Хосуудын хайр хөрж байгааг илэрхийлэх 8 шинж тэмдэг

Сэтгэл судлаачид хосуудын харилцааны тал дээр маш олон судалгаа хийж олон баримт гаргасан байдаг. Харин энэхүү баримт дээр үндэслэж хосуудын харилцааг хэр удаан үргэлжлэхийг нарийн тогтоох боломжтой гэнэ. Ингээд танд тун удахгүй сүйрэх магадлалтай харилцааг түрүүлж мэдрэх 8 аргыг хүргэж байна.

Хосуудын хайр хөрж байгааг илэрхийлэх 8 шинж тэмдэг

1 Түүний зурваст удаан бодож байж хариулт өгдөг

Дөнгөж эхэлж буй харилцаанд аливаа хүмүүс нэг нэгэндээ таалагдахгүй байх вий гэсэндээ бичиж буй зүйлээ бодох нь энгийн л үзэгдэл. Гэвч удаан үерхсэн хэрнээ ямар нэг асуултын хариуг удаан бодох шаардлага гарч л байгаа бол энэ харилцаа удаан тогтох нь юу л бол. 

Учир нь та одоо ч гэсэн түүнд ухаангүй, бодлогогүй мэт санагдах вий гэж айдаг бололтой. Гэхдээ өөрийн бодлыг хэлэхээс айх хэрэггүй. Юу гэж бодох бол гэсэн айдасгүйгээр бодол санаагаа шууд илэрхийлэх нь харилцаа бат бөх байхын нэгэн илрэл юм.

Түүний зурваст удаан бодож байж хариулт өгдөг

2 Гомдоллосныхоо дараа уучлалт гуйх

Заримдаа та хайртдаа ажил дээрээ болсон маргааныг бараг л өөрөөс нь болсон мэтээр бухимдан ярьдаг уу? Тэгээд тайвширсныхаа дараа арай хэтрүүлчихсэн юм биш байгаа гэж боддог л биз дээ.

Гэхдээ ингэж бодох хэрэггүй. Хэрвээ тэр танд хайртай л бол таныг яагаад тэгж бухимдсаныг ойлгож л байгаа. Тайвшруулах аргаа ч мэдэж байх ёстой. Тиймээс хэрэв та тэгж бухимдсандаа санаа зовиносон байдалтай байгаад л байвал та хоёрын харилцаанд асуудал байна л гэсэн үг юм.

Гомдоллосныхоо дараа уучлалт гуйх

3 Яах гээд байгаа нь мэдэгдэхгүй харилцаа

Бүхий л харилцаанд харилцан хариуцлага гэж байх хэрэгтэй. Хэрвээ та хайртынхаа өмнө ямар хариуцлага хүлээж байгаагаа мэдэхгүй байгаа бол энэ нь та хоёр ямар харилцаатай болохоо тогтоож чадаагүйтэй холбоотой гэсэн үг. Зарим хүмүүс зүгээр л болзооныхоо шатанд үерхэж байна гэж андуурах нь бий.

Яах гээд байгаа нь мэдэгдэхгүй харилцаа

4 Харилцааныхаа талаар ярихаасаа айдаг

Энэ нь дээрх ойлголттой салшгүй холбоотой юм. Та түүнийг өөрийн найз залуу эсвэл найз бүсгүй гэж бодож байтал тэр таныг энгийн найз мэтээр бодож байж болох юм. Тиймээс зориг гаргаж ямар харилцаатай болох талаараа сайн ярилцаарай. Ингэж чадвал эцэст нь та ирээдүйгүй харилцаанд цаг заваа үрэх хэрэггүй болно. 

Харилцааныхаа талаар ярихаасаа айдаг

5 Бие биедээ цаг гаргахгүй байх

Ажил, хичээл, найз нөхөд бас сонирхол. Хэрвээ тэр эдгээр бүх зүйлийг танаас илүүд үзэж байвал та хоёрын харилцаа удаан үргэлжлэхгүй гэдэгт итгэлтэй байж болно. Хүн хэдий завгүй байсан ч хайрттайгаа өнгөрүүлэх багахан цагийг гаргаж чаддаг байх хэрэгтэй. Энэ асуудлыг ярилцаж шийдвэрлэх боломжгүй байдаг тул та "Энэ хүн надад хэрэгтэй юу?" гэдэг асуултыг өөрөөсөө асуугаад үзээрэй. Хэрвээ "үгүй" гэсэн хариултыг өгсөн бол эртхэн холбоогоо таслах нь зүйтэй.

Бие биедээ цаг гаргахгүй байх

6 Таны асуудал бол зөвхөн таны л асуудал

Хэрвээ хамтрагч тань таныг дэмжиж, таныг ойлгодоггүй бол энэ харилцаа тийм ч төгс харилцаа биш юм. Та өөрийн хамтрагчтайгаа аз жаргал, уйтгар гуниг гээд бүхий л зүйлээ хуваалцаж харин тэр таныг дэмжих хэрэгтэй.

Таны асуудал бол зөвхөн таны л асуудал

7 Түүний ирээдүйн төлөвлөгөөг мэдэхгүй

Хамтын ирээдүйнхээ талаар ярихыг хүсэхгүй л байгаа бол та хоёрын харилцаанд ямар нэг зүйл буруу байна гэдгийг мэдрэх л хэрэгтэй. Түүний ирээдүйн төлөвлөгөөг мэдэхгүй байна гэдэг нь та тухайн хүнээ огт мэдэхгүй байгаатай адил ойлголт юм. Магадгүй тэр гадаадад ажиллах хүсэлтэй ч байж болох юм. Гэтэл та гэр бүл, үр хүүхдийн талаар мөрөөдөж байх жишээтэй. Тиймээс ирээдүйнхээ талаар илэн далангүй ярилцах нь зүйтэй.

Түүний ирээдүйн төлөвлөгөөг мэдэхгүй

8 Та ганцаарддаг

Та хэн нэгэнтэй хосын харилцаанд байгаа хэрнээ ганцаардаж байна уу? Хэрвээ хамтрагч тань таныг ойлгодоггүй, таныг дэмждэггүй, тантай хамт цагийг өнгөрүүлдэггүй бол энэ харилцаанд ямар нэг зүйл буруу байгааг ойлгох хэрэгтэй.

Юун түрүүнд энэ төрлийн харилцаа танд хэрэгтэй эсэхийг өөрөөсөө асууж, хэрвээ хэрэгтэй бол хамтрагчтайгаа сайн ярилцаад үзээрэй. Магадгүй сэтгэл судлаач дээр ч очих хэрэгтэй байж болох юм.

Хэрэв ганцаардах мэдрэмж төрж байгаа хэрнээ ямар ч арга хэмжээ авахгүй орхивол тун удахгүй та жинхэнээсээ ганцаардах болно. 

Та ганцаарддаг

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()