1
Хамгийн том генетикийн судалгаа
2018 онд "Shenzhen"–ы генетикийн үр дагаврыг судлагч компани маш их хэмжээний мэдээлэл цуглуулж мэдээллийн сан бий болгосон юм. Тэд тэрхүү мэдээллийн сандаа долоон сая жирэмсэн хятад эмэгтэйн генетикийн мэдээллийг цуглуулж, дауны синдромтой холбоотой өвчин эмгэгийн шинжилгээг хийжээ.
Тэдгээр эхчүүдэд Хятадын бараг бүх мужийн төлөөлөл байгаа бөгөөд зарим төрлийн генүүд нь хүүхдийн биеийн жин, өндөр, ихэрлэх чадвар, герпес вирустэй ч холбогдсон байдгийг нарийн тогтоожээ.
Хятадын хүн амын 92% нь Хан үндэстэн бөгөөд дээрх судалгаагаар тэдгээр хүмүүсийн ген ижил бүтэцтэй байгааг олж тогтоожээ. Түүнчлэн хаана амьдарч байснаас нь шалтгаалан өөр өөр зүйлүүд ажиглагдсан байна. Генийн өөрчлөлт нь хойд эсвэл өмнөд Хан үндэстэн эсэхээс шалтгаалан дархлааны хариу урвал нь өөр өөр байжээ. Сонирхолтой нь Хятад улсын зарим цөөнх үндэстнүүд Хан үндэстнээс илүү генетикийн олон төрөл зүйлтэй байсан аж.
2
Үл мэдэгдэх аварга хулсны баавгай
Аварга хулсны баавгай бол хятадын бэлэг тэмдэг юм. Тэр ч утгаараа онцгойлон үзэж олон удаагийн судалгаа шинжилгээний ажлуудыг хийж байсан ч одоог хүртэл тэднийг хэрхэн үүсэн бий болсон талаар хүн төрөлхтөн бүрэн мэдэж чадахгүй байгаа юм. Ганц баталгаатай баримт гэвэл хулсны баавгай 20 сая жилийн өмнө бусад баавгайтай ижил байсан гэнэ. 2018 онд хятадын "Cizhutuo" агуйгаас 22,000 жилийн настай, хулсны баавгайтай адил олдвор олдож, судлан үзэхэд 148,329 зүйлээрээ хулсны баавгайтай таарчээ. Энэ баавгай нь 183,000 жилийн тэртээ амьдарч байсан өвөг дээдсээсээ салбарлан үүссэн бөгөөд генетикийн кодоор нь Мөстлөгийн үеийг хэрхэн даван туулсан талаар мутацийн мэдээллүүдийг олж илрүүлжээ.
3
Булчинлаг ноход
2015 онд Гуанжугийн био эмнэлзүй, эрүүл мэндийн их сургуулийн эрдэмтэд хэдэн гөлөгний төрөлтийн гэрч болсон бөгөөд тэд генетикийн хувьд өөрчлөгдсөн байжээ.
Мёстатин хэмээх даавар нь булчингийн өсөлтийг зогсоодог бөгөөд генетикийн инженерүүд нохойн генээс тус дааврыг хассанаар дэлхийн анхны "зохиомол нохой"-г бүтээсэн юм. Нийт 27 гөлөг төрсөн хэдий ч бүх зүйл төлөвлөсний дагуу байсангүй. Учир нь мёстатин нь хоёр хувилбар байдаг бөгөөд эрдэмтэд эм гөлөгний генээс хоёуланг нь арилгаж чадсан бол эр гөлөгөнд үлдсэн нэг хувилбар нь ахин идэвхэжсээр байсан юм. Харин тэрхүү эр гөлөгний булчингийн масс нь эм гөлөгнүүдээсээ хоёр дахин бага байжээ. Энэхүү төслийн зорилго нь хүний булчинд нөлөөлдөг "Паркинсон" болон бусад өвчнүүдийг амьтан дээр судлахад оршиж байсан юм.
4
Аалзан хүр хорхой
Эрдэмтэд хүр хорхойн торго нэхэх онцгой чадварыг судалж байгаад аалзаар ч мөн торго нэхүүлэх боломжтойг тогтоожээ.
Үүнтэй холбоотойгоор 2018 онд Хятадын хэд хэдэн институтүүд тус төсөлд генийн засварыг ашиглан туршилт хийсэн бөгөөд бусад олон оронд амжилтгүй болсон юм. Тэд хүр хорхойн генетикийн кодоос аалзны ДНК-д сегмент орлуулжээ. Ингээд тэд 35.2 хувийн хүр хорхойн шинж агуулсан аалз гарган авсан байна.
5
Анхны цэнхэр сарнай
Цэцгийн ертөнцийн хамгийн ховор цэцэг бол цэнхэр сарнай юм. Ийм өнгийн сарнай байгальд ургадаггүй бөгөөд хэдэн зуун жилийн турш гаргаж авахаар ажилласан ч өнгө нь цэнхэр гэхээсээ илүү нил ягаан болж бүтэлгүйтлээр дуусдаг байсан байна. Харин хятадын эрдэмтэд энэ мөрөөдлийг биелүүлжээ.
