Хөхрөлт нь цус, судас болон дотоод эрхтний өвчлөлийг илэрхийлдэг.
Аюултай: Хэрвээ таны бие дээр гарсан хөх толбо удаан хугацааны туршид арилахгүй, хөнгөн цохиход л хөхөрч байвал яаралтай эмчид хандаарай.
1
Энгийн харшил, энгийн хөхрөлт эсвэл аюултай өвчин
Хайрс толбо нь ихэнхдээ хайрст үлд, төрөл бүрийн арьсны өвчний үед үүсдэг бөгөөд эдгээр нь харшил болон мөөгөнцрөөс гаралтай.
Хэрвээ толбо тань арилахгүй, загатнаж, хэмжээ нь нэмэгдэж байвал эмчид хандах хэрэгтэй. Ихэнх тохиолдолд энэ нь халдварт бус байдаг ч эмчилгээ хийлгэх нь зүйтэй.
Товгор улаан толбо нь шавжинд хазуулсан, эсвэл гадаад орчны ямар нэг зүйлээс харшилсан тохиолдолд аль эсвэл салхин цэцэг төрөл бүрийн халдварт өвчнөөс үүсэх боломжтой.
Улаан толбо, хайрст толбо гарсан үед халуурах, зүрхний цохилт нэмэгдэх, ядрах зэрэг шинж тэмдэг илэрч байвал яаралтай эмчид хандаарай.
2
Суурьтай мэнгэ эсвэл аюултай ургацаг
Суурьтай мэнгэ эсвэл аюултай ургацаг буюу акрохордон нь биен дээр ургасан зөөлөн, цайвар өнгийн зүйл юм. Энэ нь эрүүл мэндэд хоргүй бөгөөд ихэнхдээ хувцас болон арьс ихээр үрэгддэг хэсэгт ургадаг. Нас ахих тусам энэ төрлийн ургацагны тоо нэмэгддэг. Дотоод шүүрлийн эмгэг, арьсны хөгшрөлтөөс үүдэлтэй.
Заримдаа механик гэмтэл, эсвэл гараараа оролдож эргүүлснээр энэхүү ургацаг унах боломжтой ч өөрийн гараар ургацагийг таслаж болохгүй. Харин эмчийн хяналтан дор бол ямар нэгэн асуудал гарахгүй.
Хурц үзүүртэй ургацаг- нь цайвар бор өнгөтэй, хэмжээний хувьд өөр өөр, бэлэг эрхтэн, анусын эргэн тойрон эсвэл аман дотор ургадаг. Энэ нь ургацаг биш бөгөөд хялгасан судас, судсаар хооллож арьсанд шигддэг. Бэлгийн харьцаанд орох үед болон хувийн ариун цэврийн хэрэгслээр дамждаг.
Аюултай: Энэ төрлийн ургацаг ургасан тохиолдолд эмчийн хяналтан дор эмчилгээ хийлгэх хэрэгтэй бөгөөд эс тэгвээс ургацагны тоо нэмэгдэж, аюулт хавдар үүсгэх магадлалтай.
3
Өөх эсвэл аюултай хавдар
Липома буюу өөхжилт нь эрүүл мэндэд хоргүй зүйл гэхэд болно. Булчин руу шигддэг бөгөөд дарахад зөөлөн, өвчин мэдрэгддэггүй. Жижиг липома нь халууны нөлөөлөл дор өөрөө хайлж алга болдог.
Гэхдээ гэрийн нөхцөлд оношилгоо хийснээр заримдаа липосарком хэмээх аюулт хавдрыг липоматай андуурдаг. Липосаркомыг хагалгааны арга замаар авах хэрэгтэй. Харин липома аюултай хавдар болдоггүй.
Атерома нь өөхний булчирхайн битүүрлээс болж хүзүү, нуруу болон бэлэг эрхтний ойролцоо үүсдэг биет юм. Арьсны дээд хэсэгт үүсдэг бөгөөд аюул дагуулах нь ховор.
