1
Тэр хайртай бүсгүйгээ жаргалтай байлгахыг л хүснэ
Дурлалт бүсгүйгээ аз жаргалтай байлгахын тулд өөрийн чадах бүх зүйлээ зориулж байвал түүнийг жинхэнэ эр хүнд тооцоход буруутахгүй.
Эр хүнд заавал байх ёстой байгалиас заяасан чанар бол эсрэг хүйстнээ халамжилж, хамгаалах юм. Харин өнөөгийн нийгэмд ийм залуу тийм ч олон байхаа больжээ. Хэдий эхнэр нь ажил хийн мөнгө олдог байсан ч бүсгүй хүнийг аз жаргалтай байлгаж, бүх зүйлээс сэтгэл ханамж авахуулахын тулд бие сэтгэлээ дайчлах нь насанд хүрсэн эр хүний хэзээ ч умартах ёсгүй зүйл билээ.
2
Тэр өөртөө анхаарал тавина
Дурлалт хосууд бие биенийхээ дутууг гүйцээж байх нь зүйн хэрэг. Тиймдээ ч бүсгүйнхээ хийх ёстойг залуу нь хийж, залууд гарсан ажлыг бүсгүй нь амжуулж өгч байх хэрэгтэй. Шалтгаан нь ердөө хосууд нэгэндээ анхаарал хандуулж, тусалж дэмжинэ гэдэг хайрын хамгийн том илэрхийлэл болохоор тэр.
Гэхдээ эр хүн наад зах нь ядаж хувцсаа өөрөө угаачихдаг байх, цахилгааны мөнгөө өөрөө хянадаг байх хэрэгтэй бөгөөд насанд хүрсэн эр хүн өөрөө өөртөө үйлчлэгч, асрагч, тогооч нь байж чаддаг байх ёстой.
3
Тэр өөрийгөө цаашид байнга өсөж дэвжих ёстой гэдгээ ухамсарлана
Нас биед хүрлээ гээд сурч боловсрохоо зогсооно гэдэг жинхэнэ эр хүний хийх зүйл яав ч биш. Харин ч түүнд хувийн өсөлт, ажлын карьер, ирээдүйн амжилт маш чухал болж эхэлдэг. Түүнчлэн тэр өөртөө болон гэр бүлдээ ихийг бүтээж өгөхийг хүсэж эхэлнэ.
4
Тэр аливаа зүйлд эрүүл саруулаар хандана
Тэр амьдралд тохиох саад тотгор, бусдын нөлөөнд бууж өгдөггүй. Гэхдээ эрсдэлтэй зүйлээр тоглодоггүй. Уудаг, гэхдээ согттолоо уудаггүй. Сайхан бүсгүйг харж биширдэг, гэхдээ амьдрал, кино хоёр өөр гэдгийг ялгаж салгадаг.
Нэг үгээр хэлбэл насанд хүрсэн эр аливаа хүнээс эсвэл аливаа юмнаас хараат бус байх ёстой.
5
Тэр хэнтэй яаж харьцахаа мэднэ
Мэдээжийн хэрэг эр хүн уурлаж болно оо. Гэхдээ яаж ч уурласан бүсгүй хүнийг айлгаж, зовоох хэмжээнд хүргэж болохгүй. Төлөвшсөн эр өөрийн сэтгэл хөдлөлөө хянаж чаддаг.
Мөн тэр юу ярих, яаж ярихаа мэддэг бөгөөд асуудлыг хэлцлээр зохицуулах чадвартай байдаг.
6
Тэр хийх ёстой зүйлээ мэднэ
Түүний юу бодож, санаж байгааг тааварлах шаардлага бүсгүй хүнд гарахгүй. Учир нь жинхэнэ эр хүн бодлоо үйл хөдлөлөөрөө илэрхийлэх чадвартай байдаг.
Ирээдүйгээ төлөвлөж ярихаас тэр болгоомжлохгүй. Зөвхөн яриад байхгүй тэр хийж бүтээнэ.
7
Тэр харамч биш
Тэр хайртай хүнээсээ өөрийн цаг, мөнгөө харамлахгүй. Гэхдээ заавал өгч байх ёстой мэт сэтгэгдэл түүндээ төрүүлэхгүйгээр зохицуулах чадвартай байдаг.
Ресторанд хамт зоог барих, гадуур хамт зугаалах эсвэл жижиг бэлэг авч өгөхөд тэр хэзээ ч гар татахгүй.
8
Тэр хайр дурлалын тал дээр туршлагатай
Найз нөхөд, гэр бүл, дурлалт хосын харилцаа бол цаг улирах тусам үнэ цэнэтэй болдог зүйл юм. Тиймээс жинхэнэ эр хүн хүнийг хайрлах болон хүнээр хайрлуулахад суралцсан байх ёстой.
Дурлалын асуудлын туршлагыг дагаад нийгмийн чадвар, харилцааны чадвар, зөрчлийг арилгах, буулт хийх чадвар бас нэмэгдэж байдаг.
9
Тэр харддаггүй, өөрийн эрхээр байлгадаггүй
Амьд хүнийг өмчилж болдоггүй гэдгийг тэр мэднэ. Тиймээс хайртай бүсгүйгээ өөрийн өмч хөрөнгө мэт байлгахыг хүсдэггүй.
Бүсгүй хүнд өөрийн гэсэн хувийн амьдрал гэж бий, тэрийг нь удирдах хэрэггүй гэдгийг тэр ухамсарлаж чаддаг. Таныг өөр залуутай ярилцаж байхыг харсан ч тэр заавал учир шалтгааныг нь тайлбарлуулах гэж зүтгэхгүй.
10
Тэр хэцүү үед түшиг болж чадна
Бүсгүй хүнд хэцүү зүйл тохиолдоход хажууд нь заавал хэн нэгэн байх хэрэгтэй гэдгийг тэр мэднэ. Жаргалтай, зовлонтой бүхий л мөчийг тань хуваалцах болно.
Мөн тэр бүсгүй хүний зан ааш үргэлж солигдож байдгийг мэдэх учир таны хүсэж байгаа зүйлийг ойлгож, анхаарал хандуулж чадах болно.