Герман бүсгүйчүүдийн намирсан, зөөлөн үстэй болгодог шидэт 7 маск

2018-10-29, 13:26
6,021

Рапунзелийн үс 2м урт, 100,000-аас ч олон ширхэгтэй байсан гэдэг. Ялангуяа мэргэжлийн шампунь, ангижруулагчгүйгээр ийм үстэй байсан гэхээр биширмээр байгаа биз. Мэдээж хэрэг, энэ бол зүгээр л үлгэр байж болох юм. Гэхдээ эрт үеэс уламжилж ирсэн зарим нууц аргууд орчин үеийн үс арчилгааны бүтээгдэхүүнээс илүү таны үсийг үр дүнтэйгээр арчилж чадах нь нотлогдоод байна.

Герман бүсгүйчүүдийн намирсан, зөөлөн үстэй болгодог шидэт 7 маск

7 Өндөг, майонезийн маск

Доорх зүйлс танд хэрэг болно:

  • 1 өндөг
  • 6 хоолны халбага майонез
  • 1 хоолны халбага зөгийн бал

Хийх арга:

  • Бүх орцоо аяганд хийж хутгана.
  • Үсээ 4 тэнцүү хэсэгт хуваагаарай.
  • Хэсэг тус бүрт маскаа түрхээд дээш нь шууж боогоорой.
  • Үснийхээ үзүүрт арай илүү түрхэж, гарынхаа алгаар иллэг хийж сайтар тарааж өгнө.  
  • Гялгар уутан малгай байгаа бол өмсөөд, байхгүй бол халуун усаар чийглэсэн алчуураар ороон сэнсээр үлээлгээрэй.   
  • 15-20 минут байлгаад бүлээн усаар зайлаарай.

Үр дүн: Энэ маск нь үсний гэмтлийг багасгаж, үүсний уутан хальсыг тэжээлээр хангаж, бат бөх болгодог. Мөн үсийг гүн чийгшүүлж, эрүүлжүүлэн ургалтыг түргэсгэдэг.  

Өндөг, майонезийн маск

6 Ногоон цай, наргил модны сүүтэй маск

Доорх зүйлс танд хэрэг болно:

  • 1 цайны халбага ногоон цайны нунтаг
  • 200мл наргил модны сүү
  • 3-4 дусал касторын тос (castor oil)

Хийх арга:

  • Наргил модны сүүгээ ногоон цайтай холино.
  • Үсээ хоёр хуваагаад хэсэг тус бүрт нь хольцоо түрхэж шингээнэ.
  • Дараа нь тосоо гартаа түрхээд хуйхандаа иллэг хийгээрэй.  
  • Ингээд үсээ дээш боож 20 минут байлгаад дурын шампуниар угаагаарай.

Үр дүн: Энэ маск нь үсийг эрдэс тэжээлээр хангаж, торго шиг зөөлөн болгоно. 7 хоногт 2-3 удаа хэрэглээд байвал үсний уутан хальс бэхжиж, хурдан ургадаг.

Ногоон цай, наргил модны сүүтэй маск

5 Сонгинотой маск

Доорх зүйлс танд хэрэг болно:

  • 1 сонгино
  • 2 хоолны халбага наргил модны самрын тос
  • Зууннастын нэг навч

Хийх арга:

  • Сонгиныг холигчинд хийж жижиглээд шүүсийг нь ялгаж авна.
  • Навчнаас нь зууннастын тосыг шүүж авна.
  • Ингээд наргил модны самрын тостойгоо сонгины шүүс, зууннастын тосоо холино.
  • Хольцоо хуйхандаа тарааж түрхээд цаг гаран байлгаарай.
  • Бүлээн усаар зайлаарай.

Үр дүн: Энэ маск үс уналтыг эмчлэхээс гадна сонгины шүүс бактер үрэвслийн эсрэг үйлчилгээтэй учраас хуйхны олон асуудлыг шийдэж чаддаг.

Сонгинотой маск

4 Гадилтай маск

Доорх зүйлс танд хэрэг болно:

  • 1-2 гадил
  • 1-2 хоолны халбага зөгийн бал

Хийх арга:

  • Гадилаа аяганд хийж өтгөвтөр болтол нух.
  • Дээр нь зөгийн балаа нэмээд сайтар хутгаарай.
  • Угаасан, чийгтэй үсэндээ хольцоо түрхэнэ.
  • Үсээ дээш боож уутан малгай өмсөөд 20-30 минут хүлээгээрэй.
  • Эцэст нь дурын шампунь хэрэглэж маскаа арилгаарай.

Үр дүн: Шингэн үстэй бол энэ маскыг хэрэглээрэй. Учир нь энэ нь үсийг өтгөрүүлж, бат бөх болгох найрлагатай. Гадилд агуулагддаг кали нь хуйханд тэжээл өгч, үсний хальсан уутыг тэтгэж, үсний байгалийн уян хатан чанарыг сайжруулж, салаалахаас хамгаална.

Гадилтай маск

3 Авокадотой маск

Доорх зүйлс танд хэрэг болно:

  • 1 авокадо
  • 2 хоолны халбага чидун жимсний тос

Хийх арга:

  • Авокадог аяганд хийж нухна.
  • Дээр нь чидун жимсний тосоо хийж сайтар хутгана.
  • Хольцоо үс, хуйхандаа түрхэнэ. Гол нь үснийхээ үзүүрт сайтар анхаарч түрхээрэй.
  • Үсээ боож уутан малгай өмсөөд 30 минут хүлээнэ.
  • Хүйтэн бүлээн усаар дурын шампунь хэрэглэж угаагаарай.

Үр дүн: Чидун жимсний тос болон авокадо нь сайтар чийгшүүлэх үйлчилгээтэй учир үсийг тань эрүүл, гялалзсан болгоно. Мөн авокадо нь А амин дэм, биотин агуулдаг учир үсний гэмтлийг багасгаж, бат бөх болгох болно.

Авокадотой маск

2 Маалингын үртэй маск

Доорх зүйлс танд хэрэг болно:

  • 1 аяга ус
  • 2 хоолны халбага маалингын үр

Хийх арга:

  • Усаа буцалгаад маалингын үрээ хийнэ.
  • Дунд зэргийн гал дээр өтгөртөл нь үргэлжлүүлэн буцалгана.  
  • Гал дээрээс авч хөргөнө.
  • Хольцоо хөрөнгүүт үсэндээ түрхэж цаг гаран байлгана.
  • Шампуниар угааж арилгана.

Үр дүн: Маалингын үр Омега 3-аар баялаг учраас үсийг тэжээлээр хангаж, уян хатан чанарыг нь сайжруулна. Мөн энэ маск нь хаг, экзем гэх мэт хуйхны асуудлуудыг шийднэ.

Маалингын үртэй маск

1 Наргил модны самрын тостой маск

Доорх зүйлс танд хэрэг болно:

  • 2 хоолны халбага наргил модны самрын тос
  • 1 хоолны халбага зуун настын гел
  • 3-4 дусал лавандагийн тос

Хийх арга:

  • Бүх орцоо аяганд хийж холиорой.  
  • Хольцоо үснийхээ үзүүрээс уг хүртэл нь түрхээрэй.
  • Үсээ дээш боож уутан малгай эсвэл алчуураар үсээ ороогоод цаг гаран хүлээнэ.
  • Бүлээн усаар зайлж маскаа арилгаарай.

Үр дүн: Энэ маск нь үсэнд тэжээл өгч, эрүүлжүүлж, гялалзуулдаг. Мөн үс уналтыг багасгаж, хуйхны халдвараас хамгаална.

Наргил модны самрын тостой маск

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()