхээр видеон дээрээ бүдүүлэг үг хэллэг ашигласан мөн еврейн эсрэг үзэл гаргасныхаа төлөө шүүмжлэлд өртсөн ч Логан Паулын адилаар төдийлөн их хохирол амсаагүй юм. Түүний дагагчдын тоо өдрөөс өдөрт нэмэгдсээр байгаагийн дээр "Pewdiepie" ямар нэг бараа сурталчилсан видеоноосоо дунджаар 450 ам.доллар авдаг гэнэ. 

"Pewdiepie" - 15.5 сая ам.доллар

8 "Jacksepiceye" - 16 сая ам.доллар

Ирланд гаралтай залуу "Jacksepiceye" сувагтаа төрөл бүрийн видео тоглоом тоглож буй бичлэгээрээ нэрд гарсан бөгөөд тэрбээр энэ жил "Disney" компанитай хүртэл гэрээ хийгээд амжсан юм. "Jacksepiceye" нийт 20 сая дагагчтай. 

"Jacksepiceye" - 16 сая ам.доллар

7 "Vanoss Gaming" - 17 cая ам.доллар

Нийт 23 сая дагагчтай "Vanoss Gaming" нь сүүлийн үеийн нэрд гараад байгаа видео тоглоомуудыг элэглэсэн анимейшнээрээ нэрд гараад байгаа юм. 

"Vanoss Gaming" - 17 cая ам.доллар

6 "Markiplier" - 17.5 сая ам.доллар

АНУ-ын Хавай мужид амьдардаг нийт 22 сая дагагчтай "Markiplier" нь мөн видео тоглоом тоглож буй бичлэгээрээ алдартай бөгөөд тэрбээр өөрийн гэсэн тоглогчдод зориулсан хувцасны брэндийг хүртэл байгуулаад амжжээ. 

"Markiplier" - 17.5 сая ам.доллар

5 Жефрий Стар (Jeffree Star) - 18 сая ам.доллар

Жефрий Стар нь өөрийн гэсэн "Jeffree Star Cosmetics" нэртэй гоо сайхны брэндтэй бөгөөд түүнийгээ өөрийн "Youtube" хуудсаар дамжуулан сурталчилдаг байна. 

Жефрий Стар (Jeffree Star) - 18 сая ам.доллар

4 "DanTDM" - 18.5 сая ам.доллар

Британи гаралтай, нийт 20 сая дагагчтай "DanTDM" нь "Minecraft"-ийн тоглоомын бичлэгүүдээрээ алдартай. Тэрбээр мөн өөрийн гэсэн хувцасны брэндтэй ажээ. 

"DanTDM" - 18.5 сая ам.доллар

3 "Dude Perfect" - 20 сая ам.доллар

Таван залуугийн хөтлөн явуулдаг инээдмийн төрөл жанрын “Dude Perfect” суваг нь 36.9 сая дагагчтай бөгөөд тэд 10-гаруй брэндийн барааг тогтмол сурталчилдаг юм. 

"Dude Perfect" - 20 сая ам.доллар

2 Жэйк Паул (Jake Paul) - 21.5 сая ам.доллар

Уг жагсаалтын 10-т бичигдэж буй Логан Паулын дүү 21 настай Жейк Паул ийнхүү 2-т бичигджээ. Лос Анжелес хотын оршин суугч болох түүнийг дагагчдын тоо энэ жил 17.6 саяд хүрсэн байна. Тэрбээр олон брэндийн нүүр царай болсны дээр өөрийн реп дуунуудаасаа багагүй ашиг олдог.

Жэйк Паул (Jake Paul) - 21.5 сая ам.доллар

1 "Ryan ToysReview" - 22 сая ам.доллар

“YouTube”-д видео байршуулснаараа хамгийн өндөр орлого олсон хүмүүсийн жагсаалтыг долоон настай, америк хүү Райан тэргүүлжээ. Райан гэдэг долоон настай хүү эцэг эхийнхээ тусламжтайгаар “Ryan ToysReview” блогийг “YouTube”-д хөтлөн явуулдаг бөгөөд тэрбээр 17.3 сая дагагчтай бол дүрс бичлэгүүд нь жилд 26 тэрбум орчим удаа үзэгддэг байна. Бяцхан влогчин шинэ тоглоом задлан тоглож үзээд, өөрт төрсөн сэтгэгдлийнхээ талаар ярьдаг бөгөөд үүнийг нь эцэг эх нь "YouTube”-д байршуулдаг аж. Тэрбээр өөрийн сурталчилсан тоглоомын брэндүүдээс мөнгө олдгоос гадна өөрийн гэсэн тоглоомын цувралыг хүртэл борлуулдаг болжээ. 

"Ryan ToysReview" - 22 сая ам.доллар

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()