1
Хүнээс дутахааргүй сэтгэдэг
"Alibaba Group"-ын зохион бүтээгчид хиймэл оюун ухаантай роботыг бүтээсэн бөгөөд тэрээр уншсан зүйлээ энгийн хүнээс илүү ойлгож байсан гэнэ. Робот Стэнфордын Их Сургуулийн “Википедиа” дээр үндэслэн гаргасан 100 мянган асуултад хариулсан байна. Асуултад хүн 82,3%-тай хариулсан бол робот 82,4%-тай хариулжээ.
Гэхдээ санаа зовох хэрэггүй. Ойрын жилүүдэд робот хүнийг орлохоор мэдлэгтэй болж чадахгүй. Харин хиймэл оюун ухааныг хайлтын систем дээр ашиглах бөгөөд хайлтын систем нь танд шаардлагатай мэдээллийг хайгаад зогсохгүй илүү хэрэгтэй гэсэн мэдээллийг гаргаж өгөх болно.
2
Робот эмч
Хятадын робот Сяо И (Xiaoyi — «жижиг эмч») эмчлэх эрхийн шалгалт өгсөн байна. Эхний удаад тэрээр шалгалтандаа тэнцээгүй ч хоёр дахь удаагаасаа тэнцэж чадсан юм. Анх шалгалт өгөхдөө тэр нийт 600 онооноос 100 оноог л авсан байна. Ийнхүү дахин шалгалтандаа бэлдэх явцдаа робот мянга мянган анагаахын ном, нийтлэлийг уншиж шалгалтаа амжилттай өгчээ.
Хэдий Сяо И жинхэнэ эмч нарыг орлож чадахгүй ч тэдний үнэнч туслах байж чадна. Мөн түүний тархинд их хэмжээний мэдээлэл хадгалагдаж үлдэнэ. Үүнээс гадна эмч робот оновчтой оношийг гаргахад тусалж, оюутнуудад хичээл орох болно.
3
Хүний нөөцийн ажлыг хийнэ
Орчин үед робот хүний нөөцийн ажлыг хийж, ажилд орохыг хүсэгчидтэй ярилцлага хийдэг болжээ. Эхний ээлжинд тэд ажилд орохыг хүсэгчдэд тэдний ажил үүргийн талаар тайлбарлаж анкет бөглөхөд нь тусалдаг аж.
Хэдийгээр роботод хуулийн дагуу ажилчдыг сонгох программыг суулгаж өгсөн боловч тэрээр эмэгтэйчүүдийг ялгаж эхэлсэн байна. Тэд эмэгтэйчүүдийн аливаа ажилд тохиромжгүй гэж үзжээ. Энэ явдал нь роботын сул тал байлаа.
Харин Калифорнид автоматжуулсан робот программ хангамжийн ажилтныг халсан байна. Хиймэл оюун ухааны алдаанаас болж программист гурван долоо хоногийн турш ажлаа хийж чадаагүй аж. Учир нь робот түүний ажилдаа нэвтрэх эрхийг хааж, зогсоол автомашинаа байрлуулах эрхийг нь хүртэл хасжээ.
4
Зураачдаас дутахааргүй зурдаг
Хиймэл оюун ухаантай роботууд хүнээс дутахааргүй зурдаг гэдгийг та мэдэх үү? "Roboart" үзэсгэлэн дээр "CloudPainter" багийн зураг түрүүлжээ. Энэ багийнхан зураг зурахад суралцах, дүн шинжилгээ хийх чадвартай роботыг бүтээсэн байна.
5
Хүмүүсийг залилдаг робот
Нао хэмээх андройдын зохион бүтээгчид 43 хэрэглэгчээс энэхүү роботыг салгахыг хүсжээ. Гэвч Нао өөрийн нууц зэвсгийг ашиглаж хэрэглэгчдэд: “Намайг битгий унтраагаач. Би харанхуйгаас айдаг” хэмээн орилж, харин хүмүүс түүний үгэнд орж байсан юм. Хэдийгээр энэ нь наргиа мэт боловч хүмүүс үнэн хэрэгтээ роботын заль мэхэнд хуурагдсан аж.
6
Биднийг хуурч санхүүгийн алдагдалд оруулдаг
Харамсалтай нь бүх роботууд сайн сайхны төлөө биш гэнэ. Тэдний зарим нь муу залуустай нийлж гэмт хэрэг хийсэн удаатай. Нэгэн удаа АНУ-ын Коннектикут-ын Засгийн Газраас робот ашиглан ард иргэдийг хуурч буй гэмт хэргийн талаар мэдээллийг ард иргэдэд хүргэжээ. Механикжсан робот хүмүүс рүү залгаж, хэн нэгэн алдартны хоолойгоор сайн үйлсийн аянд нэгдэж мөнгөн хандив өгөхийг хүссэн байна. Тань руу “Барак Обама” өөрөө залгаж тусламж гуйвал татгалзахад хэцүүхэн байх болов уу.
7
Хар тамхичдыг баривчилдаг цагдаа роботууд
АНУ-ын Хойд Каролинагийн бяцхан хот болох Кэри-д хар тамхичидтай роботын ачаар тэмцдэг байна. "Biobot Analytics" компанийнхан хар тамхичдыг илрүүлэх роботыг бүтээжээ. Робот өөрийн ажлыг бохир усны хоолойд хийдэг бөгөөд хүмүүсийн ялгадасны тусламжтайгаар хар тамхи хэрэглэгчдийг илрүүлдэг аж.
8
Жин хасахгүй байхад тустай ч таныг өлссөн үед хооллож ч чадна
Ирээдүйд жин хасахад тустай роботыг бүтээх гэнэ. Ухаалаг робот таныг буруу хооллох гэж байгааг анзаарч, идүүлэхгүй байхын тулд бүх арга хэмжээг авна. Ингээд тэрээр тухайн жин хасаж буй хүнтэй ярилцаж, идэж буй хоолны илчлэгийг хянаж, дасгал сургуулилт хийхэд нөлөөлөх аж.
Үүний эсрэгээр Японы "Kagome" кетчупийн брэндийнхэн "Tomatan" нэрт роботыг бүтээхээр зэхэж байгаа бөгөөд түүний гол зорилго нь гүйж байх үед тухайн хүнийг биеийн байдалд анхаарч, өлссөн тохиолдолд улаан лоолиор хооллодог байна.
9
Цөмийн зэвсгээс аюултай
Зохион бүтээгч, инженер, тэрбумтан Илон Маск роботыг цөмийн зэвсгээс аюултай хэмээн үзжээ. Харин эрдэмтэд роботын хяналтыг алдахгүй байх талаар алгоритмыг зохион бүтээх тал дээр анхаарал хандуулж байгаа гэнэ.
Бодит байдал дээр хэзээ нэгэн цагт робот хяналтаас гарч эрүүл мэнд, амь насанд хохирол учруулах магадлалтай гэж олох хүн үздэг.
Бонус: Эрчүүдийг сайн таньж мэднэ
София нэрт робот нь ямар ч төрлийн сэдвээр хэнтэй ч ярьж чаддаг байна. Жүжигчин Уилл Смит (Will Smith) робот бүсгүйг болзоонд урьжээ. Ингээд тэрээр робот бүсгүйтэй ярилцаж, хошигнож байсан бөгөөд эцэст нь үнэсэхээр шийдсэн аж. Харин робот бүсгүй түүнд үнэсүүлэхээс татгалзсан аж.