1
Ятууны тахитай дэгдээхий
Ийм эрлийз шувуу гарган авах оролдлогыг олон орны эрдэмтэд нэг биш удаа хийж байжээ. Тэд ятууны тархинаас нэг хэсгийг аван гэрийн тахианы дэгдээхийд суулгасан байна. Ингээд үр дүнд нь нэгэн ер бусын эрлийз тахиа үүссэн бөгөөд нэг хэсэг нь ятуу шиг дуугарч байсан бол нөгөө хэсэг нь хачин авир гаргаж байжээ. Гэхдээ нэг их удалгүй бүгд үхсэн байна. Хэргийн учир нь тахианы бие организм нь ятууны саарал эсүүдийг гадны биет гэж үзэн хүчтэй эсэргүүцсэнтэй холбоотой байв. Учир нь ятууны тархи, тахианыхаас хамаагүй жижиг гэнэ.
2
Муурны умайд өчүүхэн хулсны баавгай
Эрдэмтэд 2009 онд молтогчин туулайны өндгөн эсийг аваад цөмд нь аварга том хулсны баавгайн ДНК суулгаж туршилт хийсэн байна. Хэдийгээр үр хөврөл хэвийн тогтож байсан ч харамсалтай нь туулайны умайд суулгах боломжгүй байсан юм. Ингээд генийн эрдэмтэд тээгч эхээр нь муурыг сонгон авчээ. Тээгч эх болох боломжтой 21 муур байсны ердөө 2 нь л өвөрмөц хулсны байвгаан үр хөврөлийг суулгах чадамжтай байсан юм. Ингээд тэдэнд үр хөврөлийг суулгасан ч муурнууд төд удалгүй уушгины үрэвслээс болж үхсэн байна.
3
Бахыг шанаган хорхойтой эвцэлдүүлэх
Ердийн сиамын ихрүүд нэг л генээс мэндэлдэг. Харин 1979 онд эрдэмтэд хоёр өөр төрлийн мэлхийг эвцэлдүүлэн ижил биш ер бусын амьтан гаргаж авахаар шийдсэн байна.
Гэвч туршилт дөнгөж эхэлмэгц нэгэн бэрхшээл тулгарсан нь бах мэлхий байнга усанд байх шаардлагатай, харин энгийн мэлхий хоёр нутагтан учраас агаар амьсгалах хэрэгтэй болсон явдал байв. Ингээд бах энгийн мэлхийний эрлийзүүдийн хагас нь өөрсдөө үхсэн бол үлдсэнийг нь эрдэмтэд өрөвдөн унтуулахад хүрснээр энэ туршилт өндөрлөжээ.
4
Нугасан яст мэлхий
Яст мэлхий, нугас хоёр нэг өвгөөс гаралтай гэдгийг та мэдэх үү. Бүр үлэг гүрвэлүүд бий болоогүй байхад, 255 сая жилийн өмнө тэдний хамгийн сүүлийн өвөг амьдарч байсан гэх таамаг байдаг. Үүнээс үүдэн эрдэмтэд 2013 онд нугасны өндгөн эсэд яст мэлхийн хөврөл суулгахаар шийдсэн юм. Ингээд туршилт ч амжилттай болж эрлийз зулзага төрсөн бөгөөд ердийн л яст мэхийний зулзага шиг харагдаж байжээ. Харин эрдэмтэд нарийвчилсан шинжилгээ хийж яст мэлхийний элэг болон бусад эрхтнүүдэд нугасны эд эс, байгааг олж илрүүлжээ. Гэхдээ генийн 99,9 хувь нь яст мэлхий байсан учраас тэр амьтан яст мэлхий чигээрээ үлдсэн байна.
5
Туулайн хэвлий дэх хонь
Эрдэмтдэд 1962 онд энэхүү аймшигт санаа төрж молтогчин туулайг хонины тээгч эх болгохоор шийджээ. Ингэснээр тэд биоматериалыг нэг тивээс нөгөө тив рүү тээвэрлэхэд хялбар болно гэж тооцоолсон байна. Учир нь хонины үр хөврөлийг туулайнд суулгаад Англиас Өмнөд Африк хүргэхэд ширхгийг нь ердөө найман доллараар хүргэж байжээ. Ингээд тэнд аюулгүй очсоны дараа үр хөврөлийг эргүүлэн хонинд суулгаж төл гарган авна хэмээн төлөвлөсөн байна. Туршилтын явцад хурга гарах нь гарчээ. Харамсалтай нь хургануудыг тээж байсан туулайнууд эмгэнэлтэйгээр үхэж, тэднийг унтуулан шатаасан байна.