6
SARS –тай агуй
2002 онд SARS (хүнд хэлбэрийн амьсгалын замын хурц хам шинж) өвчнөөр олон мянган хүн өвчилжээ. Хятадын өмнөд хэсэгт 8000 хүн халдвар авсан бөгөөд 800 орчим хүн амиа алдсан байдаг. Өвчин юунаас үүссэнийг тогтоогоогүй бөгөөд 2017 оны сүүлээр эрдэмтэд хятадын Юнан мужийн нэгэн агуйгаас мэдрэлийг цочроодог цавуулгийг олжээ. Өнгөрсөн таван жилийн хугацаанд тэд агуйн сарьсан багваахайд байгаа "SARS"-ийн хэд хэдэн вирусыг судлав. Гэвч тэдгээр вируст 2002 оны халдварын дэгдэлтийн ген илрээгүй юм. Харин судалгааны явцад нэгэн аймшигт зүйл илэрсэн нь тэдгээр сарьсан багваахайн генийн шинжүүд нэгдэж генетикийн блок үүсгэснээр өвчний вирусээ хүнд халдаах эрсдэлтэйг тогтоожээ.
7
Хятадын анхны сармагчны колони
2017 оны сүүлээр Шанхайн лабораторид хоёр ширхэг урт сүүлт нохой сармагчин төржээ. Тэдний төрөлт хоорондоо нэг долоо хоногийн зайтай байсан ч биологийн хувьд тэд ихрүүд юм. Учир нь тэдгээр сармагчингууд биеийн эсийг шилжүүлэх цөмийн техникээр бүтээгдсэн бөгөөд энэ аргаар бүтээгдсэн анхны "хүн төст төрөлтөн" болж бүртгэгдсэн байна. Харин шүүмжлэгчид энэхүү төслийг ямар ч ёс суртахуунгүй, аймшигт үйлдэл хэмээн эрс эсэргүүцдэг бөгөөд зарим эрдэмтэд маш аюултай хүнлэг бус үйл хэмээн нэрлэдэг. Учир нь тэдгээр хоёр сармагчинг төрөхөөс өмнө 79 удаагийн бүтэлгүй оролдлого хийсэн бөгөөд шүүмжлэгчдийн шүүмжийг үл тоон хятад эрдэмтэд генетикийн болон хорт хавдрыг эмчлэх чухал ололт хэмээн туршилтаа үргэлжлүүлэн хийсээр байна.
8
ХДХВ–д тэсвэртэй үр хөврөл
Генийн инженерчлэл бол хүн төрөлхтний цоо шинэ ирээдүй билээ. Гэвч олон оронд үүнийг хүнлэг бус хэмээн зогсоогоод байгаа бөгөөд хятад улс үргэлжлүүлэн судалсаар байгаа юм. Харин тэдний зорилго нь ХДХВ–д тэсвэртэй үр хөврөл бүтээх явдал юм. Үүнтэй холбоотойгоор туршилт маш нарийн дэг журмын дор явагдсан бөгөөд 26 ширхэг үр тогтсон өндгөн эсийг ашиглажээ. Тэдгээр үр тогтсон эсүүдийг энэхүү судалгааг дэмжигчид сайн дураараа хандивласан байна. Ингээд эрдэмтэд тэрхүү өндгөн эсүүдэд генийн өөрчлөлт хийж ХДХВ–д тэсвэртэй болгохоор ажилласан ба үр дүнд нь эсүүдийн 4 нь ХДХВ–д тэсвэртэй болж чаджээ. Харин үлдсэн нь бусад улс оронд энэхүү судалгааг эсэргүүцсэн шалтгаан болох гаж нөлөөг үзүүлснээр судалгааг дуусгавар болгосон байна.
9
Хорт хавдартай тэмцэгч роботууд
Бие дэх хорт хавдартай тэмцэгч нано робот бүтээх мөрөөдөл тийм ч шинэ зүйл биш юм. Ямартай ч Хятад эрдэмтэд энэхүү гайхамшгийг мөн л амжилттайгаар зохион бүтээж чаджээ. Хорт хавдар нь хүний цусны судсаар тэжээгдэн бие дотор удаан хугацаанд амьдардаг бөгөөд тус робот нь цусны судсанд орж хорт хавдартай тэмцэх юм. Эрдэмтэд энэ аргыг хулгана дээр туршихад амжилттай болсон бөгөөд тэдгээр хулганууд арьс, уушги, хөх болон төмсөгний хорт хавдартай байсан юм. Нийт найман хулгана дээр туршилт хийхэд гурав нь бүрэн эдгэсэн байна.
10
Эцэггүй хулганууд
2018 онд хятад эрдэмтэд хоёр эм хулганыг амжилттай эвцэлдүүлжээ. Хоёр эм хулганаас эр эсийн ямар ч оролцоогүйгээр эхлээд 29 зулзага төржээ. Энэхүү туршилт нь ихэнх амьтны нөхөн үржихүйд яагаад хоёр хүйсийн эс хэрэгтэй байдгийг тогтоох зорилготой байсан бөгөөд хоёр эм эс эвцэлдэн үржиж болж байгааг нотолсноос гадна төрсөн зулзага нь эрүүл өсөн торнисон байна. Харин хоёр эр эсээс 12 зулзага төрсөн ч 48 цагийн дотор бүгд үхжээ. Энэ туршилт нь ижил хүйстэн хосууд өөрийн гэр бүлийг бий болгож болох итгэл найдвар бэлэглэжээ.