Цусны даралтыг эмнээс дутуугүй буулгадаг хүнсний бүтээгдэхүүнүүд

Өнөөдөр дэлхий нийтийн өвчлөлийн үзүүлэлтийг цусны даралт ихсэх өвчин давамгайлж байна. Артерийн судасны цусны даралт нэмэгдэх эрсдэлийг үүсгэх гол хүчин зүйл нь стресс, амьдралын тогтворгүй хэмнэл, эрүүл бус хооллолт, тос өөхтэй хүнсний бүтээгдэхүүнүүд тооцогдож байна. Энэ үүднээс та бүхэнд цусны даралтыг хэвийн хэмжээнд тогтвортой байлгахад тустай зарим нэг хүнсний бүтээгдэхүүний талаарх мэдээллийг хүргэж байна.

Цусны даралтыг эмнээс дутуугүй буулгадаг хүнсний бүтээгдэхүүнүүд

1 Хүнсний ногооны ногоон навч

Ногооны ийм навчинд нитрит элбэг байдгаас өндөр даралтыг тогтооход тустай гэдгийг Британийн зүрхний сангийн захиалгаар хийсэн судалгаа харуулжээ.

Өдөр бүр нитритээр баялаг ногоон навч 1-ээс 2 порцыг хэрэглэхэд  артерийн даралт өсөхөөс  24 цаг сэргийлж чадах гэнэ. Үүнд байцаа, өргөст хэмх, салат навч,  бууцай, манжингийн навч  зэрэг ногоонууд орно.

Хүнсний ногооны ногоон навч

2 Саримс

Саримсыг байгалийн антибиотик гэдэг нь худал зүйл биш юм. Түүний бүрэлдэхүүн дэх аллицин нь нян, мөөгөнцрөөс хамгаалах төдийгүй эрүүл мэндийн бусад асуудал, ялангуяа даралт ихсэхийг даван туулахад тусална.

Кашмирын их сургуулийн эрдэмтэд саримс нь судас тэлэх, сулруулах үйлчилгээтэй азотын оксид үйлдвэрлэлийг нэмэгдүүлдэг гэдгийг тогтоожээ. Улмаар саримс нь дээд доод  даралтыг бууруулдаг болохыг Саудын Арабын Халидын хааны их сургуулийн эрдэмтэд баталж байна.

Саримс

3 Арвай, овьёос

Арвайд бета-глютан гэдэг ер бусын бодис агуулагддаг. Энэ бета-глютан нь холестрин болон цусны даралтыг бууруулдаг болохыг эрдэмтэд тогтоожээ. Лидсийн их сургуулийн эрдэмтэд 28 төрлийн судалгаа явуулсны дүнд ийн баталсан байна.

Арвай, овьёос

4 Манжин

Каролина мужийн Уэйк-Форестын их сургуулийн эрдэмтэд цусны даралтад манжингийн шүүс ямар нөлөөтэйг судалж үзсэн байна. Тэд дөрвөн долоо хоногийн хугацаанд өдөрт нэг стакан манжингийн шүүс уугаад байвал дээд, доод даралт тогтворждогийг тогтоожээ. Ингэж сайнаар нөлөөлж байгаагийн шинж тэмдэг эхний хоногоос л мэдэгдэнэ гэнэ.

Манжин

5 Сэвэг зарам, буурцаг

Буурцаг нь ургамлын уураг үүсгэгч жинхэнэ эх үүсвэр юм. Канадын Манитобын их сургуулийн эрдэмтэд лабораторийн харх дээр цуврал туршилт явуулсныхаа дүнд буурцагтай сэвэг зармаар бэлтгэсэн хоол нь  цусны даралт, холестрины түвшинг бууруулдгийг тогтоосон байна.

Сэвэг зарам, буурцаг

6 Самар

Пенсильванийн их сургуульд туулайн бөөр модны самар ямар нөлөөтэйг судлаад бухимдлаас үүдэлтэй артерийн даралтыг бууруулдаг гэсэн дүгнэлтэд хүрчээ. Торонтогийн Гэгээн Михаилын эмнэлгийн судлаачид ч миндаль хэмээх самарт бас ийм шинж байдгийг олж тогтоосон байна.  

Самар

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()