1
Марк Зукерберг (Mark Elliot Zuckerberg)
Марк Зукерберг өглөө бүр өчигдрийн өмссөн хувцсаа өмсдөг. Үүний ачаар тэрээр өдөрт нэг шийдвэр гарах алхмаас холдож чаддаг байна.
Өдөр бүр ямар хувцас өмсөх вэ гэж санаа зовохын оронд шууд босоод өчигдрийн хувцсаа өмссөн тохиолдолд та маш их цаг хэмнэж чадна. Стив Жобс болон түүний хар цамц, цэнхэр жийнс нь үүний нэг баталгаа юм.
Facebook-ын үүсгэн байгуулагч
2
Жек Дорси (Jack Dorsey)
Өглөө сэрмэгцээ тэрээр бясалгал хийчхээд дараа нь 10 км орчим гүйдэг байна. Хэдийгээр хүн бүр өглөө сэргэг сэрж чаддаггүй ч 10 минут дасгал хийх цаг гаргах л хэрэгтэй.
"Twitter"-ийн үүсгэн байгуулагчдын нэг
3
Илон Маск (Elon Musk)
Тэрбумтан залуу маш их ажилладаг ч өдөрт заавал 6 цаг унтдаг гэнэ. Түүний өглөө 7:00 цагт эхэлдэг бөгөөд хамгийн түрүүнд цахим шуудангаа шалгадаг байна. Ингээд тэрээр хамгийн чухал, яаралтай гэсэн захидлууддаа 30 минутын дотор хариу өгнө. Хэдийгээр тэр өглөөний цайгаа ууж амждаггүй ч, шүршүүрт орохоо хэзээ ч мартдаггүй гэнэ.
"SpaceX" компанийн үүсгэн байгуулагч, "Tesla"-ийн ерөнхий захирал
4
Барак Обама (Barack Obama)
АНУ-ын Ерөнхийлөгч асан тэрээр өглөөний 6:45-д босож заавал бэлтгэл хийдэг байна. Дараа нь гэр бүлтэйгээ өглөөний цайгаа уугаад, охидоо сургуульд нь хүргэж өгнө.
Өглөөг өөрийн дуртай зүйлээр эхлүүлэх нь таатай ч гэр бүлийнхнийгээ орхигдуулж болохгүй шүү дээ. Учир нь та үдэш хүртэл дотны хүмүүстэйгээ уулзалдахгүйгээс гадна ядарсан байх болно. Тиймээс өглөөний харилцаа маш чухал.
АНУ-ын Ерөнхийлөгч асан
5
Опра Уинфри (Oprah Winfrey)
Өглөө босмогцоо 20 минутын турш бясалгал хийж, дараа нь 15 минут гүйлтийн зам дээр гүйдэг. Хамгийн гол нь уураг, өөх тос, нүүрс усыг тэнцвэржүүлсэн өглөөний цайг уух нь зүйтэй.
Энэ нь хөтлөгч бүсгүйд бүтэн өдрийн эрч хүчийг нь бэлэглэдэг гэнэ.
Хөтлөгч, олон нийтийн ажилтан
6
Харуки Мураками (Haruki Murakami)
Зохиол бичиж байх үедээ тэрээр өглөө бүр 4 цагт сэрж ажлаа хийж эхэлдэг байна. Ингээд 5-6 цаг ажилласныхаа дараа гүйх эсвэл сэлдэг бөгөөд ном уншиж, хөгжим сонсон 21:00 цагт унтахаар хэвтдэг аж.
Ямар нэгэн зүйлд маш нарийн анхаарал шаардагдсан үед энэ арга маш ихээр тусалдаг гэнэ. Зарим хүмүүс өглөө эрт эрч хүчтэй сэтгэн бодох чадвар сайтай байдаг бол зарим нь орой сэтгэн бодох чадвар сайтай байдаг. Хамгийн гол нь өөрийгөө олох хэрэгтэй.
