1
Алдаатай бичих
Хэрвээ та одоог хүртэл хайртайгаа учраагүй бол зөв бичихийн дүрмээ дахин нэг судлах хэрэгтэй бололтой. "Match" танилцах сайтад хийсэн судалгаанаас харахад эмэгтэйчүүдийн 96% нь алдаатай бичдэг залуустай танилцахгүй гэжээ. Харин эрчүүд зөв бичих дүрмийн алдааг төдийлөн тоодоггүй аж. Ихэнх танилцах гэж буй хүмүүс тухайн хүний биеийн жин, өөртөө итгэлгүй байдлаас илүү зөв бичих дүрэмд анхаарал хандуулдаг байна.
2
Дутуу нойртой байх
Чухал уулзалт эсвэл болзооны өмнө сайн унтаж амрах хэрэгтэй. Дутуу нойртой хоносон хүн нүдэнд хүйтэн харагддаг гэнэ. Энэ нь гадаад төрхөөс үл хамаарах бөгөөд та яг л өвдсөн мэт харагдах учир хүмүүс танаас зайгаа барих юм. Үүнээс гадна та дутуу унтсан үедээ ууртай, тэвчээргүй болно. Хэд хоног нойргүй хоноход л хүмүүс танаас зайгаа барьж эхэлнэ хэмээн эрдэмтэд үзжээ. Харин хангалттай сайн унтаж амарсан тохиолдолд хүмүүс тантай сайхан харьцаж, соронзон мэт татагдана.
3
Стресс
Стрессийн байдалтай үед бие организмд кортизол, адреналин, пролактин(эмэгтэй даавар) ялгардаг байна. Ялангуяа кортизол даавар нь эрчүүдийг танаас түлхэх болно. Стрессийн байдал зурагнаас харахад л мэдэгддэг гэдгийг санаарай.
4
Хоббигүй байх
Эсрэг хүйстэндээ таалагдахын тулд төгс төгөлдөр үзэсгэлэнтэй байх шаардлагагүй. Танилцах сайтаас хийсэн судалгаанаас харахад өөрийн гэсэн хобби, сонирхолтой хүмүүс бусдын анхаарлыг илүү их татаж байсан гэнэ.
- Эрчүүд шаргал үст бүсгүйчүүдийг сонирхдоггүй. Харин тэд спортоор хичээллэдэг, бүжиглэдэг, урлаг сонирхдог, аялах дуртай бүсгүйчүүдийг сонирхдог байна.
- Бүсгүйчүүдийн хувьд аялах дуртай, фитнессээр хичээллэдэг, сайн хоол хийдэг, театрт дуртай эрчүүдийг сонирхдог гэнэ.
5
Таагүй үнэр
Заяаны ханиа сонгоход биеийн үнэр чухал үүргийг гүйцэтгэдэг. Хүн бүр өөрийн гэсэн биеийн үнэртэй байдаг бөгөөд энэ нь ген, дархлалын системийн байдлыг илэрхийлнэ. Эхний уулзалтан дээр хүмүүс нэг нэгнийгээ үнэрлэх нь юу л бол. Гэхдээ анхны болзооноосоо эхлээд л бид таатай үнэртэй хүнийг л сонгох болно. Ялангуяа эмэгтэйчүүд энэ тал дээр нэлээд их анхаарал хандуулдаг.
6
Шүдний асуудал
Эрүүл шүд, амны хөндийн арчилгаа нь таныг өнөөдөр болзоотой эсэхийг тодорхойлох болно. Цахим хуудасны хэрэглэгчид дуу нэгтэйгээр шүдний асуудалтай хүнээс зайгаа барина гэжээ.
