Кэйт Мидлтоний дэгжин хувцасладаг нууц аргууд

Английн Хатан хааны гэр бүлийн гишүүн болсон тохиолдолд ямар ч хүн ордны дүрмийг дагах ёстой байдаг. Ширээний соёл, алхах, суух урлаг гэх мэт олон дүрэмд суралцдаг ч үүнээс хамгийн түгээмэл алдаа гаргах магадлал нь хувцсаа зөв сонгох юм. Хатан хааны гэр бүлийнхэн энгэр, мөр, гуяа гаргасан задгай эсвэл гэрэлтдэг хувцас өмсөж болдоггүй билээ. Харин Кембрижийн гүнгийн авхай Кэйт Мидлтон (Kate Middleton) маш дэгжин хэрнээ дүрэм зөрчсөн хувцсыг ч ордны дүрэмд тааруулан өмсөж чаддагаараа алдартай юм. Ингээд түүний зааварлаг төрх байдлыг хамтдаа сонирхъё.

Кэйт Мидлтоний дэгжин хувцасладаг нууц аргууд

1 Гэрэлтсэн хувцас

Кэйт  Мидлтон "Erdem" брэндийн гэрэлтсэн загвартай хавар зуны даашинзыг ихэд донжтой өмсжээ. Тэрээр даашинзынхаа доор цагаан даашинз давхар өмссөнөөр дээрх асуудлыг шийдсэн байна.

Гэрэлтсэн хувцас

2 Пальтог бүсгүй өмссөнөөр илүү энгийн хэрнээ дээдсийн мэт харагдана

Хэрвээ Кэйт Мидлтон дээрх хувцасны бүс болон давхар оруулгыг хасаагүй бол энэ нь түүнийг их замбараагүй харагдуулах байсан юм.

Пальтог бүсгүй өмссөнөөр илүү энгийн хэрнээ дээдсийн мэт харагдана

3 Цээж нэвт харагддаг даашинз

2016 оны дөрөвдүгээр сард Кэйт Мидлтон Энэтхэг улсад айлчлахдаа тод ногоон өнгийн даашинз өмссөн юм. Гэхдээ түүний өмссөн энэ хувцас угтаа бол ихэд задгай мөн тачаангуй ажээ. Харин Гүнгийн авхай даашинзыг давхар оруулгатай болгон өмсжээ.

Цээж нэвт харагддаг даашинз

4 Богинохон даашинз

Дээр дурдсанчлан Хааны ордны гишүүд хэт богинохон буюу гуяар татсан хувцас огтхон ч өмсөж болдоггүй билээ. Харин Кэйт Мидлтон дээр харагдах зааварлаг, богино даашинзыг "под" нэмж ихэд хээнцэр болгон хувиргасныг та харж байна.

Богинохон даашинз

5 Торгон даашинз

Доорх зураг дээр харагдаж байгаа цагаан даашинз бүсгүйн биеийн галбирыг ихэд тодотгосон байна. Харин Кэйт Мидлтон олны нүдийг хужирласан ижил загварын номин ногоон өнгийн даашинз сонгон, энгэрийг нь ялимгүй халхлан оёжээ.

Торгон даашинз

6 Жирэмсэн бүсгүйн даашинз

Хэдий энэ даашинз харьцангуй урт хэдий ч жирэмсэн бүсгүй өмсөхөд нэн тохиромжгүй харагдах юм. Харин Кэйт Мидлтон энэхүү даашинзыг тусгайлан урт загвартай болгон захиалгаар хийлгэж өмсжээ.

Жирэмсэн бүсгүйн даашинз

7 Өвдгөөс дээгүүр урттай даашинз

Меган Маркл (Meghan Markle)-ыг бодвол Кэйт Мидлтон хааны ордны дүрмийг чанд баримталдаг. Ердөө "Alexander McQueen" брэндэд дээрх даашинзыг ялимгүй урт болгон урлахыг л хүсэхэд хангалттай.

Өвдгөөс дээгүүр урттай даашинз

8 Гэдэс гарсан даашинз

Маш тансаг, ихэмсэг харагдуулах энэхүү Кэйт Мидлтоний даашинз яг үнэндээ тачаангуй байхаар зориулагдсаныг хэн мэдэх билээ? Гэдэс баг зэрэг гарч, мөр харагдуулсан энэ хувцсыг хааны ордны дүрэмд тохируулан өмсөхөд ердөө бүс болон урт үс л хангалттай ажээ.

Гэдэс гарсан даашинз

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()