Аяга хэрхэн барьж байгаагаар тань шинжье! /Сонжоо/

Хүний үйл хөдлөл нь тухайн үеийн сэтгэл санааны нөхцөл байдлыг илтгэдэгтэй адил зуршил гэдэг зүйл хувь хүний сэтгэл зүйн ерөнхий хэв шинжтэй салшгүй холбоотой байдаг. Иймд хүний байнга давтсаар зуршчихсан үйл хөдлөл тухайн хүний зан чанарыг харуулдаг гэж үзэж болно. Жишээлбэл хүнийг сэнжтэй аяга хэрхэн барьж байгааг нь ажигласнаар түүний ямар хүн болохыг гадарлах боломжтой аж. Та өөрийгөө эсвэл бусдыг цай, кофе ууж байх үед нь нэг ажиглаад үзээрэй. Аягаа хэрхэн барьж байгаа нь тухайн хүний талаар олон зүйл хэлж өгөх болно.

Аяга хэрхэн барьж байгаагаар тань шинжье! /Сонжоо/
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Чигчий хуруугаа өргөж барьж байвал:

Та бол төрөлхийн удирдагч. Өөртөө итгэлтэй, амьдралд юу хэрэгтэйг мэддэг, зөвхөн сайныг л сонгодог. Ийм учраас та аливаа удирдан зохицуулах албыг сайн гүйцэтгэж, яаралтай нөхцөл байдалд зөв шийдвэр гаргаж чаддаг.  Мөн та сайхан ааштай, ямар ч хүнтэй учраа зөв ололцдог, найз нөхөд олонтой.

Харин таны хамгийн том сул тал бол нарциссизм буюу өөрийгөө хэт дөвийлгөх үзэл, зарим тохиолдолд өөртөө хэт итгэлтэй байдал. 

Чигчий хуруугаа өргөж барьж байвал:

2 Хоёр гараараа бөөцийлөх маягтай барьж байвал:

Та бол гайхалтай хамтрагч. Бусдын зовлонг ойлгодог, хүнийг сонсож чаддаг. Уян хатан, нээлттэй ааш араншингийнхаа ачаар та хамтрагч нартайгаа хэл амаа амархан ололцож, бүлгийн уур амьсгалыг дээшлүүлэх чадвартай. Мөн та нөхцөл байдлын өөрчлөлтөд амархан дасан зохицож чадна.

Харин танд гардаг асуудал гэвэл олон хүнтэй бус ганцаараа ажиллах явдал. Багийн ажиллагаанаас та эрч хүч авдаг учраас ганцаараа ажиллахад хүндрэл гарах магадлалтай.

Хоёр гараараа бөөцийлөх маягтай барьж байвал:

3 Бариулаас нь чанга атгаж барьдаг бол:

Та бол тайван амгалан бөгөөд хашир зангийн илэрхийлэл. Шударга бус явдлын хажуугаар зүгээр өнгөрдөггүй, сул доройг хамгаалахад байнга бэлэн байдаг. Таны дотор жирийн хүний адил бүхий л сэтгэл хөдлөл илрэх ч гаднаас тань хараад тэдгээрийг уншина гэж боломжгүй зүйл.

Та хүйтэн хөндий зантай учраас бусдаас тусгаарлагдах гээд байх хандлагатай. Тиймээс ядаж гэр бүл, найз нөхдийнхөө дунд илүү нээлттэй байж сэтгэл хөдлөлөө чөлөөтэй илэрхийлж байгаарай.

Бариулаас нь чанга атгаж барьдаг бол:

4 Ёроолоос нь барьдаг бол:

Та бол их болгоомжтой, хэрсүү хүн. Өөрийн үг, үйлдэлдээ хянуур хандаж, ямарваа асуудлыг логик талаас нь харж шийдвэрлэхийг эрмэлздэг. Хайр дурлалын асуудалд та зүрхийг биш тархийг чухалчилна. Ганцаараа байж чаддаггүй, ямар ч үед бусадтай хамт байхыг зорьдог. 

Сул тал гэвэл та алдаа гаргахаас айж, дотоод бодолдоо хэт захирагддаг тул олон боломж, тэдгээрээс үүдэх баяр хөөрийг цааш нь түлхдэг байх магадлалтай.

Ёроолоос нь барьдаг бол:

5 Нэг гараараа бариулаас нь, нөгөө гараараа түших маягтай барьдаг бол:

Та маш эмзэг мэдрэмтгий бөгөөд сэтгэлийн хөдөлгөөнтэй хүн. Бусдын үг, үйлдлийг ихээр тусгаж авдаг, тэдний ердийн хандлагад дургүйцэж байдаг. Таныг ойлгож, этгээд хачирхалтай байдалтай тань нийцдэг хүмүүс бол зөвхөн таны найзууд. Танд анхаарал халамж ихээр хэрэгтэй. 

Заримдаа таны энэ хэт мэдрэмтгий байдал бусдад таныг хүүхдэрхүү харагдуулах магадлалтай. 

Нэг гараараа бариулаас нь, нөгөө гараараа түших маягтай барьдаг бол:

6 Ирмэгээс нь барьдаг бол:

Та тав тухыг эрхэмлэдэг хүн. Үргэлж эрч хүчээ нөөцлөх байдалтай, жижиг асуудлуудад огт анхаарал хандуулдаггүй. Адал явдалтай тулгарахад үргэлж бэлэн, ядарч цуцдаггүй. Мөн та бол хараат бус байдлын амьд жишээ. 

Таныг хүндрэлтэй нөхцөл байдалд оруулж мэдэх ганц зүйл бол бодлогогүй, алсын хараагүй үйлдэл. 

Ирмэгээс нь барьдаг бол:

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()