1. Хувийн орон зай
Харилцааны энэ хандлага нь ихэвчлэн хамтран амьдраад удаагүй байгаа шинэхэн хосуудын дунд гардаг бөгөөд магадгүй энэ нь тэдэнд эхэндээ хөгжилтэй санагдаж байж болох юм. Гэтэл эхнэр нь бүх зүйлд нь оролцдог эрчүүд ирээдүйд бие дааж шийдвэр гаргах чадваргүй болж байдгийг бид төдийлөн анзаараад байдаггүй.
Эмэгтэйчүүд байгалиасаа илүү нийгэмшсэн харилцаа хүсдэг буюу ямар нэг хүнтэй хамт байхдаа илүү аз жаргалтай байдаг бол эрчүүд хувийн орон зайгаа мэдэрч, хааяа нэг ганцаараа байхыг хүсдэг учраас хосууд бие биенийхээ бодол санааг мэдэрч, хувийн орон зайд нь хэт халдах хэрэггүй.
2. Биеэ зэвсэг мэт ашиглах
Өөрийн биеийг ашиглан хүссэн залуугаа өөрийн болгоно гэдэг тийм ч зөв арга биш. Хэдийгээр эрчүүд сайхан бүсгүйд дуртай ч хэсэг хугацааны дараа тэд таны гадаад төрхийг бус, дотоод сэтгэлийг харж эхлэх болно.
Мөн сексийн тал дээр хориг тавьж эхлэх нь эрэгтэй хүнд олон зүйлийг хүндээр тусгаж авахад хүргэдэг учир дотно харилцаанд ормооргүй байгаа шалтгаанаа үнэнээр нь хэлж байх хэрэгтэй.
3. Хүүхдэрхүү зан
Эмэгтэйчүүд заримдаа зөвхөн тэжээвэр амьтныхаа тухай хэдэн цаг ч хамаагүй ярьдаг. Гэтэл ихэнх эрчүүд сэтгэл хөдлөлөө хянаж чаддаг, аливаа зүйлд нухацтай ханддаг бүсгүйчүүдэд дуртай байдаг гэнэ. Тиймээс хамтрагчийнхаа хариу үйлдлийг харж байгаад яриагаа үргэлжлүүлэх эсэхээ шийдвэрлэх нь зүйтэй.
4. Тойруулж ярих
Бүсгүйчүүд ямар нэгэн зүйлийг шууд хэлж чадахгүй болсон үедээ нууцлагаар, тойруу замаар тайлбарлаж эхэлдэг. Гэвч энэ нь сайн зүйлд хүргэхгүй л болов уу. Учир нь эрчүүд бүсгүйчүүдийн нууцлаг яриаг ойлгож огт чаддаггүй. Тийм учраас өөрийн үзэл бодол, хүслээ шууд товч бөгөөд тодорхой хэлсэн нь хамгийн тохиромжтой арга юм.
5. Ичимхий нэгэн болж жүжиглэх
Эмэгтэйчүүд хэн нэгэнд өөрийгөө хорвоогийн хамгийн даруухан нэгэн мэтээр ойлгуулах тийм ч хэцүү биш. Гэвч энэ жүжиглэлтийг хэтрүүлэх хэрэггүй. Эрчүүд даруухан, ичимхий эмэгтэйчүүдэд дуртай байдаг ч таныг ичимхий мэт жүжиглэж байгааг анзаарвал ихээхэн сэтгэл гонсгор хоцрох болно.
6. Аюултай асуулт асуух
“Би жин нэмчихлээ. Тарган харагдаж байна уу?”, “Энэ даашинз Цэцэгээд илүү зохиж байсан уу?” гэх мэт асуултыг эрчүүдээс хэзээ ч асуух хэрэггүй. Учир нь тэд энэ төрлийн асуултад юу гэж хариулахаа мэдэлгүй маш их сандардаг бөгөөд “Чи хамгийн үзэсгэлэнтэй нь” гэж хэлсэн ч таны сэтгэл ханалгүй дахин гомдоллож эхэлнэ гэдгийг мэдэж байдаг. Ингээд та хоёрын хооронд асуудал үүсэх болно.
