Ухаангүй дурласан бүсгүйн хийдэг хачирхалтай үйлдлүүд

Бүхнээ хуваалцах хэн нэгнийг олох нь амьдралын эрхэм зорилгуудын нэг гэдэгтэй маргах хүн ховорхон. Гэр бүлтэйгээ өнгөрүүлэх жаргалтай цаг хугацаа, ажил сурлагын амжилт, дотны нөхөрлөл зэрэг дээр романтик хайр дурлал нэмэгдсэнээр бүсгүй хүн аз жаргал гээчийг бүрэн дүүрнээр нь мэдэрдэг. Энэ бүхнийг гүйцээж, нөхөж чадахаар нэгэн гараад ирвэл та огт өөрөөр аашилж, хэзээ ч бодож байгаагүй зүйлээ дуртайяа хийхэд бэлэн болдог гэдгээ мэдэх үү? Ингээд чин сэтгэлээсээ дурласан бүсгүйн л гаргадаг дараах үйлдлүүдийг онцолж байна. 

Ухаангүй дурласан бүсгүйн хийдэг хачирхалтай үйлдлүүд

1 Түүний найзуудтай нь хамт байхыг хичээх

Огт сонирхол нийлэхгүй байсан ч хамаагүй та түүний найзуудтай нь нийлж, хийдэг зүйлсийг нь сониучирхана. Дурлалт залуу тань бас тэдэнтэй нийлдэг тул хүрээллийнх нь гадна үлдэж, хөгжилтэй мөчөөс нь дутахыг та хүсэхгүй.

Түүний найзуудтай нь хамт байхыг хичээх

2 Романтик зүйлд дурлах

Нялуун дурлалд дургүй гэж хичнээн хэлэвч нэг л мэдэхэд та өөрийгөө тийм болчихсон байгааг анзаарна. Найз залуу тань танд ямар их анхаарал хандуулдаг, яагаад ийм их хайртай гэдгийг нь өөрөөс нь байнга сонсохыг хүснэ.

Романтик зүйлд дурлах

3 Өөрийн хоббигоо умартах

Найз залуутай болсон үедээ өмнө нь өөрийн хийх дуртай байсан зүйлээ үргэлжлүүлэн хийхэд асуудал гардаг.  Түүнтэй хамт байхын тулд үзэх дуртай цувралаа юу ч бодолгүй алгасна.

Өөрийн хоббигоо умартах

4 Огт сонирхдоггүй төрлийн киногоо үзэх

Аймшгийн кинонд дургүй, шөнө нь унтаж чаддаггүй байсан ч түүнтэй хамт үзвэл огтхон ч асуудал биш болж хувирна. 

Сүүлдээ түүнтэй байхдаа та иймэрхүү кинонд дургүй гэдгээ хэлж болох юм. Гэхдээ л эхний хэдэн болзоон дээр ямар ч кино байсан хамаагүй үзнэ.

Огт сонирхдоггүй төрлийн киногоо үзэх

5 Гэр амьтай ч гэсэн гадуур зугаалахаас дургүйцэхгүй байх

Хэдийгээр гэрээсээ гарах дургүй, бусад шиг ийш тийшээ аялаад байдаггүй ч та түүнтэй л хамт байвал хаашаа ч явахад бэлэн мэт санагдана. Хайртай залуутайгаа хамт цагаа өнгөрөөхийг юунаас ч илүүтэйгээр хүсэмжилнэ.

Гэр амьтай ч гэсэн гадуур зугаалахаас дургүйцэхгүй байх

6 Түүнд сэтгэгдэл төрүүлэхийн тулд шинэ зүйл хийж сурах

Сонирхдог зүйлсийг нь мэдэж авсны дараа та түүнд сэтгэгдэл төрүүлэхийг хичээж эхэлнэ. Спорт ч юм уу ямар нэг зүйлд үнэхээр сайн байж, түүний анхаарлыг татахыг оролдоно.

Түүнд сэтгэгдэл төрүүлэхийн тулд шинэ зүйл хийж сурах

7 Авьяасгүй байлаа ч хоол хийж сурах

Рестораных шиг чамин хоол хийж авьяасаа гайхуулах аль эсвэл мах, ногооноос бүрдсэн жирийн хоол хийж өгөх нь хамаагүй та түүнд үргэлж санаа тавьдагаа илтгэж өөр илүү амттай хоол хийж суран түүнийг бишрүүлэхийг эрмэлзэнэ.

Авьяасгүй байлаа ч хоол хийж сурах

8 Оройтож гэртээ харих

Өмнө нь эрт унтаж, эрт босдог байсан ч болзоод ирэхээр түүнтэй хамт цагаа өнгөрөөж л байвал хэр орой харих нь хамаагүй болно. Хэчнээн оройтсон ч та хоёрын хэн нь ч нэгэндээ баяртай гэж хэлж чадахгүй, хүлээсээр л байна.

Оройтож гэртээ харих

9 Гэр бүлийнхэнтэй нь танилцахыг хүсэх

Ямар зан ааштай хүмүүс байдгийг нь огт мэдэхгүй ч түүний эцэг эхтэй нь уулзаж, өөрийгөө түүнд тохирох хүн гэдгийг мэдүүлэхийг хичээнэ. Түүний айлын ганц хүү эсвэл олон ах дүүтэй байх нь чухал биш, гэрийнхэнтэй нь таарч тохирч, эелдэг харьцахыг чухалчилна.