Японы зохиолч
7
Анна Винтур (Anna Wintour)
Загварын ертөнцийн домог болсон "VOGUE" сэтгүүлийн редактор бүсгүй Анна Винтур 30 жилийн турш өглөө 5:45-д босож, нэг цаг теннис тоглодог гэнэ. Харин дараа нь оффис руугаа явдаг аж.
Өглөө сэрүүлэг дуугарахад босож чаддаггүй хүмүүсийн хувьд орой эрт унтаж сурах хэрэгтэй.
VOGUE сэтгүүлийн ерөнхий редактор
8
Стив Жобс (Steve Jobs)
Тэрээр өглөө бүр сэрмэгцээ толинд хараад: "Хэрвээ энэ өдөр миний сүүлийн өдөр бол би өдөр болгон хийдэг зүйлээ өнөөдөр дахиад хийхийг хүсэх үү" гэсэн асуултыг өөрөөсөө асуудаг байна. Хэрвээ та хэд хоногийн турш "хийхийг хүсэхгүй" гэсэн хариултыг өгсөөр байгаа бол амьдралынхаа хэв маягийг өөрчлөх цаг болжээ.
Үүний ачаар та бүтэн өдрийн турш үнэхээр завгүй байна уу эсвэл урсгалаараа явж байна уу гэдгээ ойлгох болно.
Бизнес эрхлэгч, Apple компанийн үүсгэн байгуулагчдын нэг.
9
Маргарет Тэтчер (Margaret Thatcher)
Урд өдөр нь оройтож унтсан ч тэрээр өглөө бүр 5 цагт босож зөв хооллолт болон аж ахуйн талаар нэвтрүүлгийг радиогоор сонсдог байжээ.
Хэрвээ өглөөг та өөдрөгөөр эхлүүлж чадвал, бүтэн өдрийн турш аз жаргалтай байж, эрч хүчээр дүүрэн байх болно.
Их Британийн ерөнхий сайд асан
10
Уинстон Черчилль (Winston Churchill)
Уинстон Черчиллийн өглөө бусад алдартнуудаас тэс өөр. Тэрээр өглөө 7:30-д сэрж, өглөөний цайгаа уусныхаа дараагаар ном уншаад, орондоо байхдаа ажлаа хийдэг байсан юм. Дараа нь 11:00 цагт гадаа гарч, өөртөө содатай виски хийдэг байжээ. Орноосоо үр бүтээлтэй ажиллах чадвар зөвхөн түүнд л бий.
Харин та Черчилль шиг нэгэн хэвийн бус дадал зуршлыг өөртөө хэвшүүлэх боломжтой. Гэхдээ энэ нь бараг өглөөгүүр виски уугаад бай гэсэн үг биш шүү.
Их Британийн ерөнхий сайд асан, улс төрч, зохиолч, Нобелийн шагналтан
11
Бенжамин Франклин (Benjamin Franklin)
Бенжамин Франклины хувьд бүх зүйл цагийн хуваарийн дагуу өрнөдөг байсан. Тэрээр өглөө 5 цагт сэрж, нүүр гараа угаагаад, өглөөний цайгаа уусныхаа дараа тухайн өдрийнхөө ажлыг төлөвлөдөг байна. Мөн Франклин "Би өнөөдөр ямар сайн зүйл хийх вэ?" гэж өөрөөсөө асуудаг байжээ. Ингээд 8 цагаас тэрээр ажлаа хийж эхэлдэг байсан байна.
Хэрвээ төлөвлөсөн ажлаа өдөртөө хийж амжаагүй бол та дүрэм баримтлахдаа, төлөвлөгөө гаргахдаа муу нэгэн бололтой.
Улс төрч, зохион бүтээгч, зохиолч
Өглөө таны сэтгэл санаа ямар байснаас хамаарч бүтэн өдрийн тань эрч хүч, сэтгэл санааны байдал шийдэгддэг учир өөрийн дуртай зүйлийг өглөөнийхөө зуршилд оруулаарай. Энэ тохиолдолд таны амьдрал эерэг тал руугаа өөрчлөгдөх болно.