EMV чиптэй юнионпэй картын урамшуулал эхэллээ

EMV чиптэй юнионпэй картын урамшуулал эхэллээ

ХААН Банкнаас EMV чиптэй ЮнионПэй карт эзэмшигчиддээ зориулан ЮнионПэй картын урамшууллыг эхлүүллээ. Харилцагч та 2018.12.01-2019.02.28-ны өдрийн хооронд ХААН Банкны EMV чиптэй ЮнионПэй картаа олон улсад дурын карт уншигч ПОС төхөөрөмж дээр уншуулан, худалдан авалт хийгээд үнийн дүнгийн 10%-ийг буцаан аваарай.*

Таны 2018.12.01-2018.12.31-ний өдрийн хооронд олон улсад хийсэн худалдан авалтын үнийн дүнгийн 10%-ийн буцаан олголт 2019.01.08-ны өдрийн дотор, 2019.01.01-2019.01.31-ний өдрийн хооронд олон улсад хийсэн худалдан авалтын үнийн дүнгийн 10%-ийн буцаан олголт 2019.02.08-ны өдрийн дотор, 2019.02.01-2019.02.28-ны өдрийн хооронд олон улсад хийсэн худалдан авалтын үнийн дүнгийн 10%-ийн буцаан олголт 2019.03.08-ны өдрийн дотор таны ХААН Банкны дансанд автоматаар орно. 

Хэрэв харилцагч та туузан ЮнионПэй карт ашигладаг бол 2018.12.31-ний өдрийг дуустал хугацаанд EMV чиптэй болгон үнэгүй солиулан авах боломжтой. Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж харна уу.

Харилцагч та олон улсад зорчих гэж байгаа бол дэлхийн 31 орны 30,000 гаруй худалдаа үйлчилгээний байгууллагаар ЮнионПэй картаа ашиглан 30% хүртэлх хөнгөлөлттэй үнээр үйлчлүүлэх боломжтой гэдгийг дуулгая. Хөнгөлөлттэй байгууллагын жагсаалттай ЭНД дарж танилцана уу.

*Нэг сарын буцаан олголтын дээд хэмжээ 500,000 төгрөг

Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.