Хосууд ганц бие найзынхаа зөвлөгөөг сонсож болохгүй 10 шалтгаан!

Аз жаргалтай амьдрахын тулд өөрийн аз жаргалын талаар хүн бүрт хэлэх шаардлагагүй. Түүний хажуугаар бүх зовлонгоо ч яриад байх хэрэг байхгүй. Гэвч бидэнд заримдаа хувийн амьдралаа бусадтай хуваалцмаар санагдаж, найз нөхдөдөө асуудлаа ярих үе гардаг. Хэдийгээр найзын зөвлөгөө хэрэгтэй ч тэд таны амьдралыг өөр шиг тань мэдрээгүй учир өгсөн зөвлөгөө бүр нь үнэн байна гэж байхгүй. Тэр тусмаа хосуудын харилцаанд ганц бие найзаасаа зөвлөгөө авах шиг буруу зүйл үгүй. Ийм учраас та найзуудынхаа өгсөн дараах зөвлөгөөнүүдэд бодолтой хандахыг хичээгээрэй. 

Хосууд ганц бие найзынхаа зөвлөгөөг сонсож болохгүй 10 шалтгаан!

1 Найз залуудаа асуудлаа ярих хэрэггүй. Найзууддаа түрүүлж хэлж бай...

Хэрэв та хоёрын харилцаанд ямар нэгэн зүйл таалагдахгүй байвал шуудхан хамтрагчдаа хэлэх нь зүйтэй. Юу ч болоогүй мэтээр бүх зүйлийг өнгөрөөж эцсийн мөчид найзууддаа ярих нь та хоёрын харилцаанд сөргөөр нөлөөлөх болно. Учир нь хосуудын харилцаанд хоорондоо ярилцаж сурах нь хамгийн чухал. 

Найз залуудаа асуудлаа ярих хэрэггүй. Найзууддаа түрүүлж хэлж бай...

2 Түүнээр хардуулах зүйл хий

Зарим бүсгүйчүүд найз залуугаараа хардуулснаар хамтрагчийнх нь харилцаа сэргэн, халамж нь нэмэгдэнэ гэж андуурдаг. Гэтэл үнэн хэрэгтээ өөрийн эмэгтэй нь бусадтай сээтгэнэхийг эрчүүд тэс өөрөөр хүлээж авдаг бөгөөд зарим тохиолдолд энэ нь та хоёрыг салалтад ч хүргэж болзошгүй. Тиймээс хардалт хайрын төрөл биш гэдгийг санаж эсрэгээрээ бие биенийхээ итгэлийг олж авахыг хичээгээрэй. 

Түүнээр хардуулах зүйл хий

3 Та хоёр яагаад төлбөрөө хувааж төлдөг юм бэ? Эрэгтэй хүн даах ёстой шүү дээ

Юун түрүүнд хэн ч, хэнд ч, юу ч өгөх шаардлагагүй. Учир нь хосууд өөр өөрийн гэсэн өвөрмөц зарчимтай учир хүн бүрийг адилтгах хэрэггүй. Ихэнхдээ залуучууд санаачилгаараа тооцоогоо хийдэг ч удаан хамт байсан хосуудын хувьд хэн боломжтой нь тооцоогоо хийх бол энгийн л үзэгдэл юм. 

Та хоёр яагаад төлбөрөө хувааж төлдөг юм бэ? Эрэгтэй хүн даах ёстой шүү дээ

4 Ганцаараа амьдарч байснаас түүнтэй байсан нь дээр

Харилцаа тань аз жаргалгүй байгаад байвал хамтрагчаа  орхиж чадах зоригтой байх хэрэгтэй. "Зодож л байг. Ууж л байг. Хайртай учраас зодож байна" гэж өөрийгөө битгий тайвшруулаарай. Харин түүний оронд "Энэ харилцаа надад юу өгч байна?" гэсэн асуултыг өөрөөсөө асуугаад үнэнчээр хариулаад үз. Хэрвээ та түүнгүйгээр аз жаргалтай байж чадна гэж үзэж байвал салсан нь дээр. 

Ганцаараа амьдарч байснаас түүнтэй байсан нь дээр

5 Та хоёр 4 жил болсон ч тэр чамд гэрлэх санал тавиагүй гэж үү?

Тийм ээ, учир нь сүүлийн үед залуус гэрлэх гэж яарахаа больсон. Учир нь тэд гэрлэлт гэх хариуцлагатай зүйлд өөрийгөө бэлдэхийг хүсдэг болжээ. Түүнчлэн гэрлэх санал тавихгүйгээр, гэрлэх ёслол хийхгүйгээр хамтдаа сайхан амьдарч байгаа хосууд олон бий. Тиймдээ ч судалгаанаас харахад гэр бүл батлуулж буй хосуудын тоо жил ирэх тусам буурч байгаа гэнэ.

Шийдвэрийг таны найз нөхөд биш та гаргадаг гэдгийг мартаж болохгүй. Хэрвээ таны найз залуу анхны алхмаа хийж чадахгүй байгаа бол та түүнтэй ярилцаж, төлөвлөгөөг нь сонсоорой.