7. Сэтгүүлийн нүүрэн дээрх эмэгтэй шиг болох гэж хичээх
Энэ бол бүхэлдээ эмэгтэйчүүдийн нүүр будалтын тухай юм. Учир нь бүсгүйчүүд цаг үргэлж төгс төгөлдөр лүү тэмүүлж байдгаасаа болоод хэтэрхий хиймэл болж эхэлдэг. Түүнчлэн нүүрээ хэрхэн будсанаар нь тухайн хүнийг илэрхийлэх боломжтой.
- Нүүрээ бага буддаг, аль эсвэл натурал харагдахуйц будалт хийдэг бүсгүйчүүд өөртөө сэтгэл хангалуун байж, бусадтай нээлттэй харилцдаг.
-Харин хэт их будаг хэрэглэх нь тухайн хүнийг илүү нууцлаг, өөртөө итгэлгүй харагдуулдаг байна.
8. Ов мэх ашиглах
Эхний удаад таны заль үйлчлэх хэдий ч дараа дараагийн удаа дахин хууртагдах нь юу л бол. Овсгоотой, сэргэлэн бүсгүйчүүд нэлээд ухаалаг байдаг ч эрчүүд ийм эмэгтэйчүүдээс зайгаа барихыг хичээдэг. Тиймээс анхнаасаа л өөрийн хүслийг ямар нэгэн заль мэх ашиглахгүйгээр шууд хэлэх хэрэгтэй. Энэ нь энгийн бөгөөд хамгийн хялбар, бас зөв арга байх болно.
9. Хэлээгүй зүйлийг нь хийлгэх
Эмэгтэйчүүд нөхрөө сонгохдоо тэдний халамж анхаарал, санхүүгийн чадамж, амьдралын ухаан, албан тушаал зэрэг олон зүйлд анхаарлаа хандуулдаг хэдий ч хүүхэдтэй болоход бэлэн эсэхийг нь огт анзааралгүй орхигдуулдаг. Тиймээс ямар нэгэн асуудалтай учрахгүйн тулд хүүхдийн тал дээр нэлээд сайн ярилцах хэрэгтэй.
10. Бусад эмэгтэйчүүдийг шүүмжлэх
Хэдий чинээ бусад эмэгтэйчүүдийг муулна төдий чинээ өөрийнхөө дутагдлыг хайртай хүндээ харуулах болно.
- Өөртөө итгэлгүй хүмүүс л шүүмжилдэг
- Атаархуу хүмүүс бусдыг шүүмжлэх дуртай байдаг
- Хохирогч болж бусдын сэтгэл санаанд нөлөөлөхийг хүссэн эрмэлзэлтэй нэгэн бусдыг муулдаг
11. Эмх замбараагүй байж, хувийн ариун цэврээ сахихгүй байх
Судалгаанаас харахад эрчүүд ч гэсэн гэр ахуй болон хувийн ариун цэвэртээ ихээхэн анхаарал хандуулдаг. Тиймээс эмх замбараагүй бүсгүйчүүд тэдний сэтгэлд нийцдэггүй аж.
12. Удирдах
Зарим бүсгүйчүүд ажил дээрээ ч амьдрал дээрээ ч удирдагч байх гэж хичээдэг нь эрчүүдийн дургүйцлийг ихээр төрүүлдэг. Учир нь эрчүүд байгалиасаа удирдагч байхад зориулагдсан хүмүүс учир аливаа асуудлыг өөрөө шийдвэрлэхийг хүсдэг. Хэрвээ энэ эрхийг нь түүнд олгохгүй бол тэр зүгээр л эхнэрийнхээ дагалдагч болно гэсэн үг.