Бүтэн өвлийн турш цэцгээ цэцэглүүлэхдээ дараах зүйлсийг анхаарах хэрэгтэй. Үүнд:
- Хуурай бордоо ашиглаж шороогоо бордож байгаарай. Хуурай бордоо өвлийн 3 сард хангалттай хүрнэ.
- Зөв услах хэрэгтэй. Ихэнх цэцэглэдэг цэцгүүд хэт их усанд дургүй байдаг.
- Цэцгээ цонх руугаа ойрхон тавих хэрэгтэй. Хэдий чинээ нарны гэрэл хол байна, төдий чинээ муу цэцэглэх болно.
1
Персидын Цикламен (Cyclamen persicum)
Энэ төрлийн цэцгийг сонгохдоо хамгийн гол нь нахианых нь тоонд анхаарал хандуулаарай. Хэдий чинээ их нахиатай байна, төдий чинээ сайн ургах болно. Түүнчлэн хурдан цэцэглүүлэхийн тулд унжсан навчийг иштэй нь хамт ороох хэрэгтэй.
Усалгаа: 3 хоногт нэг удаа услах нь зүйтэй. Хэт их чийгтэй байвал хөгцрөх болно.
Хаана тавих вэ: Нарны гэрлийн шууд тусгалаас хол цонхны тавцан дээр тавина. Температур нь 22 градусаас дээшгүй байх хэрэгтэй.
2
Декабрист буюу Зигокактус
Энэ цэцэг 11-ээс 1-р сарын хооронд сайн цэцэглэдэг. Гэхдээ сайн арчлах юм бол энэ хугацааг 4 сар хүртэл уртасгах боломжтой. Цонхны тавцан дээр тавихаас илүү өлгөсөн нь зүгээр.
Усалгаа: 3-4 хоногт нэг удаа услахад л хангалттай.
Хаана тавих вэ: Хэт халуун бус орчин. Дулаалсан тагт байж болно.
3
Өрөөний Жасмин (Jasmínum)
Жасмин нь маш үзэсгэлэнтэй цэцэг төдийгүй, таатай үнэрээрээ таны сэтгэлийг сэргээх болно. Хамгийн гол нь унжсан цэцгийг нь дээш өргөж, "зөвхөн цэцэглэдэг ургамал"-д зориулсан бордоог ашиглах хэрэгтэй. Цэцэглэлт дууссаны дараа богиносгож, цэцгээ амраагаарай.
Усалгаа: Хлор агуулаагүй зөөлөн усаар 3 хоногт нэг удаа услах хэрэгтэй. Хөрсөө хатааж болохгүй.
Хаана тавих вэ: Дулаан, гэрэлтэй цонхны тавцан
4
Бегония (Begonia)
Бегония нь дулаан, чийглэг орчинд дуртай бөгөөд усаар шүрших хэрэггүй. Хангалттай хэмжээний чийглэг байдлыг нь хадгалахын тулд хажууд нь устай сав үлдээхэд л болно. 2 долоо хоногт нэг удаа бордох нь уг цэцгийг ургалтыг түргэсгэх болно.
17 градусаас доош температурт бегония цэцэглэхгүй. Мөн хэт их наранд амархан ганддаг.
Усалгаа: 2 хоногт нэг удаа хлоргүй зөөлөн усаар усална.
Хаана тавих вэ: Хурц биш гэрэлтэй цонхны тавцан
5
Бальзамин (Balsamináceae)
Энэ цэцэг нь чийглэг байхад дуртай, навч болон цэцэг нь усархаг байдаг бөгөөд өвлийн улиралд ч гайхалтай сайхан цэцэглэдэг. Хэрвээ цэцэг нь цөөхөн байвал нэмэлт гэрэл тусгах хэрэгтэй. Харин бусад цэцгүүдээс хол байлгасан нь зүгээр. Учир нь эргэн тойронд нь их цэцэг байвал навчнууд нь унадаг юм.
Усалгаа: 2 хоногт нэг удаа
Хаана тавих вэ: Нарны гэрэл шууд тусдаггүй цонхны тавцан. Температур 25 градусаас доошгүй байх хэрэгтэй.
6
Японы Камелия (Japanese camellia)
Энэхүү цэцгийг арчлахад бага зэрэг хүндрэлтэй байдаг ч хэд хэдэн дүрмийг баримтлахад асуудалгүй сайхан ургах болно.
Хамгийн чухал нь энэ цэцэг халуун орчинд ургаж чаддаггүй бөгөөд өрөөний температур 15 градусаас ихгүй байх хэрэгтэй. Мөн навчийг нь усаар шүршиж болох ч цэцгийг нь шүршиж болохгүй бөгөөд 12 цагийн хурц гэрэлтэй орчинд байлгана. Тиймээс нэмэлт гэрэл ашигласан нь зүгээр.
Усалгаа: 2 хоногт нэг удаа зөөлөн хлоргүй усаар усална.
Хаана тавих вэ: Сэрүүн цонхны тавцан
7
Пеларгони (Pelargōnium)
Та туршлагагүй цэцэгчин байсан ч энэ цэцэг жилийн 4 улиралд цэцэглэх болно. Өвөл, намар цонхны тавцан дээр тавьсан байхад, эсвэл өрөөний гүнд тод гэрэлтэй газар тавьсан ч ургана. Харин хавар тагтан дээрээ гаргасан ч болно. Гэхдээ гэрэл багатай бол навч нь шарлаж унах аюултайг анхаараарай.
Дунд зэргийн хэмжээтэй цэцгийн саванд тарих хэрэгтэй.
Усалгаа: 3 хоногт нэг удаа сайн услах
Хаана тавих вэ: Цонхны тавцан дээр тавихад л хангалттай. Хурц нарны гэрэлд ч ургах болно.
8
Колерия (Kohleria)
Колерия цэцэг чийгшилд дуртай бөгөөд 23-26 градуст цэцэглэнэ. Харин та илүү их цэцэгтэй болохыг хүсэж байвал бордох хэрэгтэй. Харин цэцгээ усаар шүршиж болохгүй.
Усалгаа: 2 хоногт нэг удаа доороос нь услах
Хаана тавих вэ: Нарны гэрлийн шууд тусгалаас хол цонхны тавцан
9
Гусмания (Guzmania)
Хэт их усанд дургүй энэхүү цэцэг гэрэл муутай орчинд ч ургах болно. Гэхдээ цэвэр агаарт маш их дуртай. Тиймээс хэрвээ сайн ургуулахыг хүсэж байвал өрөөндөө агаар оруулж байгаарай.
Усалгаа: 3 хоногт нэг удаа доороос нь бүлээн усаар услах
Хаана тавих вэ: Дулаан орчин