7
Ширээний ард биеэ зөв авч явдаггүй байдал
Үдийн хоолны үеэр та ширээний ард биеэ зөв авч явахгүй бол дараагийн болзоо гэж байхгүй л болов уу. Англи хүмүүсийн хэлж байгаагаар хамгийн муухай зуршил бол чимээ гаргаж идэх гэжээ. Үүнээс гадна бусдын хоолноос амсах, утсаар ярих гэх мэт зуршлууд хүртэл багтсан байна. Анхны болзоогоо түргэн хоолны газар зохион байгуулах, эсвэл анхны болзоон дээрээ сармистай хоол идвэл таны болзоо амжилтгүй болно.
8
Цонхигор арьстай байх
Арьсны өнгө ч гэсэн сэтгэл татам байдалд нөлөөлдөг байна. Эрдэмтдийн үзэж байгаагаар шаргал арьстай хүмүүс бусдын анхаарлыг илүү татдаг гэнэ. Энэ нь меланин болон каротиноидаас шалтгаалах бөгөөд эдгээр нь дархлааны байдлыг тодорхойлдог юм. Хүмүүс өөрийн мэдэлгүй эрүүл хамтрагчийг өөртөө хайдаг учир хэт цонхигор арьстай бол таныг хэн нэгэн сонгохгүй болов уу.
Тиймээс шаргал арьстай болохын тулд заавал наран шарлагын газар өдөржингөө хэвтэх шаардлагагүй. Харин каротиноид агуулсан ногоо болох лууван, улаан лооль, тоор, мангог хэрэглэх нь зүйтэй.
9
Өөртөө итгэлтэй байдал
Эмэгтэйчүүд өөртөө итгэлтэй залуучуудыг илүүд үздэг. Үүнээс гадна бид бүсгүйчүүдийг хөгжилтэй залууст дуртай гэж боддог ч үнэн хэрэгтээ хэт хөгжилтэй залуус бүсгүйчүүдийн дургүйцлийг хүргэдэг гэнэ шүү.
Харин эрчүүд өөрийгөө хэт өндрөөр үнэлдэг бүсгүйчүүдтэй танилцахаас татгалздаг байна. Харин түүний оронд сайхан инээмсэглэл эрчүүдийн анхаарлыг татах болно.
10
Бага зэргийн сорви
Бага зэргийн сорви нь эрчүүдийг чимээд зогсохгүй бүсгүйчүүдийн нүдэнд та баатар мэт харагдана. Танд тохирсон бага хэмжээний сорви бүсгүйчүүдийн анхаарлыг соронзон мэт татдаг гэнэ шүү.
11
Залхуу байдал
Залхуу хүмүүс хайртайгаа учрах нь ховор байдаг. Түүний залхуу байдал анхны болзоон дээр л ажиглагдах бөгөөд энэ нь танаас бусдыг түлхэх болно. Залхуу хүмүүсийг ямар ч хэрэггүй хэмээн эрт дээр үед үзэж байсан нь өдийг хүртэл хадгалагдсаар ирсэн.
12
Найз нөхөдгүй байх
Олон найз нөхөдтэй хүмүүс илүү дур булаам харагддаг. Хэсэг бүлэг хүмүүс нэг нэгнийхээ дутууг нөхөж харагддаг учир та сайхан харагдах болно. Сэтгэл судлаачид үүнийг “шүтэн бишрэгчдийн нөлөө” хэмээн нэрлэдэг юм. Жишээлбэл: Хөгжөөн дэмжигч багийн охид тус бүрдээ өөр өөр харагдах хэдий ч хамтдаа үзэсгэлэнтэй болдог.
Та үзэсгэлэнтэй харагдахын тулд заавал олон арван найзтай байх шаардлагагүй. Нэг царайлаг найзтай байхад бусадтай танилцах магадлал өндөр болдог.
13
Зориг гаргах
Судалгаанаас харахад бүсгүйчүүд зоригтой залууст дуртай байдаг гэнэ. Гэхдээ ухаалгаар зориг гаргах хэрэгтэй бөгөөд энэ нь экстрем спортоор хичээллэх, галаар наадах, зэрлэг амьтантай тулалдах гэх мэт баатарлаг алхам хийсэн бол та хүсэмжит залуу болох нь ээ.