1
Бүтэн нэр бус эхний үсгийг нь илүүд үздэг бол:
Өөрийн нэр болон овгоо бүтнээр нь бичихээс зайлсхийж эхний үсгийг нь тавих дуртай хүмүүс хувийн орон зай, нууцлаг байдлыг эрхэмлэдэг. Мөн тэд найз нөхөдтэйгээ хамт байхаас илүү ганцаар байх дуртай.
2
Хурц өнцөгт үсгүүд бүхий бичигтэй бол:
Ийм бичгийн хэвтэй хүмүүс тунгаан бодох чадвар сайтай, эргэн тойронд болж буй бүх үйлд хяналт тавьж, бусдыг манлайлах дуртай.
3
Дугуй хэлбэртэй үсгүүд бичдэг бол:
Үйлдэлдээ их болгоомжтой, хянуур ханддаг хүмүүс. Мөн өөртөө итгэлгүй байх хандлагатай байдаг.
4
"Caps lock"-той бичих дуртай бол:
Юм шивэхдээ "Caps Lock" товчлуур байнга дардаг хүмүүс хараат бус байдалд дуртай, бусдаас байнга онцгойрохыг хүсдэг. Нийтийн хандлагын эсрэг зүгт явж олын анхаарлыг өөртөө татахыг хичээдэг.
5
Замбараагүй бичдэг бол:
Бичгийн хэв нь нэгэн жигд бус, замбараагүй байдаг хүмүүс өөрийн дотоод сэтгэл зүйн байдал болон бие махбодын эрүүл мэнддээ анхаарал хандуулах хэрэгтэй аж. "Өөр өөр хэмжээтэй үсэг хольж, зай авч бичдэг хүмүүсийн сэтгэл хөдлөлөө зохицуулах чадвар баг байдаг" гэж Поиснер хэлж байна.
6
Шахаж бичдэг бол:
Нэг мөрөнд нэлээн хэдэн үг багтаахыг оролдож бичдэг хүмүүс байнгын дарамт шахалтан дунд амьдардаг байх магадлалтай ажээ. "Хэрвээ хүн хоёр талаас нь хавччихсан юм шиг бичдэг бол тухайн хүний амьдралд өөр нэгэн хүн эсвэл нөхцөл байдал байнга нөлөөлдөг байж болно" гэж тэрээр өгүүлсэн байна.
7
Зөөлхөн дарж бичдэг бол:
Ийм хүмүүс их мэдрэмтгий байдаг. Амьдралд нь олон асуудлууд тохиолдсон эсвэл их дарамт шахалттай амьдардаг байж болно.
8
Чанга дарж бичдэг бол:
Харин ийм хүмүүс өөртөө итгэлтэй, тэвчээртэй, хүсэл эрмэлзэл ихтэй байх нь олонтаа.
9
Үг хоорондын зай их бол:
Үг хоорондын зай нь нэг үсгийн өргөнөөс илүү байвал тухайн хүн бусадтай харилцах тал дээр асуудалтай байдаг аж. Мөн ийм хүн санхүүгийн тал дээр их үрэлгэн, маргаашаа боддоггүй нэгэн байх магадлалтай.
10
Үг хоорондын зай бага бол:
Үгсийг хооронд нь их шахаж бичдэг хүн ойрын харилцааг эрхэмлэдэг, хадгалж хямгадахыг эрмэлздэг нэгэн юм.
11
Том бичигтэй бол:
Ийм хэвээр бичдэг бол тухайн хүнд анхаарал халамж хэрэгтэйн шинж. Мөн тэд бичгийн хэвтэйгээ адил олны дундаас онцгойрох хүсэлтэй байдаг ажээ.
12
Гарын үсгээ өөр өөрөөр зурдаг бол:
Зарим хүмүүс нөхцөл байдлаас шалтгаалан гарын үсгээ янз бүрээр зурах нь бий. Жишээ нь албан ёсны бичиг баримтан дээр гарын үсгээ гоёор зурдаг мөртлөө өдөр тутмын эсвэл хувийн тохиолдолд хайнгадуу зурдаг хүмүүс байдаг. Ийм хүмүүсийн хувийн амьдрал олон нийтийн дунд байгаа байдалтай нь ихээр эсрэгцдэг. Өөрөөр хэлбэл хоёр өөр араншинтай байдаг гэнэ.
13
Маш гоё бичигтэй бол:
Сайхан бичигтэй хүмүүс багаасаа дэг журамтай өссөн, тогтсон зөвлөгөө, сургамжинд дадсан байдаг. Мөн тэд бүх зүйлийг эмх цэгцтэй, боловсронгуй байлгахыг хүсдэг.