Гэрийн аргаар хагалах хэрэггүй. Учир нь гадаад орчны бохирдол орсноор шарх үүснэ. Үүнээс гадна эмчийн тусламжгүйгээр атеромаг оношилж тогтоох боломжгүй.
4
Голт бор (сирингома) эсвэл шар толбо (ксантелазм)
Сирингома нь цагаан эсвэл биений өнгөтэй жижиг өөхжилт бөгөөд зовхи, хөх, заримдаа бэлэг эрхтний ойролцоо ургадаг. Мөн түүнчлэн хөлсний булчирхай гэмтсэнээр үүсдэг. Бэлгийн хөгжлийн үед ихэнхдээ эмэгтэйчүүдтэй тулгардаг асуудал юм. Бөөндөө үүсдэг ч хоорондоо нийлдэггүй. Энэ тохиолдолд гоо сайханчид хандаж арилгуулах нь зүгээр.
Ксантелазм нь арьсан дээр үл ялиг харагдах шар өнгийн толбо юм. Зовхи болон нүдний эргэн тойронд ургадаг. Чихрийн шижин өвчинтэй хүмүүст илүү ихээр тохиолдоно.
Арьс өнгөний эмч болон дотоод шүүрлийн эмчид хандаж асуудлыг шийдвэрлүүлэх боломжтой.
5
Өвдөг эсвэл халязоин
Өвдөг нь ихэнхдээ сормуусны уутанцар болон сормуусны уутанцарын ойролцоо байдаг тосны булчирхай бохирдсоноос болж гардаг. Ихэнх тохиолдолд дархлаа суларснаас болж гардаг байна.
Гэрийн аргаар өвдгийг эмчлэх боломжтой бөгөөд эрүүл мэндэд аюул учруулдаггүй. Өөрөө өвдгийг хагалж болохгүй ч эмчээс зөвлөгөө авах хэрэгтэй.
Халязион нь өвдөг гарсны дараа гардаг, вандуй мэт ургацаг юм. Хэрвээ ямар нэгэн өвчин, үрэвсэл байхгүй бол харахад л бага зэрэг асуудал учруулдаг ч эрүүл мэндэд хоргүй. Ихэнхдээ линз зүүдэг хүмүүс энэ асуудалтай тулгардаг.
Хагалгаа хийх хэрэгтэй эсэхийг эмч хэлэх бөгөөд гэрийн аргаар ихэнх тохиолдолд эмчилдэг.
6
Мөөгөнцөр, ургацаг эсвэл хэт их алхсанаас болж үүссэн эвэрхий
Эвэрхий нь хэт их алхсаны улмаас буюу гутал, хөлний арьс хоорондоо үрэгдсэнээр үүсдэг. Хэт том эсвэл хэт бариу гутал өмссөнөөс болж үүсдэг бөгөөд эрүүл мэндэд хоргүй. Гэхдээ арьс өнгөний эмчид хандаж зөвлөгөө авах хэрэгтэй. Ихэнхдээ эвэрхийг хагалгааны тусламжтай арилгах шаардлагатай ургацагтай андуурах үе гардаг.
Мөөгөнцөр: Мөөгөнцөртсөн үед хөлийн ул загатнах, хорсох, арьс хуурайших шинж тэмдэг илэрдэг. Мөөгөнцөртэй биеттэй холбоо тогтооход дамждаг. Халуун ус, нийтийн шүршүүрт орох үед халдах боломжтой.
Эхний шатандаа байгаа мөөгөнцөр нь эрүүл мэндэд ямар нэгэн хор хөнөөл учруулдаггүй учир гэрийн аргаар эмчлэх боломжтой. Харин хүндэрсэн тохиолдолд хөл хэт хуурайшиж, бие бүхэлдээ нянд өртдөг. Тиймээс цаг алдалгүй эмчлүүлэх нь зүйтэй.