6
Шүдтэй тахиа
Өнөөгийн тахиа шувууны өвөг дээдэс болох хэвлээр явагчид бүр 70-80 сая жилийн өмнө шүдтэй байсан гэнэ. Ингээд эрдэмтэд 2003 онд дэгдээхийн эс, үр хөврөлийг хурц шүдтэйгээр нь хулганын хэвлийд суулгаж туршсан байна. Үнэхээр ч шүдтэй дэгдээхий төржээ.
7
Ямаа, янгир хоёр
Янгир, бэлчээрийн ямаа хоёрыг эрлийзжүүлэх боломжгүй гэдгийг эрдэмтэд мэддэг ч 1999 онд арай өөрөөр туршиж үзэхээр шийдсэн байна. Ингээд эсийн аргаар эрлийзжүүлсэн үр хөврөлийг хээлтэй ямаанд суулгасан юм. Ямаа ч ихэр ишигнүүдээ хэвийн тээж байлаа. Гэтэл ямааны ишиг янгирынхаас эрт бойжин түрүүлж төрсөн бөгөөд янгирын ишиг дутуу төржээ. Ингээд түүнийг амьдруулахын тулд эмнэлгийн тусламж хэрэгтэй болсон байна.
8
Харх, хулганы эрлийз
Эрдэмтдийн хийж буй хэрцгий туршилтуудад маш олон хүн дургүйцлээ илэрхийлдэг. Гэхдээ энэ бол зүгээр л сониуч зандаа хөтлөгдсөн хэрэг биш, хүн төрөлхтний тусын тулд хийж байгаа ажил гэдгийг бас бодох л асуудал.
Эрдэмтэд хүнд шилжүүлэн суулгах боломжтой эд эрхтнүүдийг амьтан дээр төлжүүлэн гаргаж авч болох эсэхийг мэдэхийн тулд хүнтэй төстэй бие организмтай амьтад дээр туршилт явуулжээ. Ингээд тэд 2010 онд хүний нойр булчирхайг ургуулан төлжүүлэхээр хулганы үр хөврөл бий болгож, үүнийгээ хархны хэвлийд суулгасан байна. Үнэхээр ч дутаж байгаа эрхтнээ гарган авч чадсан ч биеийн бусад хэсэг, эрхтнийг бий болгох явц нь бүтээгүй байна. Ийн гаргаж авсан эрхтнийг хулганых ч, хархных ч гэж нэрлэж болохгүй байгаа гэнэ.
9
Ургамалан загас
Эрдэмтэд 2011 оноос эхлэн нарны гэрэл, нүүрс хүчлээр амьсгалж "ургадаг" загас бүтээхээр шийджээ. Үүний тулд түрстэй загасанд фотосинтезийн замаар тэжээгддэг "Synechococcus elongate" гэдэг бактери суулгасан байна. Ингээд бүх явц хэвийн үргэлжилж байсан ч 12 хоногийн дараа өнгөгүй байх ёстой пигмент хар өнгөтэй болсноор нарны гэрлээс тусгаарлагдаж, хооллох боломжгүй болгосон байна.
10
Хулганын нүдэн дэх үр хөврөл
Энэ бол аймшигтай туршилт. Учир нь нүд, умай хоёрт ижил төстэй юу ч байхгүй. Гэсэн ч эрдэмтэд 1947 онд нүд нь үр хөврөл төлжих эхийн хэвлийн үүргийг богино хугацаагаар ч болтугай гүйцэтгэж болохыг туршилтынхаа явцад олж чаджээ. Тэд хулганын өндгөн эсэд төлжиж байсан үр хөврөлийг нүдэнд нь суулгахад үр хөврөл хэвийн төлжиж байгаа нь ажиглагдсан байна. Гэтэл үр хөврөл өсөх тутам хулганы нүд гоожиж, хуурайшин аймшигт шарх болж хувирсан юм. Эрдэмтэд эндээс үр хөврөл эр, эм хулганын нүдэнд адилхан хэвийн амьдарч төлжих боломжтой гэсэн дүгнэлт хийжээ.