Та өөрийн тархиа ингэж хуурч чадна!

Хүний тархи бол хэзээ ч судалж баршгүй судалгааны субъект юм. Тиймдээ ч тархийг маш олон талаар судалсан байдаг бөгөөд тэр дундаас эрдэмтэд төв мэдрэлийн системийн чадавх болон тархийг хууран мэхлэх маш сонирхолтой арга техникүүдийг онцгойлон сонгож төөрөгдүүлэх тусгай аргууд боловсруулсан байдаг. Тэгвэл бид та бүхэнд тэдгээр аргуудаас хамгийн сонирхолтой 10-ыг нь багцлан хүргэж байна.

Та өөрийн тархиа ингэж хуурч чадна!

1 Өвдөлт намдаах

Оксфордын их сургуулийн эрдэмтэд хүндээр шархадсан хүмүүсийн шархыг илүү жижигхэн болгож харуулахын тулд тусгай дуран ашиглажээ. Тэрхүү дурангаар харсан зүйлс илүү жижгэрч харагддаг бөгөөд сонирхолтой нь шархаа жижигхэн гэж харсан өвчтөнүүдийн мэдэрч буй өвдөлт тэр даруй буурсан байна. 

Энэ нь бид шархаа хүнд гэж бодох үед тархи хууртагдан илүү их өвдөлт мэдэрдгийн нэг жишээ юм.

Өвдөлт намдаах

2 Сонсгол

Энэ туршилтад доод тал нь гурван хүн оролцоно. Тэдний нэг нь туршилтын "туулай" болох бөгөөд бусад нь энэ үйл явцад хяналт тавьж, туслах болно.

Туршилтанд орж байгаа хүнд чихэвч зүүлгэх бөгөөд баруун, зүүн талд нь хоёр өөр хүн  дуугарах юм. Дуугарч байгаа хүмүүс хоорондоо гэнэт солигдох үед туршилтад орж байгаа хүн гэнэт баруун зүүнээ ялгахаа больдог аж. 

Сонсгол

3 Ганцфелдын арга

Радиогоо хоосон долгион дээр тавьж шуугьсан чимээ гаргана. Дараа нь дээш харж хэвтэн нүдэн дээрээ ширээний теннисний бөмбөг нааж тогтооно. Хэдэн минутын дараа та хий юм харж эхлэх болно. Зарим хүмүүс нисэж буй Пегасыг харж байна гэдэг бол зарим нь нас барсан ойр дотнынхныгоо хардаг байна.

Ганцфелдын арга

4 "Эргэлдэж" буй зураг

Хүний авдаг мэдээллийн 70 гаруй хувь нь хараагаар дамжин орж ирдэг. Гэхдээ харааны хүртэхүйгээр орж ирсэн мэдээллийг тархи боловсруулах онцлогоос болоод бид байхгүй зүйлийг бий болгож харах тохиолдол гардаг. Үүний нэг жишээ нь доорх зураг юм. Зураг өөрөө 3 хэмжээстийн элементүүдийг агуулсан учир бидний тархи зургийг хөдөлгөөнтэй болгож хүлээж авах болно. Үнэндээ энэ зураг хөдөлгөөнгүй.

"Эргэлдэж" буй зураг

5 "Пиноккио" илбэ

Үүнийг хийхийн тулд танд 2 сандал хэрэг болно. Нэг хүн нь ар талын сандал дээр нүдээ боон сууна. Хоёрдох хүн өмнөх сандал дээр сууна. Дараа нь нүдээ боосон хүн нь нэг гараа урд суугаа хүнийхээ хамарт хүргэх бөгөөд нөгөө гараа өөрийн хамартаа хүргэнэ. Дараа нь хоёр гараараа хамраа илнэ. Ойролцоогоор нэг минутын дараа нүдээ боосон хүн өөрийгөө урт хамартай болсон мэтээр мэдэрч эхэлнэ.

"Пиноккио" илбэ

6 Нүдээ хуурах

" + " тэмдэг рүү 30 секундын хугацаанд тасралтгүй ширт. Дараа нь шууд цулгуй гадаргуу руу хараад нүдээ анивчаарай.

Нүдээ хуурах

7 Бодлоо хуурах

Баруун хөлөө өргөөд цагийн зүүний дагуу эргүүл. Дараа нь баруун гараа цагийн зүүний эсрэг эргүүлэх гээд үз. Харин та таны гар, хөл эсрэг биш нэг зүгт эргэж байгааг анзаарах болно. Учир нь хүний хөл гар хоёрыг удирдах төв нь нэг газар байрладаг.

Бодлоо хуурах

8 Гэрлийн арга

Энэ бол тун энгийн бас хүн бүрийн мэддэг арга юм. Нартай өдөр нүдээ анин нар луу хараад гараа алгуурхнаар нүүрнийхээ өмнүүр хөдөлгөнө. Хэсэг хугацааны дараа нүдэнд тань өнгө өнгийн цагиргууд харагдах бөгөөд цаашлаад  өнгө, хэлбэрээ өөрчилж эхэлнэ.

Гэрлийн арга

9 Резинэн гар

Хэрвээ танд резинэн гар байгаа бол ашиглаж болно эсвэл зүгээр резинэн бээлийгээр ч хийх боломжтой. Резинэн гараа ширээн дээр өөрийн гарынхаа хажууд байрлуулна. Харин нэг гараа ширээн дор нууна. Тэгээд найзаараа ч юм уу хэн нэгнээр резинэн гар луу алхаар цохиул. Хачирхалтай ч та өвдөлтийг мэдэрнэ. Учир нь таны тархи энэ хиймэл гарыг таны гар мэт хүлээж авсан хэрэг. 

Резинэн гар

10 20-иос доош насны хүмүүст

20-иос доош насныхан л 18,000 герцийн хэмнэлийн сонсож чаддаг. Тиймээс аав ээж, багш нартаа мэдэгдэхийг хүсэхгүй байгаа бол утасныхаа дууг энэ хэмнэл дээр тавиад үзээрэй.

20-иос доош насны хүмүүст

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()