1
Хэмжээг тодорхойлох
Та хамгийн түрүүнд хөхнийхөө хэмжээг зөв тодорхойлж өөрт тохирсон размертай хөхөвч сонгох хэрэгтэй. Үүний тулд та цээжний тойрог болон хөхний аяганы тойргоо хэмжиж үзээд харьцуулалт хийн зөв хэмжээгээ олоорой. Гэхдээ хөхний даруулга сонгоход зөвхөн хэмжээнээс гадна таны хөх ямар хэлбэртэй байгааг ч анхаарах хэрэгтэй. Зөв хэмжээгээ олохын тулд хөхөвчийг майк юм уу цамцныхаа гадуур зүүж үзээд мэдэж болно.
2
Өнгө сонгох
Өнгө харшиж өмсөх тусгай загварын хувцас биш л бол хөхний даруулга нь цамц, даашинз зэрэг гадуур хувцас мөн бусад дотуур хувцастайгаа өнгө дагуу байвал зүгээр.
3
Хэзээ хаана өмсөхөө тооц
Мэдээж хаана юу хийх гэж байгаагаас шалтгаалан ямар хөхний даруулга зүүх вэ гэдгээ тооцох хэрэгтэй. Их хөдөлгөөн хийх гэж байгаа бол хөдөлгөөндөө саад болохооргүй хатуулга багатай хөхөвч сонговол зүгээр. Харин элдэв арга хэмжээнд явах гэж байгаа бол аль болох хээгүй, цулгуй хөхөвч сонгох хэрэгтэй.
4
Хувцастай тохируулах
- Урт, нарийхан мөртэй, жижиг аягатай хөхөвчийг задгай энгэртэй сул цамц, даашинзны дотор зүүнэ. Жижиг, дунд зэргийн хөхтэй хүнд зохиомжтой.
- Нарийхан мөртэй хувцас өмссөн үед хөхөвчнийхөө мөрийг давхцуулж харагдуулж болохгүй. Тиймээс мөргүй хөхөвч зүүх хэрэгтэй.
- Хоолойтой цамцан дотуур торгон материалтай, том аягатай хөхөвч зүүвэл хөх илүү том харагдана.
- Харин сул загвартай цамц болон ноосон цамцан дотуур аль болох хатуулга, порлонгүй даруулга зүүвэл зүгээр.
5
Материал
Хөхний даруулга нь цэвэр даавуун материалтай байх нь хамгийн зөв сонголт юм. Харин нейлон материалтай дотуур хувцас сонговол чийг татах, арьсыг үрэвсүүлэх, бохирдох зэрэг олон сөрөг үр дагавартай байдаг. Харин торон хөхний даруулганы тухайд байнга өмсөх нь мөн л тийм ч зөв зүйл биш юм.
Яагаад заавал даавуун материалтай хөхний даруулга чухал вэ? Учир нь бидний бие мах бод, арьсанд бүхэлд нь агаар хэрэгтэйн адил эмэгтэй хүний цээж хэсэгт ч мөн амьсгалах агаар хэрэгтэй. Тиймээс агаарын солилцоо чөлөөтэй явагддаг учир даавуун дотуур хувцас хамгийн зөв сонголт болж чадна.