Та хоёр 4 жил болсон ч тэр чамд гэрлэх санал тавиагүй гэж үү?

6 Тэр яагаад чамд үнэтэй бэлэг бэлэглэдэггүй юм бэ? Тэр харамч байхаа...

Зарим эмэгтэйчүүд өөрийнхөө зан араншингаас болж эрчүүдийн бэлэг бэлэглэх хүслийг нь унтраадаг. Учир нь залуугийнхаа бэлгийг нэг л удаа голоход тэд танд дахин бэлэг өгөх хүслээ бүрэн алддаг. Хэрэв бэлэг нь таалагдахгүй байвал бэлгийг нь бус харин найз залуугаа магтаж, түүний халамжтай болохыг ойлгуулах хэрэгтэй. Харин зарим эрчүүдийн хувьд тэдний өссөн орчинд хэн ч нэг нэгэндээ бэлэг бэлэглэж байгаагүй учир бага зэрэг романтик бус байх нь бий. Гэхдээ энэ тэдний буруу биш юм шүү.

Тэр яагаад чамд үнэтэй бэлэг бэлэглэдэггүй юм бэ? Тэр харамч байхаа...

7 Тэр чамаас дүү юм байна шүү дээ. Чамд дүү хүн хэрэгтэй гэж үү?

"Хайр сэтгэлд нас хамаагүй" гэж нэгэн алдартай зохиолч хэлсэн байдаг. Хүн бүр өөрийн гэсэн хувь тавилантай учир заавал тийм насны хүнтэй л гэр бүл болох ёстой гэсэн дүрэм байхгүй. Алдарт сэтгэл судлаач Виталий Сонькин хэлэхдээ: "Нас гэдэг пасспортон дээрх тоогоор тодорхойлогддоггүй бөгөөд харин амьдралын туршлагаар тодорхойлогддог" гэжээ. Нас бүрт өөрийн гэсэн сайн тал, муу тал бий.

Тэр чамаас дүү юм байна шүү дээ. Чамд дүү хүн хэрэгтэй гэж үү?

8 Тэр зугаалганд явж байхад чи яагаад гэртээ ганцаараа үлдэх ёстой гэж? Та хоёр амралтын өдрөө хамтдаа өнгөрүүлэх хэрэгтэй

Сэтгэл судлаачид хосууд нэг нэгэнтэйгээ үргэлж хамт байх нь тэднийг бусад хүмүүстэй харилцахад саад учруулдаг гэж үзжээ. Аливаа харилцаанд өөрөөрөө байж, хувийн орон зайгаа хадгалж үлдэх нь чухал. Тийм учраас найз нөхөд, гэр бүлийнхээ талаар мартаж зөвхөн нэг хүнийг бодох нь буруу юм. Заримдаа 1, 2 хоног эсвэл долоо хоног, нэг сараар хол байх нь та хоёрын харилцааг бат бөх болгоход тустай.

Тэр зугаалганд явж байхад чи яагаад гэртээ ганцаараа үлдэх ёстой гэж? Та хоёр амралтын өдрөө хамтдаа өнгөрүүлэх хэрэгтэй

9 Хүссэнээ авахын тулд хэрэлдсэн ч зүгээр...

Профессор Энн Кринг эмэгтэйчүүд сэтгэл хөдлөлөө эрчүүдээс илүү илэрхийлдэг гэж үзээд бүсгүйчүүд хүслээ биелүүлэхийн тулд эрэгтэй хүнийг гомдоож байгаагаа ч мэддэггүй гэжээ. Хэрвээ бүсгүй хүн байнга таалагдахгүй байгаа зүйлээ илэрхийлж, түүнээс илүү ихийг хүсээд байвал найз залуу нь хүслийг нь биелүүлж өгөх гэж хичээхийн оронд харин ч залхах болно. Сэтгэл хөдлөлөө хэт хүчтэй илэрхийлэхийн оронд аливаа асуудлыг тайван ярилцах хэрэгтэй.

Хүссэнээ авахын тулд хэрэлдсэн ч зүгээр...

10 Түүнд илүү амжилттай явж буй найзынхаа нөхрийн талаар хэл

Бүсгүйчүүд нөхрөө илүү амжилттай, санаачилгатай болгохын тулд бусдын нөхрийг сайлж, бусадтай харьцуулах нь элбэг байдаг. Харин энэ тохиолдолд эрчүүд өөрийгөө үнэлэхээ больж, өөртөө сэтгэл дундуур болдог байна. Ийнхүү үргэлж хэн нэгэнтэй харьцуулах үед залуус хөгжих ямар ч сонирхолгүй болдог аж.

Хайртай залуугаа байгаа чигээр нь хүлээж авах хэрэгтэй. Бусадтай харьцуулах талаар санасны ч хэрэггүй. Хэсэг хугацааны дараа найз залуу тань хэрхэн өөрчлөгдөж, хөгжиж байгааг та анзаарах болно.  

Түүнд илүү амжилттай явж буй найзынхаа нөхрийн талаар хэл

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()