Гэр бүлийнхэнтэй нь танилцахыг хүсэх

10 Зөвхөн хайртай гэдгээ хэлэх гэж түүн рүү зурвас илгээнэ

Хосууд "хайртай шүү" гэж үргэлж нэг нэгэн лүүгээ зурвас илгээж байх юм, уулзах хүртлээ хүлээж чаддаггүй юм байх даа гэж боддог байсан ч түүнтэй учирсны дараа ийм үгтэй зурвас өдрийн хэд илгээж байж л санаа амардаг болно.

Зөвхөн хайртай гэдгээ хэлэх гэж түүн рүү зурвас илгээнэ

11 Хөдөлгөөнд дургүй ч түүнтэй хамт ууланд авирах болно

Найз залуу тань явган аялалд явъя эсвэл ууланд гаръя гэвэл та хэчнээн ядрахаа мэдэж байвч татгалзаж чадахгүй. Хамгийн чухал зүйл бол түүнтэй хамт байх явдал.

Хөдөлгөөнд дургүй ч түүнтэй хамт ууланд авирах болно

12 Нийгмийн сүлжээн дээр түүний талаар бичих

Шинэ харилцааныхаа талаар нийгмийн сүлжээн дээр хуваалцах нь зугаатай санагдана. Хамт авахуулсан зургаа оруулахдаа хэнээс ч санаа зовохгүй.

Нийгмийн сүлжээн дээр түүний талаар бичих

13 Түүний гэрт нь хонож, өглөө эртлэн босох

Ажлын өдрүүдээр, ялангуяа ажил сургуулиуд тань хоорондоо хол зайтай байдаг бол түүнтэй байнга уулзаад байх хэцүү. Иймд та зарим өдөр тэднийд үлдэхийг илүүд үзэж, өглөө эртлэн босож ажил сургуульдаа яаравчилна. Эхэндээ та цүнхэндээ ойр зуурын хэрэгслүүдээ авч явах шаардлагатай байсан бол сүүлдээ тэднийд байлгадаг болно. 

Түүний гэрт нь хонож, өглөө эртлэн босох

14 Гэрийнх нь угаалгын өрөөг цэвэрлэж өгөх

Ганцаараа амьдардаг эрчүүдийн гэр, тэр тусмаа угаалгын өрөө нь бага зэрэг бохир байх нь хэвийн үзэгдэл. Түүний гэрт очихдоо угаалгын өрөөг нь цэвэрлэж өгөхөөс огт залхуурахгүй байвал түүнд үнэхээр хайртай болсны шинж.

Гэрийнх нь угаалгын өрөөг цэвэрлэж өгөх

15 Хийсэн хоолыг нь амтархан идэх

Хэдийгээр найз залуу тань сайн тогооч биш байсан ч та хийсэн ямар ч хоолыг нь амтархан иднэ. Мэдээж хийсэн хоолыг нь гоочлохыг хүсэхгүй, оронд нь баярласнаа илэрхийлж амттай байсныг нь гайхна.

Хийсэн хоолыг нь амтархан идэх

16 Хувцсыг нь угааж өгөх

Өөрийнхөө хувцсыг ч угаахаас залхуурдаг хэрнэ түүний хувцсыг угааж, хатааж, индүүдэж өгөхийг хүснэ. Найз залуугийнхаа өдөр тутмын амьдрал, ойр зуурын ажилд нь туслахдаа чи аз жаргалыг мэдэрнэ.

Хувцсыг нь угааж өгөх

17 Түүний талаар бусдад байнга ярих

Найз залуугийнхаа талаар уулзах болгондоо яриад байдаг охинд найзууд нь дургүйцдэг. Гэвч чин сэтгэлээсээ хайрладаг хэн нэгэнтэй болсны дараа та тэр охиныг ярих нь аргагүй байсныг ойлгоно. Түүний талаар бусдад байнга хуваалцах нь таныг үнэхээр аз жаргалтай болгоно.

Түүний талаар бусдад байнга ярих

18 Гэрлэлтийн талаар бодож эхлэх

Өмнө нь хүнтэй ханилах талаар огт хайхардаггүй байсан ч та гоёмсог цагаан даашинз өмсөөд түүнд хөтлүүлэн зочдын дундуур явахыг мөрөөддөг болно.

Гэрлэлтийн талаар бодож эхлэх

19 Хайртай гэрээ орхиж нүүх болно

Түүнтэй бүхнээ хуваалцаж, нэг гэрт хамт амьдрах болоход хэдий хэцүү байвч хайртай, дассан гэрээ орхихоос өөр аргагүй мэт санагдана.

Хайртай гэрээ орхиж нүүх болно

20 Түүнийг даган өөр хот, улс руу нүүх

Өөр хот эсвэл өөр улсруу нүүх нь амьдралд гаргах томоохон шийдвэрүүдийн нэг бөгөөд үүний ард таны гэр бүл, ажил сургууль гээд бүх юм байгаа. Гэвч найз залуугаа даган хаана ч хамаагүй очиж амьдрахад бэлэн байх эсэх нь та үнэхээр бүхнээ хуваалцах жинхэнэ хайр дурлалаа олсон эсэхийг тогтоох эцсийн шалгуур юм.

Түүнийг даган өөр хот, улс руу нүүх

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()